Docstoc
EXCLUSIVE OFFER FOR DOCSTOC USERS
Try the all-new QuickBooks Online for FREE.  No credit card required.

Erdem shinjilgeenii uguulel - hevluuleh

Document Sample
Erdem shinjilgeenii uguulel - hevluuleh Powered By Docstoc
					                              Сурагчдын бие даан суралцах
                              чадварыг хөгжүүлэх арга зам

Б. Батаа

Хураангуй
      Бид өөрчлөлт хувьслын эрин үед амьдарч байна. Ийм цаг үед хөгжлийн гол
түлхүүр нь суралцах үйл бөгөөд, хөгжихийн тулд нийгмийн бүхий л хүрээ суралцагч
байх ѐстой. Иймээс боловсролын тэргүүлэх зорилтын нэг нь бие даан суралцах
чадвартай тасралтгүй суралцагчийг бэлдэх юм. Бие даан суралцахын үндэс нь
суралцаж сурах ба энэ нь суралцахуйн дээд түвшний үйл ажил билээ. Суралцаж
сургахад сурах арга барил эзэмшүүлэх, сэтгэцийн үйл чухал.

Удиртгал
      1950-иад оноос эрдэмтэд шинжлэх ухаан, техникийн хөгжлийн өндөр хурдац,
өөрчлөлтийг мэдэрч, түүнийг онцгойлон судлах болсон билээ. Ирээдүй судлалын
үүднээс харвал бид хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн их өөрчлөлт, хувьслын
эрин үеийн эхэнд аж төрж байна. 21-р зуун хүн төрөлхтөний хувьд их өөрчлөлт,
шинэчлэлийн зуун байх төлөвтэй.

 Түүхэн дэх хөгжлийн үе шатууд
   Одоо үе               Агшин зуурт мэдээлэл
                         солилцох хэрэгслийн эрин
  Компьютер гарч ирэв    40-50 жилийн өмнө
  Уурын хөдөлгүүр        250 жилийн өмнө
  Дугуй                  5000 жилийн өмнө
  Анжис зохион бүтээв    5000 жилийн өмнө
  Хөдөө аж ахуй үүсэв    12000 жилийн өмнө
  Орчин үеийн хүн        35000–аас 100000 жилийн өмнө?
  Анхны хүн бий болов    2 сая жилийн өмнө
  Амьдрал                3.5 тэрбум жил
  Дэлхий үүсэв.          4.5 тэрбум жил
                                                                   Хөгжлийн спирал
 Эх сурвалж: Reader’s Digest Book of Facts, The Inventions
                                                                   Өөрчлөлтийн хуй
 That Changed The World and The world Book Encyclopedia/21, 44/.
                                                                        салхи


      Ирээдүй бидэн рүү эрчлэх сум шиг исгэрэн ирж байна/3, 2/. Амьдралын
бүхий л талыг хамарсан хуй салхи шиг өөрчлөлтөнд тэсч үлдэе гэвэл хүн төрөлхтөн
бид яах ѐстой вэ? Хувьслын онолын эцэг Чарльз Дарвин үүнд дараах байдлаар
хариулт өгчээ/29/.

    Хамгийн том, хамгийн ухаантай нь биш, харин бий болж байгаа өөрчлөлтөд хэн
                         хамгийн сайн хариу үйлдэл үзүүлж байгаа нь амьд үлддэг.
                                                                 Чарльз Дарвин

      Суралцах үйл бол хөгжлийн түлхүүр, өөрчлөгдөн хувьсч буй орчинд үзүүлэх
хамгийн үр бүтээлтэй хариу үйлдэл юм. 1961 онд Францад эрдэмтэн, нийгэм
судлаачдын “Хүн төрөлхтнийг юу хүлээж байна вэ?” гэсэн сэдвээр явагдсан
маргаанаар нийгмийн хөгжлийн гол хүчин зүйл нь “боловсролтой хүн ам”, “хүчтэй
үйлдвэрлэл”, “байгалийн баялаг” гэдэг дээр санал нэгдсэнээс хойш хүн амын



                                                                                     1
боловсролд тавих анхаарал эрс нэмэгдсэнийг тэр үеэс дэлхий дахинд эхэлсэн
боловсролын хүчтэй шинэчлэл гэрчилнэ/5, 23/.
       Биднийг хүрээлэн буй орчин, бидний өнөө цагийн амьдралын мөн чанар нь
тасралтгүй үргэлжлэн өрнөх өөрчлөлтөөр тодорхойлогдож байгаа бөгөөд хөгжихийн
тулд, мөн хаа нэг газар гацаж орхигдохгүйн тулд нийгмийн бүхий л хүрээ суралцагч
байх ѐстой. Ийм нийгмийг суралцагч нийгэм гэдэг/30/. Суралцагч нийгэм нь
суралцагч байгууллага, тасралтгүй суралцах,        бие даан суралцах үйл зэрэг
ойлголтуудаар тодорхойлогдох бөгөөд энэ нь дэлхийн бүх улс орныг хамарсан
боловсролын глобал шинэчлэлийн процесс болжээ/31/.
       1972 онд ЮНЕСКО-гоос АНУ-ын эрдэмтэн Э.Форын “Суралцах ѐстой”
хэмээх илтгэлийг/32/ танилцуулж, тасралтгүй боловсрох, насан туршдаа суралцах
асуудлыг олон улсын бодлогын хэмжээнд авч үзэх болсон. Одоо ЮНЕСКО-д
“Тасралтгүй суралцахуй” гэсэн бие даасан институт ажиллаж байна.
       Европын холбоо 2001 оноос “Тасралтгүй суралцахуйн нэгдсэн хөтөлбөр”-г
хэрэгжүүлж, 2020 он гэхэд 25-64 насны насанд хүрэгчдийн хамгийн багадаа 15%-
ийг нь тасралтгүй суралцах үйлд татан оролцуулна гэсэн зорилт тавьжээ/31/.
Австрали, Канад, Япон, Солонгос, Тайван /15, 16, 22, 34, 35/ зэрэг бусад улс орнууд ч
боловсролын тэргүүлэх зорилтод “Тасралтгүй суралцах” үйлийг онцгойлон тусгасан
байна.
       Тасралтгүй боловсролын үзэл санааг хураангуйлан хэлбэл, хүн бүр
хэрэгцээтэй боловсролоо өөрт зохистой хэлбэрээр, бололцоотой хугацаандаа,
тохиромжтой газарт олж авах эрх, бололцоогоор хангагдсан байхаар боловсролын
тогтолцоог бүрдүүлэх явдал юм/5, 26/. Энэ ч үүднээс 2002 онд баталсан Монгол
Улсын Боловсролын тухай хуулинд “Монгол Улсад боловсролын тогтолцоо нь
албан ба албан бус боловсролын нэгдэл байна”/36/ гэж заасан. Мөн МУ-ын
БСШУЯ-наас “Албан бус боловсролыг хөгжvvлэх vндэсний хөтөлбөр”-ийг 1997 онд,
“Зайн сургалтын vндэсний хөтөлбөр”-ийг 2002 онд баталж, хэрэгжүүлэхээр ажиллаж
байна.
       Тасралтгүй суралцах бололцоогоор хангах бол нэг хэрэг. Харин хувь хүн тэр
бололцоог ашиглах чадвартай байгаа эсэх нь өөр нэг хэрэг билээ. Насанд
хүрэгчдийн тасралтгүй суралцах үйлийг бодит үйл ажил болгох нэг үндсэн хүчин
зүйл нь тухайн иргэний бие даан суралцах чадвар байдаг. Иймээс Монгол Улсын
Боловсролын тухайн хуулинд боловсролын зорилгыг “. . . бие даан сурах, ажиллах,
амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино”, суралцагчийн үүргийг “. . . бие
дааж суралцах арга барилыг эзэмших”, бага, дунд боловсролын тухайн хуулинд бага
боловсролын сургалтын агуулгыг “ . . . бие даан бүтээлчээр суралцах арга барил
төлөвшүүлэх”, бүрэн дунд боловсролын агуулгыг “ . . . бие даан амьдарч,
хөдөлмөрлөх, үргэлжлүүлэн суралцахад бэлтгэх” гэж тус тус заажээ/36/.
       Эндээс харахад сурагчдийн бие даан суралцах чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ?
гэдэг нь үнэхээр чухал, ач холбогдолтой сэдэв юм. Сурган хүмүүжүүлэгчид бид
сурагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх арга замуудыг нээн илрүүлснээр
нэг талаас боловсролын зорилгыг хэрэгжүүлнэ, нөгөө талаас сурагчдад үүргээ
биелүүлэхэд нь тусалж, сургалтын бодит чанарыг дээшлүүлэхэд бодитой нөлөө
үзүүлнэ.

Судалгааны арга
      Энэхүү эрдэм шинжилгээний өгүүллийг бичихэд эх зохиол судлах,
ажиглалтын арга, анализ ба дүн шинжилгээ хийх, жишиж харьцуулах, ерөнхийлөн
дүгнэх гэсэн судалгааны аргуудыг ашигласан.



                                                                                   2
Судалгаа, үр дүн

1. Асуудлын судлагдсан байдал
        Сурагчдад сурах арга эзэмшүүлэх, бие даан суралцах чадварыг нь хөгжүүлэх
асуудлыг үе үеийн сурган хүмүүжүүлэгч эрдэмтэд тал бүрээс нь судлан
өргөжүүлсээр өнөөг хүрсэн бөгөөд хөгжлийн түүхийг үндсэн 3 үе шатанд хувааж
болохоор байна.
        Эхний үе шатанд Сократ, Платон, Аристотель зэрэг эртний грекийн их
сэтгэгчид гол төлөөлөл болно. Тэд эрдэм сурахад суралцагчийн сайн дурын,
идэвхтэй, бие даасан үйл ажиллагаа голлох үүрэгтэй гэж үзэж байжээ.
        Хоѐр дахь үе шатанд Я.И.Коменский, Ж.Ж.Руссо, Д. Дьюи, Л.С. Выгодский,
Ж. Пиаже зэрэг XV-XX зууны нэрт сурган хүмүүжүүлэгчид гол төлөөлөгчид болох
юм. Тэд өөрсдийн онол, үйл ажлаар сургалт багш биш сурагч төвтэй байх ѐстой,
сургах биш, сурах үйлийг онцгойлон авч үзэх ѐстой гэдгийг хүн төрөлхтөнд
ухааруулж өгсөн.
        Гурав дахь үе шатанд 1950-иад оноос хойш сурах арга, бие даан суралцах
үйлийг судалгааны ажлын нэг бие даасан чиглэл болгон хөгжүүлсэн олон зуун
эрдэмтэн, судлаач, сурган хүмүүжүүлэгчдийг төлөөлөл гэж үзэж болох юм. П.Я.
Гальперин, Е.Н.Кабанова-Меллер, Ю.К.Бабанский, Н.Ф.Талызина, Н.А.Менчинская,
А.В.Усова, Т.И. Шамова, Малколм Ноулес, Д. Рэнди Гаррисон, Стелла Коттрел,
Эндрью Нортеж, Д. Ди Финк зэрэг олон эрдэмтдийг энд дурдаж болно./8, 18-20; 7,
6-8; 4, 3; 2, 4; 38/
        Манай орны хувьд 1970, 80-иад оноос сурагчдад сурах арга барил эзэмшүүлэх
асуудалд анхаарал хандуулж, А. Загдаа, З. Бадамсамбуу, С. Нэргүй, Б. Бор, Ч.
Гомбожав, Б. Гончиг, Я. Цэдэнбал зэрэг эрдэмтэн багш нар энэ талаар судалгаа хийж,
олон тооны өгүүлэл, ном хэвлэн гаргажээ/7, 9; 2, 6/.
        1990 оноос хойш Боловсролын хүрээлэнгээс “Ерөнхий эрдмийн хичээлээр
сурагчдад сурах арга барил эзэмшүүлэх зөвлөмж”, “Суралцах арга барилын
технологийн шинэчлэл”, Ш.Ичинхорлоо “Сурах арга”, БСШУЯ-ЖАЙКА-гийн
хамтарсан “Суралцагчдын суралцахуйг дэмжих арга зүйн хөгжил” төслөөс гаргасан
“Сурах үйлийн баримжаагаар суралцахуйг дэмжих арга зүй” зэрэг бүтээлүүд
хэвлэгдэн гарчээ.
        Манай судлаачдын өнөөг хүртэл энэ чиглэлээр хийсэн судалгааны ажлуудын
ихэнх нь оросын эрдэмтдийн судалгаа, шинжилгээний бүтээлүүдэд тулгуурлаж
ирсэн бөгөөд дараах үндсэн 2 чиглэлийг барьжээ. Үүнд:
        1. Сурагчдын сурах арга, бие даан суралцах чадварыг ЕБС-н хичээлийн
            явцад хөгжүүлэх
        2. Сурах арга барил эзэмшихэд нь туслах зөвлөмжийн материал гаргах зэрэг

2. Сурах суралцах үйл, сурах чадварын талаар
       Сурах үйлийг хувь хүний мэдлэг, чадвар дадал, соѐлын үнэт зүйлсийг
эзэмших, шинэ хандлагаар төлөвших үйл явц гэж ерөнхий байдлаар тодорхойлж
болох юм. Харин суралцах гэсэн ухагдахууныг идэвхтэй сурах үйл гэсэн илүү өргөн
утгаар авч үздэг/13, 18/
       Дадал чадварыг эзэмших нь сурах үйл ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг
билээ. СХУ, сэтгэл судлалд дэлгэрсэн чадварын тухай тодорхойлолтоос үзвэл,
чадвар нь арга барилын бүрэлдэхүүнд ордог тогтсон үйлдлүүдийн систем юм.
Чадварыг цаашид дасгалаар батжуулахад дадал болдог зүй тогтолтой ажээ/9, 64/.




                                                                                3
       Арга барил гэж юу вэ? Арга бол зорилгод хүрэх арга зам, тодорхой байдлаар
зохион байгуулагдсан үйл ажиллагаа, харин барил бол хүн аливаа үйлийг гүйцэтгэх
үйлдлүүдийн дэс дарааллыг өөрийнхөөрөө хийх өвөрмөц чанар юм/8, 10-11/. Тэгвэл
сурах чадвар гэдэгт юуг ойлгох вэ? Энэ нь аливаа зүйлд бие даан, бүтээлчээр, үр
ашигтай арга барилаар, хурдтай суралцах ур чадвар юм. Үр дүнтэй суралцахад
хэрэгтэй бүхий л ур чадваруудыг үүнд хамааруулан ойлгоно/14, 3/.

3. Сургалт ба сурах үйл
       Аливаа сургалт сургах ба сурах гэсэн үндсэн хоѐр талтай. Сургалтын
процессыг учрыг нь бүрэн тайлаагүй, үл мэдэх хар хайрцагтай зүйрлэж болох ба
сургалтанд юуг чухалчлах ѐстойг сургалтын бие даасан олон онол өөр өөрийнхөөрөө
тайлбарласаар иржээ.




       Сургалтын ууган онолуудын нэг бихеваризм сургалтанд албадан бий болгож
буй зан үйлийн өөрчлөлтийг л чухалчлан үзэж байсан бол шавь төвтэй ба прагматик
үзэл сургалтын үндэс нь хүүхэд гэдгийг бидэнд ойлгуулж, когнитив онол сургалт
суралцагчийн уураг тархи, оюун ухаан, танин мэдэхүйн үйлд тулгуурлах ѐстойг
онцолж,      конструктив онол мэдлэг дамждаггүй, бүтээгддэг гэдгийг бидэнд
ухааруулж өгсөн. Эрдэмтэн судлаач Ш.Ичинхорлоо үүнийг <<Сургалт>> номондоо:
“Саяхан болтол бид сургалт гэхлээр зөвхөн багшийн сургах үйл ажиллагааны тухай
л ярьдаг байсан ба сурагчийн сурах үйлийн тухай төдийлөн ярьдаггүй байлаа.
Өөрөөр хэлбэл, бидний сургалтын тухай ойлголт тун явцуу байжээ. Тэгвэл сүүлийн
үед сургалт бол багшийн сурган хүмүүжүүлэх болон суралцагчийн сурч танин мэдэх
үйл ажиллагааны нэгдэл гэж үзэх боллоо. Үүнээс үзвэл сургалт багш, сурагчид гэсэн
субьекттэй, тэдгээрийн эрх тэгш үйл ажиллагааны нэгдэл гэсэн өргөн утга бүхий
ухагдахуун болж байна”/8, 3/ гэжээ.
       Боловсролын нэг чухал зорилго бол “өөрийгөө удирдан залах чадвартай бие
хүнийг төлөвшүүлэх явдал” бөгөөд Боловсролын хүрээлэнгээс гаргасан <<Суралцах
арга барилын технологийн шинэчлэл>> зөвлөмж номонд “Суралцахуйн мөн чанар нь
сурах арга барил эзэмшихэд оршдог бөгөөд сургууль багш нарын үндсэн үүрэг нь
сурагчдын сурах арга барилд суралцахад нь туслах явдал байдаг” гэж онцолжээ/2,
47/. Энэ нь өөрөө хөгжье гэсэн үзэл бодлын өсөлттэй холбоотой.
       “Өөрөө хөгжье, өөрийгөө хөгжүүлье” гэсэн хандлага Самуэл Смайлсын 1858
онд хэвлүүлсэн “Өөртөө туслах ухаан” номоос эхтэй гэж үзэх нь бий. Гэвч “Бурхан
гагцхүү өөрөө өөртөө тусладаг хүнд л тусладаг” хэмээх зүйр үг асар их зам туулж үе
үеийг дамжиж өнөөд ирсэн гэдгийг бид мартаж болохгүй. “Өөртөө туслах ухаан бол
хүмүүс өсөлт хөгжилтөө шулуутгахын тулгын чулуу мөн. Гадаад талын тусламж
хүнийг үлбэгэр сул болгодог. Өөрөө өөртөө тусалж, өөрийгөө аваръя хэмээх оюун
санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Хүнд сайн тус хүргэе
гээд гараа сунгаад байвал нөгөө тал өөрөө хөл дээрээ босох сэтгэлээ алдаж, өөртөө
туслахын чухлыг мартдаг. Өөдлөх хүслийн өмнө хаалт байдаггүй” гэж энэ номонд
өгүүлжээ/11, 3-10/. Бид суралцагчийн өөртөө туслах ухааныг нь дэмжье гэвэл сургах




                                                                                4
үйлд биш, харин сурах үйлийг, ялангуяа бие даан суралцах үйлийг дэмжихэд гол
анхаарлаа хандуулах нь зүйтэй.

4. Бие даан суралцах чадварыг хөгжүүлэх арга зам
       Бие даан суралцах үйлийг тодорхойлсон олон янзын тодорхойлолт байдаг.
Хувийн хариуцлага, өөрөө сурах үйл, өөрийн суралцах үйлийг удирдан жолоодох,
тасралтгүй суралцах зэрэг олон ойлголт бие даан суралцах үйлтэй холбогдоно.
Малколм Кноулес бие даан суралцахуйг “бусдын туслалцаатай болон
туслалцаагүйгээр суралцах идэвх санаачлага, сурах хэрэгцээгээ мэдэх, сурах
зорилгоо тодорхойлох, суралцах үйлд хэрэгтэй материаллаг болон хүний нөөцийг
таних, оновчтой суралцах арга барилуудыг сонгон хэрэглэх,          суралцах үйл
ажиллагааны үр дүнгээ үнэлэн дүгнэх үйл явц” гэж тодорхойлсон байдаг/24, 18/.
Харин С. Болгуис, Д.Р. Гаррисон нар бие даан суралцах үйлийг “өөрийгөө удирдан
жолоодох, өөрийгөө хянан шинжиж үнэлэх, суралцагчид өөрсдийн суралцах үйлд
илүү хариуцлагатай байх” гэж үзжээ/17; 21, 23/.
       Бие даан суралцах чадварыг хөгжүүлнэ гэдэг нь юуны өмнө суралцагчийн
сурах чадварыг хөгжүүлэх асуудал буюу суралцаж сургах явдал юм. Тухайлбал,
Европын холбоо тасралтгүй суралцагч буюу бие даан суралцагчийн эзэмшсэн байх
ѐстой 8 цогц чадамжийн нэгд “суралцаж сурах”-г оруулсан байна/40, 13/.
       АНУ-ын нэрт сэтгэлзүйч Бенжамин Блумын багийнхны боловсруулсан
боловсролын зорилгын ангилал зүйн агуулга, санааг 1956 оноос хойш дэлхийн бүхий
л орны багш, сурган хүмүүжүүлэгчид сургалтын үйлдээ ашиглаж, чиг баримжаа
болгон ирсэн. Энэ ангилал зүйн танин мэдэхүйн талбарт танин мэдэхүй нь мэдлэг,
ухаарал, хэрэглээ, анализ, синтез, үнэлгээ гэсэн 6 түвшинтэй гэж тодорхойлсон
байдаг. Гэвч энд сургалтын шинэ ойлголтууд болох суралцах чадвар, суралцаж
сурахуйн асуудлыг огт тусгаагүй байдаг. Харин Оклахома их сургуулийн эрдэмтэн
Д. Ди Финк энэ зөрчлийг завсарлаж, суралцах үйлийн ангилал зүйг боловсруулсан
байна/19, 29/.



                        Суралцаж сурах
                           Илүү сайн    Үндсэн мэдлэг
                        суралцагч болох   Мэдээлэл
                             Бие даан     Санааг
                             суралцах         ойлгох
                                              тогтоох
                Анхаарах
                   Шинэ мэдрэмж
                   Шинэ сонирхол
                   Шинэ үнэт                 Хэрэглээ
                        зүйлсийг                Чадвар
                хөгжүүлэх                       Сэтгэлгээ
                                               Төслийн удирдлага

                        Хүмүүн хэмжээс Интеграци
                          Өөрийгөө       Санаа
                          Бусдыг         Хүн
                          ойлгоход       Амьдралын
                             суралцах    талуудыг
                                           холбох




                                                                             5
       Тэрээр суралцахуйн хамгийн эхний төрлийг ямар нэг зүйлийг мэдэж авах,
ойлгож ухаарах буюу үндсэн мэдлэг гэжээ. Энэ нь суралцахуйн бусад төрлийн үндэс
суурь нь болж өгдөг байна. Хоѐр дахь төрлийг сурч мэдсэнээ хэрэглэж сурах буюу
хэрэглээ гэжээ. Энэ нь суралцахуйн бусад төрлийг хэрэглэгдэхүйц болоход тустай.
Гурав дахь төрлийг интеграци гэсэн бөгөөд энэ нь сурч мэдсэн зүйлсийг хооронд нь
холбон нэгтгэхэд хэрэгтэй. Дөрөв дэх төрлийг хүмүүн хэмжээс гэсэн бөгөөд
суралцахуйн энэ төрөл нь бие хүн өөрийгөө илүү ихээр танин мэдэж, бусадтай үр
дүнтэй харилцахад тусална. Суралцахуйн тав дахь төрөл нь анхаарах гэж нэрлэгдсэн
бөгөөд энэ нь суралцагчид аливаад анхаарал хандуулж шинэ мэдрэмж, сонирхол,
үнэт зүйлсийг олж авахад тусална. Суралцахуйн зургаа дахь төрлийг суралцаж
сурах гэж нэрлэсэн бөгөөд суралцаж сурах, суралцах чадвараа хөгжүүлэх, улмаар
бие даан суралцагч болох үйл ажиллагааг үүнд хамааруулжээ. Эрдэмтэн Д. Ди
Финкийн ангилал зүйгээс харахад суралцах үйлийн салшгүй нэг хэсэг нь “суралцаж
сурах” явдал бөгөөд энэ нь суралцахуйн дээд түвшний үйл ажил байдаг ажээ.

       Суралцаж сургах талаар бичсэн эрдэмтэн судлаачдын бүтээлүүдээс үзэхэд
сурах чадвар буюу суралцаж сурах асуудал нь сурах арга барил эзэмших болоод
сэтгэцийн үйл гэсэн харилцан холбоотой 2 зүйлээс шууд хамаардаг байна.



              Сэтгэцийн                         Сурах арга
                 үйл                              барил



                                 Суралцах
                                   чадвар
                                   буюу
                                 суралцаж
                                  сурахуй



А. Сэтгэцийн үйл

       Сэтгэцийн үйлд эргэцүүлж, тунгаан бодох, бүтээлчээр сэтгэж идэвх
санаачлага гаргах, төгс танин мэдэхүйн үйл, сурч боловсрох хүсэл эрмэлзэл зэргийг
хамаатуулж ойлгоно. Суралцах арга технологи эзэмших үйл нь эцсийн эцэст
суралцагчаас өөрөөс нь шалтгаалах учраас тэдэнд суралцах үүрэг хариуцлагыг
ойлгуулж ухамсарлуулах, өөрийн үйл хөдлөлд эзэн байхад сургах нь үнэхээр чухал
билээ. Үүнд төгс танин мэдэхүйн ойлголт хариулт өгдөг.

       Метакогнитив буюу төгс танин мэдэхүй гэсэн үгийг эрдэмтэн Ж. Г.
Флавелл/20, 232/ анх бүтээлдээ ашигласан ба өөрийн танин мэдэхүйн үйл, мэдлэгийн
талаар эргэцүүлэн бодох үйлдэлийг ингэж томъѐолжээ. Төгс танин мэдэхүй нь дээд
түвшний танин мэдэхүйн үйл бөгөөд сурагчид болоод хувь хүн өөрсдийн бодол
санаа, үйл хөдлөлийг үнэлэн цэгнэж, удирдан жолоодоход тусалдаг.




                                                                               6
           Сурах                                                      Өөрийгөө
         арга барил                                                  сэдэлжүүлэх
                                                                        өдөөх

                                        Төгс танин
                                         мэдэхүй




                                    Өөрийгөө үнэлж
                                        цэгнэх


         Эх сурвалж: http://academic.pgcc.edu/~wpeirce/MCCCTR/metacognition.htm

Б. Сурах арга барил

       Нэрт эрдэмтэн Е.Н.Кабанова-Меллер <<Сурах үйл ажиллагаа, хөгжүүлэх
сургалт>> номондоо “Чадвар нь арга барилын бүрэлдэхүүнд ордог тогтсон
үйлдлүүдийн систем. Эдгээр үйлдлүүд нь дэлгэрэнгүй, зөв хийгддэг бөгөөд
тулгуурлаж буй арга барил, ө/х, хийж буй үйлдэл бүрээ сурагч идэвхтэй байдлаар
ухааран ойлгодог” гэж бичсэн байдаг./9, 64/ Хувь хүн бие даан суралцах үйлийн
үндэс болсон арга барил, үйлдлүүдийн системийг зөв эзэмшсэнээр бие даан суралцах
чадвартай болно.
       Сурах арга барилыг эрдэмтэн Н. Ф. Талызина ерөнхий ба тусгай гэж ангилсан
байдаг. Сурагчид бүх хичээлд хамаарах ерөнхий арга барилуудын зэрэгцээ
судлагдахуун бүрийн онцлогтой холбоотой өвөрмөц тусгай арга барилуудыг бас
эзэмших ѐстой гэсэн үг.
       Ш.Ичинхорлоо “Сурагчдад мэдээллийн эх үүсвэрээс бие дааж суралцах арга
эзэмшүүлэх арга зам” хэмээх дэд эрдэмтний зэрэг хамгаалсан эрдмийн ажилдаа Н.
Ф. Талызина, Н.А. Менчинская, Ю.К. Бабанский, Г. Зиндович-Вукадинович, Д.
Хамблин, А. В. Усова, Т.И. Шамова, Н. Д. Лошкарѐва, К.В. Бардин, В.О. Пунский,
З. Бадамсамбуу, А. Загдаа, Б. Бор, С. Нэргүй зэрэг орос, монголын эрдэмтэн
судлаачдын сурах аргын төрлүүдийг авч үзсэн байдлыг задлан шинжилж, түүндээ
үндэслэн сурагчдад эзэмшүүлэх сурах аргыг дараах байдлаар ангилсан байдаг/6, 52/.

   1.   Оюун ухааны үйл ажиллагааны арга барил
   2.   Сурах үйл ажиллагаагаа төлөвлөн зохион байгуулах
   3.   Сурах ерөнхий аргууд/унших, бичих, ярих, сонсох .../
   4.   Мэдээллийн эх үүсвэртэй ажиллах аргууд
   5.   Тусгай аргууд

   Миний бие оюутан, сурагчдад сурах арга барил эзэмшүүлэх, чиглүүлэг зөвлөмж
болох ном бүтээл туурвидаг АНУ-ын Линда Вонг, Каролин Г. Гоппер, Уолтер Паук,
Росс Ж. Оуэнс, Уилэйн А. Лингифилд/18;25; 26; 27; 28/ зэрэг эрдэмтэн багш нарын


                                                                                   7
бүтээлүүдийг судлан шинжилж үзэхэд сурах арга барил эзэмшүүлэх ерөнхий
агуулга дээрхтэй нилээд төстэй байлаа. Гэхдээ суралцагчийн араншин, зан байдал,
суралцах хэв шинж, сэтгэхүйн үйлийг барууны эрдэмтэд түлхүү анхаарсанаараа
онцлог байв.
       Эрдэмтэн Д.Р. Гаррисон бие даан суралцах үйлийг уламжлалт сургалтын
үйлтэй харьцуулан дараах байдлаар загварчилсан байдаг/39/.


                               Суралцагчийг таних
                              (Өөрийгөө танин мэдэх)




                                     Бие
   Сургалтыг үнэлэх                  даан                   Сургалтыг төлөвлөх
(Өөрийгөө үнэлэн дүгнэх)           суралцах                 (Хувийн менежмент)




                              Сургалтыг явуулах
                              (Хэрхэн суралцахыг
                                    ойлгох)



       Би Д.Р.Гаррисоны энэхүү загвар, дээр өгүүлсэн Ш..Ичинхорлоо судлаачийн
ангилал, АНУ-н эрдэмтэн багш нарын бүтээлүүдийн судалгаан дээрээ үндэслэн бие
даан суралцах чадварыг хөгжүүлэх үйл үндсэн 5 бүрдэл хэсэгтэй, дараах ерөнхий
агуулгатай байна гэж үзлээ.

       Төгс танин мэдэхүй
                 Эргэцүүлэн, тунгаан бодохуй (1)
                 Бүтээлч сэтгэлгээ, идэвх санаачлага (2)
                 Анхаарал төвлөрүүлэлт (3)
                 Ой тогтоолт (4)

       Өөрийгөө танин мэдэх
                Араншин, зан байдлаа тодорхойлох (5)
                Суралцах хэв шинжээ тодорхойлох (6)
                Өөрийгөө идэвхжүүлэх (7)
                Стресс менежмент (8)

       Хэрхэн суралцахыг ухаарч, ойлгох
                 Суралцахуйн тухайн ойлголт (9)
                 Суралцахуйн эерэг зан үйл (10)
                 Суралцах арга замууд (11)
                 Суралцахуйн ирээдүйн хандлагууд (12)



                                                                                 8
      Өөрийгөө суралцах үйлд бэлдэх
                Суралцах орчин (13)
                Зорилго тодорхойлох (14)
                Ажил мэргэжил төлөвлөлт (15)
                Цаг төлөвлөлт (16)
      Мэдээлэл боловсруулах чадвар
                Сонсох, ярих чадвар (17)
                Бичих, тэмдэглэл хөтлөх чадвар (18)
                Унших чадвар (19)
                Шалгалт өгөх чадвар (20)

      Үүнийг куб загвараар дүрсэлвэл доорх байдалтай харагдана.




      Тасралтгүй суралцахын ач холбогдолыг ойлгох, өөрийн үйлдэл хөдлөл, оюун
бодлыг удирдан залж, үнэлэн цэгнэх нь бие даан суралцахуйн үндэс учраас “Төгс
танин мэдэхүй” загварын цөм болсон юм.

5. Ахлах ангийн суралцагчдын бие даан суралцах чадварыг хөгжүүлэх тухай
       Боловсролын хүрээлэнгээс гаргасан <<Суралцах арга барилын технологийн
шинэчлэл>> зөвлөмж номонд “Ерөнхий боловсролын дунд сургуульд суралцах
хугацааны турш сурагчдын сурах арга барил гүнзгийрэн төлөвшдөг” гээд үүнийг
бага, дунд, ахлах ангид суралцаж байх үе гэсэн 3 үе шат болгон авч үзэж, ахлах
ангид сурагчид бие даан суралцах арга барилд суралцдаг гэжээ/2, 52/. Үнэхээр
сурагчид ахлах ангиас эхлэн багшийн оролцоо багатайгаар, илүү бие даасан
байдлаар суралцах чадвартай болж эхэлдэг. Энэ нь нэг талаас цаашид их дээд
сургууль, ажлын байран дээр бие даан суралцах чадвартай байх бодит шаардлагатай
тулгарсан, нөгөө талаас оюун сэтгэлгээний түвшин нь дээд эрэмбэд хүрч, өөрийгөө
удирдан жолоодох чадвар нь өссөн байдагтай холбоотой.




                                                                             9
       Манай боловсролын систем ЕБС-д сурагчдын сурах арга, бие даан суралцах
чадварыг хөгжүүлэх үйлийг өнөөг хүртэл үндсэндээ дараах 2 хандлагаар л дэмжиж
иржээ. Үүнд:
       1. ЕБС-н хичээлийн явцад хөгжүүлэх
       2. Сурах арга барил эзэмшихэд нь туслах зөвлөмжийн материал гаргах зэрэг

      Гэвч энэ хоѐр хандлагаас гадна “сурах арга болоод бие даан суралцах
чадвар”-ыг бие даасан хичээлээр хөгжүүлэх боломж бас бий. Энэ санаа дараах
үндэслэлүүдээр дэмжигдэнэ.

   1. Олон улсын практикт ийм бодитой жишээ бий
   Дэлхийн олон оронд Оксфорд, Харвард, Кембриж Стратфорд зэрэг их сургууль,
төрийн бус боловсролын байгууллага, дунд сургуулиудад ахлах ангийн сурагчид
болоод 1-р курсын оюутнуудад зориулсан, тэдний сурах арга, бие даан суралцах
чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн, хичээлийн дараах эсвэл зуны улирлын, онлайн
хэлбэрийн сургалтууд байна/41-46/.

   2. Ийм эрэлт хэрэгцээ бий
   Ахлах ангийн сурагчид болоод оюутнуудын хувьд суралцах ур чадварыг
сайжруулах бие даасан сургалтанд суух эрэлт хэрэгцээ их байдаг. Энэ нь тэдний
сурах чадварын түвшин харилцан адилгүй, тодорхой шалтгааны улмаас энэ ур
чадвараа төдий л сайн хөгжүүлж чадаагүй байдагтай холбоотой.

   3. Бие даасан хичээлийн үр дүн өндөр байх боломжтой
   Сурагчдын суралцах чадварыг ЕБС-н хичээлүүдийн явцад хөгжүүлэх нь үр
ашигтай арга зам мөн. Энэ арга замаар суралцахуйн тусгай арга барилуудыг сайтар
хөгжүүлдэг. Гэвч суралцах ур чадварыг хөгжүүлэх үйлийг хичээлүүдийн хавсрага
байдлаар авч үзэх нь суралцахуйн ерөнхий арга барилын эзэмшилтэд муугаар
нөлөөлөх, системт агуулгыг өгч чадахгүй байх сул талтай.

Дүгнэлт
       Бидний хийсэн судалгаанаас үзвэл сурагчдын сурах чадварыг хөгжүүлэх нь
боловсролын тэргүүлэх зорилтуудын нэг гарцаагүй мөн. Суралцаж сургах асуудалд
сурах арга барил эзэмшүүлэх болоод сэтгэхүйн үйл гэсэн харилцан уялдаатай 2
хүчин зүйлийг нэгдмэл байдлаар авч үзэх нь зүйтэй. Ахлах ангийн сурагчдын бие
даан суралцах чадварыг тэдний төгс танин мэдэхүйн чадавхид тулгуурлан 5 бүрдэл
хэсэгтэй цөм агуулгаар хичээлийн явцад болоод хичээлийн бус цагаар онлайн ба бие
даасан хичээлийн сургалтаар хөгжүүлж болно.

Ашигласан эх сурвалж:

Монгол хэл дээрх ном материал
1. Боловсролын хүрээлэн. Ерөнхий эрдмийн хичээлээр сурагчдад сурах арга барил эзэмшүүлэх
зөвлөмж. УБ. 1991.
2. Боловсролын хүрээлэн. Суралцах арга барилын технологийн шинэчлэл. УБ. 2006
3. Бор Б. Суралцах аргын тухай сурагчдад өгүүлэх нь. УБ, 1974
4. Дагиймаа Ц. Оюутны бие даасан үйл ажиллагааг зохион байгуулах зарим асуудал.
   Дэд эрдэмтний зэрэг горилсон диссертаци. УБ. 1999.
5. Дүгэр Х. Боловсролын шинэчлэл. УБ. 2001.
6. Ичинхорлоо Ш. Сурагчдад мэдээллийн эх үүсвэрээс бие дааж суралцах арга
   эзэмшүүлэх арга зам. Дэд эрдэмтний зэрэг горилсон диссертаци. УБ.1996.
7. Ичинхорлоо Ш. Сурах арга. УБ, 2003.
8. Ичинхорлоо Ш., Долингор Г. Сургалт. УБ, 2005.


                                                                                     10
9. Кабанова-Меллер Е. Н Сурах үйл ажиллагаа, хөгжүүлэх сургалт. УБ. 1985.
10. Корниш Э. Ирээдүйд нэвтрэхүй. УБ. 2007.
11. Смайлс С. Өөртөө туслах ухаан. УБ. 2004.
12. Цэдэнбал Я. Эрдэнэбаяр Б. Маналжав Л. Сурах аргын тухай сурагчдад өгүүлэх нь.
    УБ. 1987.
13. Орнштейн Аллен С. Идэвхтэй сургалтын стратеги. УБ. 2001
14. Батаа Б, Чойжилжав М. Суралцах чадвар. УБ. 2006

Англи хэл дээрх ном материал
15. Australian Government - Lifelong Learning in Australia. 2003.
16. Barker, K. LIFELONG LEARNING IN CANADA. 1999
17. Bolhuis, S. Towards active and self-directed learning. Preparing for lifelong learning.
    Paper presented at the Annual Meeting of the American Educational Research
    Association. 1996.
18. Carolyn H. Hopper. Practicing College Learning Strategies. 2004.
19. Fink, L.D. Creating Significant learning Experiences: An Integrated Approach to
   Designing College Courses. Jossey-Bass Publishers, San Francisco, CA, 2003.
20. Flavell, J. H. Metacognitive aspects of problem solving. 1976.
21. Garrison, D. R. Self-directed learning: Toward a comprehensive model. Adult
    Education Quarterly, 48(1), 18-23. 1997.
22. Gordon, B. Lifelong Learning in Japan. 1998.
23. Gordon Dryden and Dr. Jeannette Vos. The Learning revolution: to change the way
    the world learns. 2001.
24. Knowles, M. S. Self-Directed Learning. 1975.
25. Uelaine A. Lengefeld. Study skills strategies. 1994.
26. Wong, L. Essential study skills. 2006.
27. Walter Pauk, Ross J.Q. Owens. How to study in college. 2005.
28. World Book, Inc. The World Book of Study Power. Volume 1, 2. 1994.

Интернэтийн материал
29. http://www.brainyquote.com/quotes/authors/c/charles_darwin.html - Charles Darwin
    Quotes
30. http://www.infed.org/lifelonglearning/b-lrnsoc.htm - the theory and rhetoric of the
    learning society
31. http://www.unesco.org/webworld/infoethics_2/eng/papers/paper_23.htm - Mr Derrick L. Cogburn, Ph.D.
Globalization, knowledge, education and training in the information age
32. http://www.wscf.org.au/uploads/File/Lifelong%20Learning%20%28History%29.pdf –
    Faure report
33. http://ec.europa.eu/education/index_en.htm - European Commission: Education &
    training
34. http://english.mest.go.kr - Ministry of Education, Science and technology of Korea
35. http://english.moe.gov.tw - Minstry of Education Republic of China(Taiwan)
36. http://www.mongolianlaws.com – Монгол улсын хууль тогтоомжийн сан
37. www.nfde.mn – Албан Бус Боловсрол, Зайны Сургалтын Үндэсний Төв
38. http://tip.psychology.org/ - Explorations in Learning & Instruction
39. http://otl.curtin.edu.au/tlf/tlf2005/refereed/stauble.html
40. http://ec.europa.eu/education/policies/2010/doc/keyrec_en.pdf
41. http://www.conted.ox.ac.uk/courses/results.php?Subject=Study+Skills – Oxford Study
    skills programme
42. http://bsc.harvard.edu/rc.html - Harvard Course in Reading and Study Strategies
43. http://www.cambridgestratford.com/index.html - The Cambridge Stratford
    Study Skills Institute
44. http://www.studyskills.com.au/index.html - Vijay’s Study Skills Programme. Australia
45. http://www.alchemyinc.net/HTM/afterSchool.htm - After school programmes.
    Alchemy non-profit organization
46. http://studyskills.net/ - Online study skills and summer learn to learn course. Study
    skills institute.




                                                                                                  11





                                                                                                  11

				
DOCUMENT INFO
Shared By:
Categories:
Tags:
Stats:
views:1768
posted:10/6/2010
language:Mongolian
pages:11