Docstoc

Төслийн баримт бичиг загвар (DOC)

Document Sample
Төслийн баримт бичиг загвар (DOC) Powered By Docstoc
					                          Дархан Дээд Сургууль, Төсөл бичих удирдамж, Боловсруулсан: Д. Ариунцэцэг



                                 Төслийн баримт бичиг
    1. Ерөнхий мэдээлэл
    Хэрэгжүүлэгч
    байгууллага:

    Холбоо барих хүн, албан
    тушаал:
    Төслийн нэр:
     Утас:
    Электрон шуудан:

    2. Төслийн үндэслэл
Төсөл хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлсэн олон улсын эрхзүйн баримт бичиг, үндэсний хэмжээний
хууль тогтоомж, нийгмийн бодлого, байгууллагын дүрэм журам, ѐс зүйн дүрмээс иш татан
төслийн хууль эрхзүйн үндэслэл бүрдсэн талаар тайлбарлах.
1975 онд хуралдсан дэлхийн эрүүл мэндийн чуулганы тогтоолд “цусаа сайн дураараа, авлаггүйгээр
бэлэглэхэд тулгуурласан үндэсний цусны албыг хөгжүүлэн бэхжүүлэх”-ийг ДЭМБ-ын гишүүн
орнуудад уриалсан билээ.
Монгол Улсын Их Хурлын 2007 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоолоор “Монгол
Улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг
хангах талаар баримтлах бодлого”-ыг батлан гаргасан бөгөөд уг бодлогыг хэрэгжүүлэхэд
өөрсдийн тодорхой хувь нэмрээ оруулахад энэхүү төсөл чиглэгднэ.
    3. Нөхцөл байдлын үнэлгээ
Сонгож авсан асуудал нь нийгмийн тулгамлсан асуудал болохыг тайлбарлаж шйидэгдэх
боломжуудыг санал болгох. Ингэхдээ тоон болон чанарын судалгаа ашиглана. Сүүлийн үеийн
судалгааны тайлан, статистик мэдээ, өөр бусад судалгааны материал ашиглан дүгнэлт хийж
аргументээр нотолно.
Дэлхий нийтийн чиг хандлагаас харахад жилдээ хүн амын 2 хувь нь сайн дураараа цусаа
бэлэглэхэд тухайн орны цус болон цусны бүтээгдэхүүний хэрэгцээ хангагддаг гэсэн үзүүлэлт
байдаг.1 Гэтэл Монгол улсын хувьд 2005 оны байдлаар хүн амын 0,7 хувь нь донорт хамрагдсан
байна. Энэ нь жилдээ дунжаар 19200 хүн сайн дураараа авлагагүй цусаа бэлэглэдэг гэсэн үг.
Монгол улсад сүүлийн 20 жилд цусны хангамж буурсанаас гадна, идэвхитэй байгаа доноруудын
цус өгөлтийн тоо буурчээ.
    4. Төслийн хураагуй
Санал болгож буй төсөл нь тухайн зорилтот бүлэг болон зорилтот нутгийн хэрэгцээ шаардлагад
хэр нийцэж байгаа вэ? Тухайн нутгийн иргэд, ажилтан албан хаагч нар энэ төслөөс ямар үр шим
хүртэх вэ? Төслийн хэлбэр загварыг тайлбарлана уу? Сэтгэлзүйн, ухуулан таниулах, сургалт,
санхүүжилт нэмэгдүүлэх, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулах гэх мэт
төслийн загвар байж болно. Мөн яагаад тухайн зорилтот бүлэг болон орон нутгийг согож авсан
бэ? (хотын, хөдөөний, ялгаварлан гадуурхагдсан, оюутан, өндөр настан гэх мэт).

Төсөл нь хоѐр үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй байна.
Цус цуглуулах үйл ажиллагааны нэгэн чухал хэсэг бол донорын сургалт сурталчилгаа юм. Донорын
сурталчилгааг явуулахдаа цусны донорын тухай, түүний төрлүүдийн талаар хүмүүст ойлгуулах
хэрэгтэй байдаг...



1
 Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн холбоо, Сайн дурын, авлагагүй,
цусны догоруудыг элсүүлэх үйлсэд амжилт олох нь. Улаанбаатар .... он.

                                                                                                1
                         Дархан Дээд Сургууль, Төсөл бичих удирдамж, Боловсруулсан: Д. Ариунцэцэг


Төслийн зорилтот бүлгийн сэтгэл санаа болон хадлага бэлтгэгдсэний дараа цус цуглуулах
өдөрлөгийг зохион байгуулна. Энэхүү өдөрлөг нь зөвхөн нэг удаа болоод зогсохгүй дахин сэргээх
зорилгоор нэг газраа хоѐр дахь удаагаа зохион байгуулагдана...
   5. Төслийн зорилго, зорилтууд
Төслийн зорилго нь 1 байх бөгөөд санхүүжилтийн хэмжээ, асуудлын цар хүрээнээс хамаарч
нийгмийн тулгамдсан асуудлыг бүр шийдэх эсвэл боломж бололцоог сайжруулахад хувь нэмэр
оруулах. Зорилго нь урт хугацааны, нийгмийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйл, хүсэл
мөрөөдлийг илэрхийлнэ.

Зорилт нь төслийн цар хүрээнээс хамаарч 2 ба түүнээс дээш байж болно. Зорилтыг бичихийн тулд
SMART зарчмыг ашиглаж болно.

Specific: Тодорхой. Гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц байх.
Measurable: Хэмжигдэхүйц. Тухайн тоон судалгаагаар хэмжихэд өссөн эсвэл буурсан үзүүлэлт
харагдаж байх. Эсвэл эрсдэлтэй зан үйлийн тоо буурсан байх зэрэг хэмжиглэхүй байх.
Attainable: Хүрэхүйц: Төсөл хэрэгжиж дуусахад зорилгодоо хүрсэн байхаар тодорхойлно.
Realistic: Бодит. Төсөл хэрэгжүүлэгч байгууллага хүмүүсийн чадвар нөөц боломжид түшиглэсэн
байна.
Timebound: Цаг хугацаатай. Төслийн хугацааны урт богино, төсөл хэрэгжиж буй цаг үеэс хамаарч
цаг хугацааны мэдрэмжтэй байна.

   Зорилго:
   Улаанбаатар хотын хүн амын цусны хомсдолыг тогтвортойгоор бууруулахад хувь нэмэр
   оруулах

   Зорилтууд:
   1. Аюулгүй цус сэлбэлтийн талаар хүн амын эрсдэл багатай бүлэгт эерэг ойлголтыг
      төлөвшүүлэх
   2. Сайн дурын, авлагагүй доноруудыг элсүүлэх замаар Улаанбаатар хотын цус болон цусны
      бүтээгдэхүүий нөөцийг нэмэгдүүлэх.

   6. Төслийн үр шимийг хүртэх бүлэг, хүмүүс

Төслийн үр шимийг хүртэх бүлэг хүмүүсийг дэлгэрэнгүй бичих, яагаад энэ хүмүүийг сонгосон
тухай. Шууд болон дам үр шим хүртэх хүмүүсээр нь ялгаж бичнэ. Шууд үр шим хүртэх хүмүүс нь
төслийн үйл ажиллагаанд биеэр оролцож буй хүмүүс. Дам үр шим хүртэх хүмүүс нь төслийн шууд
үр шим хүртэгчдээс хамаарч үр шим хүртэх тэдний эргэн тойрны хүмүүс байх бөгөөд хэрэв
ухуулга сурталчилгааны ажил явуулж байгаа бол мэдээлэл ямар нэгэн байдлаар очсон хүмүүсийг
энд тооцож болно.

600 оюутан залуучууд: Цусны аюулгүй байдал, хүрэлцээг хангахын тулд хүн амын эрсдэл багатай
бүлгээс сайн дурын, авлагагүй доноруудаас цус цуглуулж байхыг ДЭМБ-аас зөвлөдөг юм.
Тиймээс төслийн зорилтот бүлэг буюу үр шим хүртэгчдээр МУИС, ХААИС, ШУТИС, МУБИС-
ийн оюутан залуучуудыг сонгоод байна.
1200 Улаанбаатар хотын оршин суугчид: Төслийн ухуулга сурталчилгааны үйл ажиллагаагаар
эерэг хандлага төлөвшсөн оюутан залуучууд болон тэдний гэр бүлийнхэн, хотын оршин суугчид.
Мөн төслийн үйл ажиллагаанд татан оролцуулсан сайн дурын ажилтнууд.




                                                                                               2
                          Дархан Дээд Сургууль, Төсөл бичих удирдамж, Боловсруулсан: Д. Ариунцэцэг


   7. Төслийн үйл ажиллагааны төлөвлөлт


                               2009 оны 1 дүгээр сараас 5 дугаар сар
Сар                                                      1        2        3         4        5
                                                  4 их дээд сургуулийн оюутан залуучууд болон
                                                  фото зурагчдын дунд донорын үйл ажиллагааг
Зорилт 1.1                                        сурталчилсан ажил өрнүүлэх.
Үйл ажиллагаа
1.1.1 Сонгож авсан сургуулийн оюутны
зөвлөлтэй хйих уулзалт
1.1.8 Хяналт үнэлгээ


   8. Хүний нөөц
Төслийг хэрэгжүүлэх багийн танилцуулга, төслийн удирдагч, санхүү, захиргаа гэх мэт ажил
үүргийн хуваарилалт.
   9. Түншүүд
Мэргэжлийн зөвлөгөө өгч, төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах байгууллагын
танилцуулга, тэдгээрийн үүрэг.
   10. Хяналт үнэлгээ

Төслийн явц болон эцсийн тайлан боловсруулалт, төслийн шууд болон дам үр шим хүртэгчдийн
төсөлд өгсөн үнэлгээ, хөндлөнгийн шинжээчийн төслийн үр дүнд өгсөн үнэлгээ гэх мэт төсөлд
үнэлгээ өгөх боломжуудыг нэрлэнэ.

   11. Төсөв


                                              доллар    төгрөг
                                               Төсөв    Төсөв
Орлого
         Хаан Банк-Зориг Сан                  $200.00    234,600




         Total Income                         $200.00    234,600

Зарлага                                                             Тэмдэглэл
Төслийн үйл ажиллагааны зардал:
         Ухуулга сурталчилгааны материал                            500 төг*1000 брошур+зурагт
         хэвлэх                                          500,000    хуудас
         Телевизийн нэвтрүүлэг бэлдэх                    500,000    1 минутын шторк

         Нийт үйл ажиллагааны зардал                    4,724,000
Төслийн захиргааны зардал                                       0
            Харилцаа холбоо                               320,000   Төслийн баг/ сайн дурынхан




                                                                                                 3

				
DOCUMENT INFO
Shared By:
Categories:
Tags:
Stats:
views:1658
posted:9/25/2011
language:Mongolian
pages:3