Docstoc

ES Proactive Accounting 2009 Program

Document Sample
ES Proactive Accounting 2009 Program Powered By Docstoc
					                  ПРОАКТИВ СИСТЕМ
БҮРТГЭЛИЙН БОДЛОГО, ПРОГРАМЧЛАЛЫН
                       ТАНИЛЦУУЛГА
Үз • Харьцуул • Шийд



ТОВЧХОН



Ийзисолюшн компани нь бизнес эрхлэгчдэд       Мөн байгууллагын боломж өсөн нэмэгдэж,
зориулан “Байгууллагын дотоод удирдлага,      үйл ажиллагаа нь өргөжихийн хирээр
санхүүгийн бүртгэл төлөвлөлт”-ийн             нийлмэл төвөгтэй байдлыг үүсгэж
Проактив бүтээгдэхүүнийг боловсруулж зах      удирдлага, хяналтын илүү нарийн зохион
зээлд шинээр нэвтрүүлээд байна. Тус           байгуулалтыг шаарддаг. Энэхүү шаардлагад
компани нь мэдээлэл технологийн салбар,       програм хангамжийг ашиглах нь хамгийн
тэр дундаа санхүү бүртгэлийн програм          оновтой гэдэгтэй та ч мөн адил санал
хангамжийн чиглэлээр хоѐроос гурван           нийлэх байхаа.
жилийн туршлагатай зорилго, сэтгэл
нийлсэн залуу хамт олон билээ.                Нягтлан бодогчид өдөр тутмын үйл
                                              ажиллагааны анхан шатны мэдээллийг
Эрчимтэй хөгжиж буй мэдээлэл технологи,       бүртгэх, санхүүгийн мэдээ, тайлан бэлтгэх
програм хангамж нь бизнес эрхлэгчдэд          их ажлын зэрэгцээгээр удирдлагуудыг
бизнесээ илүү ухаалаг удирдахад нь            мэдээллээр хангах, шийдвэр гаргалтанд нь
тусладаг. Ялангуяа олон төрлийн бизнесийн     туслах, мөн байгууллагаа эрсдэлээс
үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж,          сэргийлэх зэрэг олон үүргийг хүлээдэг.
байгууллагууд нь бизнес тус бүрийнхээ үр      Эдгээр үүргээ бүрэн биелүүлэхэд тань
дүнг мэдээлэл технологийн тусламжтайгаар      Проактив систем таны найдвартай туслагч
илүү нарийн харах боломтжой.                  байх болно.




 ©2008 EasySolution LLC All right reserved.                                2|хуудас
АГУУЛГА

Танилцуулга ...................................................................................................                    4
Дотоод мэдээлэл..............................................................................................                      5
                   Борлуулалтын орлогын харьцуулалт................................................................                5
                   Мөнгөн урсгалын урьдчилсан мэдээ.................................................................               5
                   Авлагын насжилтын график, тайлан................................................................                5
                   Өглөгийн насжилтын график, тайлан...............................................................                6
                   Стандарт өртгийн хэлбэлзэл............................................................................          6
                   Бизнесийн төлөв..............................................................................................   6
Бүртгэлийн бодлого.........................................................................................                        7
         МУ-ын яам, татварын хууль, журамд нийцсэн..............................................................                    7
                НББ-ийн суурь.................................................................................................      7
                МУ-ын мөнгөн тэмдэгтээр илэрхийлнэ..............................................................                    7
                Анхан шатны баримтын бүрдүүлэлт.................................................................                    7
                Дансны давхар бичилт.....................................................................................           8
                Хөрөнгө, өр төлбөрийг үнэлэх, бүртгэх............................................................                   8
                Бараа материал, хөрөнгийн дутагдлийг өртөг болон зах зээлийн үнээр үнэлэх                                           8
                Хөрөнгийн элэгдэл байгуулалт.........................................................................               8
                Татвар, шимтгэл хураамжийн тооцоо...............................................................                    8
                Бодлогын өөрчлөлтийг тусгах боломж.............................................................                     9
                Санхүүгийн тайлан, тодруулга.........................................................................               9
         Олон улсын стандартад нийсэн....................................................................................           9
                Мөнгөөр илэрхийлэгдэх зарчим.......................................................................                 9
                Бизнесийн нэгжийн зарчим..............................................................................              9
                Өртгийн зарчим...............................................................................................       9
                Бодиттой байх зарчим.....................................................................................          10
                Бүрэн тодруулгын зарчим................................................................................            10
                Тасралтгүй байх зарчим...................................................................................          10
                Бүртгэлийн хугацааны зарчим..........................................................................              10
Програмчлал….................................................................................................                      11
                   Мэдээллийн аюулгүй байдал............................................................................           11
                   Баримтын хайлт, шүүлт....................................................................................       11
                   Бүртгэлийн автоматжуулалт............................................................................           11
                   Олон хэрэглэгч зэрэг ажиллах боломжтой.......................................................                   12
                   Хэрэглэгчийн эрхийн тохиргоо.........................................................................           12
                   Хэрэглэгч ажиллахад хялбар............................................................................          12
                   Баримтын цонх хоорондын уялдаа, холбоо......................................................                    12
                   Харилцагчийн тооцоо хөтлөлт.........................................................................            12
Бүрдэл хэсэг (боломж).....................................................................................                         13
                   Ерөнхий журналын бүртгэл..............................................................................          13
                   Мөнгөн хөрөнгийн бүртгэл...............................................................................         13
                   Үндсэн хөрөнгийн бүртгэл................................................................................        13
                   Бараа материалын бүртгэл..............................................................................          13
                   Худалдан авалт (өглөг)-ын бүртгэл..................................................................             14
                   Борлуулалт (авлагын)-ын бүртгэл....................................................................             14
                   Цалин, хөлсний бүртгэл...................................................................................       14
Үз • Харьцуул • Шийд



ПРОАКТИВ СИСТЕМИЙН ТАНИЛЦУУЛГА



Проактив систем нь санхүүгийн                   Системийн хийх цар хүрээ, бодлого
програмчлалын стандарт тайлан бэлтгэхээс        төлөвлөлтийг Sage software компанийн
хэтэрдэггүй нэгэн хэвийн загварыг өөрчлөх,      Peachtree, Intuit software компанийн Quick
тэр дундаа дотоод удирдлагыг маркетинг,         book, Microsoft компанийн Office Accounting
менежментийн мэдээллээр хангах, мэдээлэл        зэрэг та бүхний сайн мэдэх дэлхийд
солилцоог хурдан шуурхай болгох                 тэргүүлэгч програм хангамжийн
зорилгоор бүтээсэн үндэсний бүтээгдэхүүн        компаниудын чиглэл хандлагыг судалж
юм.                                             хийсэн.




1. Таны бизнесийн үйл ажиллагааг гадаад харилцагчид үнэлэх боломжтойгоор санхүүгийн
   бүртгэлээ хөтлөх.
2. Мөнгө санхүүгийн хямралд орох болон мөнгийг үр ашиггүй зарах зэрэг эрсдэлээс өөрийгөө
   сэргийлэх.
3. Бизнесээ өргөжүүлэх таатай боломжийг урьдчилан олж харахад тань санхүүгийн мэдээ
   тайлан хангалттай байх.
4. Бодиттой мэдээлэлд үндэслэн цаг алдалгүй шийдвэр гарган бизнесээ удирдахад тань туслах.

Танай байгууллагын санхүүгийн бүртгэл дээрх 4 зорилгын аль алиныг хангаж чадахгүй байгаа
бол танд “Бизнесийн дотоод удирдлага, санхүү бүртгэл төлөвлөлт”-ийн Проактив системийг
танд санал болгож байна.




 ©2008 EasySolution LLC All right reserved.                                   4|хуудас
Үз • Харьцуул • Шийд



ПРОАКТИВ СИСТЕМИЙН ДОТООД МЭДЭЭЛЭЛ



Бизнесийн байгууллагууд энэхүү системийн тусламжтайгаар үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ чанар
стандартыг дээшлүүлэх цаашлаад байгууллагынхаа удирдлага, хяналтын нарийн зохион
байгуулалтыг хийх боломжтой.

     Борлуулалтын орлогын харьцуулалт: Байгууллагын өнгөрсөн 3 сарын борлуулалтын
      орлого, ББӨ, нийт ашиг, нийт зардал, цэвэр ашиг гэсэн таван чухал үзүүлэлтийг зэрэгцүүлэн
      харьцуулж графикаар харах боломжтой. Энэ графикнаас өнгөрсөн 3 сарын үйл
      ажиллагааны талаар ерөнхий дүгнэлтийг хялбархан хийж болох бөгөөд өсөлт, бууралтын
      шалтгаан, засаж залруулах, урамшуулж сайшаах гэх зэрэг олон санаачлага гаргах
      боломжтой.

     Мөнгөн урсгалын урьдчилсан мэдээ: Ирэх 3 сарын мөнгөний орлого, зарлагын ерөнхий
      бүдүүвч, мөн дэлгэрэнгүй хүснэгтийг харах боломжтой. Энэхүү бүдүүвч болон хүснэгтнээс
      ирэх 3 сард төлөх өр төлбөр, авах авлага, төсөвлөсөн борлуулалт, зардалаа нэг дор үзэж,
      түүнтэй уялдуулан үйл ажиллагааны зохион байгуулалт хийх боломжтой.




     Авлагын насжилт: Бэлэн бус борлуулалт хийснээр авлагын тооцоо ихээр хуримтлагдах,
      цаашлаад мөнгөний хомсдол үүсэх эрсдэл бий болдог бөгөөд үүнээс сэргийлэх боломжтой.
      Худалдан авагчийн авлагыг 30 хоногийн интервалаар хэсэгчлэн харуулсан диаграмм,
      хүснэгтнээс авлага цугларалтын талаар дүгнэлт хийх боломжтой.




    ©2008 EasySolution LLC All right reserved.                                    5|хуудас
Үз • Харьцуул • Шийд



     Өглөгийн насжилт: Худалдан авалтыг дараа тооцоогоор ихээр хийснээр өрийн дарамтанд
      орох, бэлтгэн нийлүүлэгчдээ нэр хүндээ алдах, цаашлаад байгууллагын үйл ажиллагаа
      тогтворгүй болох сөрөг үр дагавартай ба үүнээс сэргийлэх боломжтой. Бэлтгэн
      нийлүүлэгчдэд өгөх өглөгийг 30 хоногийн интервалаар хэсэгчлэн диаграммаар харуулах ба
      өр барагдуулалтын төлөвлөгөө гарган биелэлтээ хянах боломжтой.

     Стандарт өртгийн хэлбэлзэл: Бэлэн бүтээгдэхүүнийг стандарт өртгөөр үйлдвэрлэлээс
      орлогод авах бөгөөд стандарт өртөг болон бодит өртгийн хэлбэлзлийг графикаар харуулна.
      Үүнээс та өртгийн өсөлт, бууралтыг хянах боломжтой юм.

     Бизнесийн төлөв: Дээрх 4 графикийг нэг дор зэрэгцүүлэн харж өнгөрсөн 3 сарын
      борлуулалтын байдал болон ирэх 3 сарын мөнгөн урсгалын урьдчилсан мэдээ, өглөг,
      авлагын насжилтын мэдээнээс нэгдсэн дүгнэлт хийж байгууллагын төсөв төлөвлөгөөг илүү
      нарийн боловсруулах боломжтой.




     Баримт, тайлан: Системд боловсруулагдсан 100 гаруй анхан шатны баримт, график мэдээ
      тайлан, 80 гаруй лавлах болон баримтын жагсаалтуудыг хэвлэхээс гадна Microsoft Excel
      2003 - 2007, Word 2003-2007 болон бусад төрлийн PDF, HTML, зурган гэх мэт файл болгон
      хөрвүүлэх боломжтой.




    ©2008 EasySolution LLC All right reserved.                                  6|хуудас
Үз • Харьцуул • Шийд



ПРОАКТИВ СИСТЕМИЙН БҮРТГЭЛИЙН БОДЛОГО



МУ-ын яам, татварын дүрэм журамд нийцсэн: Сангийн яамнаас батлан гаргасан
санхүү бүртгэлтэй холбоотой заавар, журам болон татвар, аудитын тухай хуулиудын
тогтоомжуудад нийцүүлэн ажиллах боломжтой.

     НББ-ийн суурь: Хуульд заасанчлан систем нь аккруэл сууриар бүртгэлээ хөтөлж, баримт,
      мэдээ тайланг боловсруулдаг. Тухайлбал: Бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг
      бүртгэхдээ төлбөрийг дараа авахаар хөтөлсөн бол нийлүүлсэн бараа, үйлчилгээний үнийн
      дүнгээр авлага, борлуулалт, НӨАТ зэрэг дансуудад журнал бичилт хийж орлогын тайланд
      тусдаг.

     МУ-ын мөнгөн тэмдэгтээр илэрхийлнэ: Ажил гүйлгээг гадаадын аль ч орны мөнгөн
      тэмдэгтээр бүртгэлээ хөтлөх боломжтой бөгөөд тухайн ажил гүйлгээний үнийн дүнг ханшаар
      үржүүлэн төгрөгөөр илэрхийлэн давхар хөтлөн бүртгэнэ. Тухайлбал: Мөнгөн хөрөнгийн
      тайлан нь валют тус бүрээр үлдэгдэл харуулахын зэрэгцээ төгрөгөөр илэрхийлсэн
      үлдэгдлийг ч давхар харуулдаг.

     Анхан шатны баримтын бүрдүүлэлт: Үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, хөрөнгө
      болон эх үүсвэрт гарсан хөдөлгөөн, өөрчлөлт бүрийг системд бүртгэснээр анхан шатны
      баримтыг бүрдүүлэх боломжтой. Баримтыг хэвлэж үйлдсэн, зөвшөөрсөн, шалгасан хүний
      гарын үсгээр баталгаажуулж архивлах боломжтой.




    ©2008 EasySolution LLC All right reserved.                                 7|хуудас
Үз • Харьцуул • Шийд



     Дансны давхар бичилт: НББ-ийн дансны давхар бичилтийн зарчмаар ажил гүйлгээний
      журнал бичилтийг ерөнхий дэвтэрт шилжүүлэн бүртгэдэг. Тухайлбал: Ерөнхий журнал
      болон дансны дэлгэрэнгүй, хураангуй тайлангууд нь журнал бүрийн дебет, кредит
      бичилтүүдийг тус бүрээр нь хөтлөн харуулдаг.

     Хөрөнгө, өр төлбөрийг үнэлэх, бүртгэх: Гадаад валютаар хийсэн гүйлгээг тухайн өдрийн
      монгол банкнаас зарласан ханшаар төгрөгт шилжүүлэн бүртгэнэ. Тухайлбал: Кассанд
      байсан долларыг валютын зах дээр арилжааны ханшаар худалдан евро худалдан авсан
      бүртгэлийг албан ханшаар нь үлдэгдэл хөтөлж, ханшийн зөрүүгээр ашиг, алдагдлын данс
      руу автомат бичилт үүсгэнэ.

     Бараа материал, хөрөнгийн дутагдлийг өртөг болон зах зээлийн үнээр үнэлэх: Бараа
      материал болон үндсэн хөрөнгийн тооллого, дахин үнэлгээг бүртгэх боломжтой ба
      тооллогоор үүссэн барааны дутагдлийг зах зээлийн үнээр үнэлэн авлага үүсгэнэ. Тухайлбал:
      Дэлгүүрийн жижиглэнгийн тасгийн тооллогоор бараа дутсан тохиолдолд барааны худалдах
      үнээр худалдагчаас авлагын тооцоо автомат үүсгэнэ.

     Хөрөнгийн элэгдэл байгуулалт: Тухайн хөрөнгийн онцлогоос шалтгаалж түүнд тохирсон
      элэгдлийн аргаар тооцох боломжийг танд систем олгоно. Тухайлбал: Тоног төхөөрөмж
      болон байгалийн баялаг зэрэг ашиглалтаас хамааран элэгддэг хөрөнгүүдэд бүтээгдэхүүний
      нэгж ноогдох аргаар элэгдэл байгуулах боломжтой.




     Татвар шимтгэл, хураамжийн тооцоо: Албан татвар болон хураамж, дундын суутгалыг
      өөрийн байгууллагын онцлогоос хамааруулан тохируулах боломжийг системийн татварын
      бүртгэл танд олгоно. Тухайлбал: Үл хөдлөх хөрөнгийн татвар, бууны татвар зэрэг
      татваруудыг тухайн хөрөнгөн дээр нь тохируулснаар журнал бичилт автомат үүсгэх
      боломжтой.

    ©2008 EasySolution LLC All right reserved.                                   8|хуудас
Үз • Харьцуул • Шийд



     Бодлогын өөрчлөлтийг тусгах боломжтой байх: Аудитороос гаргасан НББ-ийн бодлогын
      сайжралтыг бүртгэлдээ нэвтрүүлэх болон албан татвар, шимтгэл хураамжийн хувь
      хэмжээний өөрчлөлтийг тусгах боломжийг систем танд олгоно. Тухайлбал: Татварын хувийг
      өөрчилөн тавьснаас хойш баримт бүртгэхэд шинэ хувиар суутган харуулна.

     Санхүүгийн тайлан: НББ-ийн хууль болон сангийн яамны стандартад заагдсан Баланс,
      Орлого үр дүн, Өмчийн өөрчлөлт, Мөнгөн гүйлгээ болон бусад шаардлагатай нэмэлт
      тодруулга тайлангууд маягтын дагуу боловсруулагдана.

Олон улсын стандартад нийцсэн: Санхүү бүртгэлийн олон улсын төвшинд дагаж
мөрддөг нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимуудад нийцүүлэн ажил гүйлгээ бүртгэх, нэгтгэх
болон санхүүгийн тайланг бэлтгэх боломжтой.

     Мөнгөөр илэрхийлэгдэх зарчим: Ажил гүйлгээг гарсан валютаар нь бүртгэх боломжтой ба
      тайланд тусгах болон өртгөөр илэрхийлэхдээ тогтвортой нэг валютаар илэрхийлдэг.
      Тухайлбал: Бараа материал, хөрөнгийн гүйлгээг аль ч орны валютаар бүртгэж болох ба
      санхүүгийн тайлан, өртгийн тайланд төгрөгөөр тусган илэрхийлнэ.

     Бизнесийн нэгжийн зарчим: Бүртгэлээ хөтлөхийн өмнө тухайн байгууллагын регистр, нэр,
      удирдах албан тушаалтан, үйл ажиллагааны төрөл, өмчийн хэлбэр зэрэг байгууллагын
      хувьд дахин давтагдахгүй бүртгэлийг бүртгэдэг. Тухайлбал: Өмчийн хэлбэр нь Төрийн болон
      хувийн гэсэн 2 сонголттой бөгөөд аль нэгийг нь сонгосоноос хамаарч системийн дансны
      төлөвлөгөө, баримт, тайлангийн маягт өөрчлөгдөнө.

     Өртгийн зарчим: НББ-ын ОУСтандартад тусгагдсан бараа материалын өртгийн аргуудаас
      жигнэсэн дундажийн аргаар өртгийн бодолт хийдэг. Бараа материалын өртгийг байнгын
      системээр буюу ажил гүйлгээг гарсан үед нь өртгөөр илэрхийлэн бүртгэдэг. Тухайлбал: Олж
      бэлтгэхтэй холбоотой гарсан зардлыг хуваарилан барааны нэгж өртөгт шингээн бүртгэдэг.




    ©2008 EasySolution LLC All right reserved.                                  9|хуудас
Үз • Харьцуул • Шийд




     Бодитой байх зарчим: Ажил гүйлгээг бүртгэхэд баримт бүрдэлтэнд зайлшгүй
      шаардлагатай утгуудыг заавал оруулсны дараа хадгалахаар хийсэн. Тухайлбал: Кассын
      орлогын ордер бүртгэхдээ төлбөр төлсөн байгууллага, хувь хүнийг тэмдэглэхээс гадна мөнгө
      биечлэн авч ирж тушаасан хүн болон түүний бичиг баримтыг бүртгэдэг.

     Бүрэн тодруулгын зарчим: Байгууллагын дотоод хяналт, санхүүгийн аудит хийхэд хялбар
      дөхөмтэй, мэдээллийн эх үүсвэрийг тодорхой харуулдаг байх үүднээс тайлангийн дүнг бүрэн
      тодруулж үзэх боломжийг систем олгодог. Тухайлбал: “Орлого үр дүн”-гийн тайлангаас
      борлуулалтын орлогын дүнг тодоруулахыг хүсвэл тухайн дүнг дэлгэрүүлсэн “Энгийн орлого
      үр дүн” гэсэн тайланг үзэх боломжтой. Мөн аливаа дэлгэрэнгүй тайлангаас шууд баримтын
      цонхийг дуудаж анхан шатны бүртгэлийг үзэж болно.




     Тасралтгүй байх зарчим: Тайлант хугацааны эцсийн үлдэгдэл нь дараагийн тайлант үеийн
      эхний үлдэгдэл болох зарчмаар тасралтгүй үргэлжлэх боломжтой. Тухайлбал: Тухайн
      тайлангийн хугацаанд хийсэн залруулах бичилт нь дараагийн тайлант хугацаанд нөлөөлөх
      зэрэг тайлангийн хугацаа нь өөр хоорондоо харилцан хамааралтай ажилладаг.

     Бүртгэлийн хугацааны зарчим: Улирал, сар гэхчлэн дурын тайлант үеээ сонгон систем
      дээр ажиллах боломжтой бөгөөд сонгосон тайлант үеийн төгсгөлд хаалтын гүйлгээг эцэслэн
      хийснээр санхүүгийн тайлангууд бүрэн бэлтгэгдэнэ. Тухайлбал: Хаалтын гүйлгээ гэсэн
      цэсийг ашиглан түр данснуудыг ОЗНДансанд автомат хаах болон цэвэр ашиг, алдагдлаар
      Хуримтлагдсан ашиг данс руу давхар бичилт мөн автомат хийнэ.




    ©2008 EasySolution LLC All right reserved.                                 10 | х у у д а с
Үз • Харьцуул • Шийд



ПРОАКТИВ СИСТЕМИЙН ПРОГРАМЧЛАЛ



Сүүлийн үеийн технологиор боловсруулсан: Microsoft компанийн хамгийн
сүүлийн үеийн объект хандалттай технологи болох Microsoft Visual C# 2008, SQL Server 2005
програмчлалын технологиудаар мөн Client - Server болон N - tier архитектураар загварчилан
хийсэн.

     Мэдээллийн аюулгүй байдал: Дотоод мэдээллээ нууцлалын өндөр зэрэгт байлгах
      сонирхол байгууллагуудад улам бүр нэмэгдэж байна. Мэдээллийн сангаа хэрэглэгч хүссэн
      үедээ өөрөө архивлах, нөөцлөх боломжтой бөгөөд шаардлагатай үедээ сэргээн харж болно.
      Мөн байгууллагын мэдээллийн санг хуулж, зөөвөрлөхөд мэргэжлийн хүнийн оролцоо
      хэрэгтэй.

     Баримтын хайлт, шүүлт: Програмын хэрэглэгч бүр тус тусдаа өөрийн хүссэнээрээ
      баримтын жагсаалтын баганаа зохион байгуулж тохируулах боломжтой ба тухайн
      жагсаалтыг нэг үзүүлэлтээр бүлэглэх, эрэмбэлэх болон хэд хэдэн үзүүлэлтээр хайх, шүүлт
      хийх боломжтой. Тухайлбал: Кассын орлогын жагсаалтнаас кассын нярав болон орлогын
      баримтын дүнгээр зэрэг хайж болно.

     Бүртгэлийн автоматжуулалт: Ажил гүйлгээний 60-70 хувьд тогтмол ашиглагддаг мөнгөн
      хөрөнгө, бараа материал, өглөг авлага гэх мэт дансуудыг тохируулан хөтлөдөг. Хэдийгээр та
      дансаар хөтлөхөд долоо хоногт цөөн цаг зарцуулдаг байлаа ч дансыг тохируулснаар тэр
      цагаа илүү үр бүтээлтэй санхүүгийн төлөвлөлт, харьцуулалт шинжилгээнд зориулах
      боломжой.




    ©2008 EasySolution LLC All right reserved.                                  11 | х у у д а с
Үз • Харьцуул • Шийд




     Олон хэрэглэгч зэрэг ажилладаг: Энэ систем нь дотоод сүлжээний горимд ажилладаг
      бөгөөд алслагдсан салбарын хувьд шилэн кабельд холбогдсон бол төв байгууллагынхаа
      мэдээллийн баазад хандан төвөггүй ажиллах боломжтой юм. Нэгдсэн нэг мэдээ, тайлан
      боловсруулах, нэгдсэн хяналт, нэгдсэн удирдлагаар хангах боломжтой юм.

     Хэрэглэгчийн эрхийн тохиргоо: Ажил, үүргийн хуваариараа өөр өөр нярав, нягтлан
      бодогчид сүлжээний горимд зэрэг ажиллах боломжтой бөгөөд хэрэглэгч тус бүрд нэмэх,
      засах, харах эрхийг нарийн тохируулах боломжтой. Тухайлбал: Кассын няравийн эрхийг
      зөвхөн кассын орлого, зарлагын ордер хөтлөх болон кассын тайлан үзэх эрхтэйгээр
      тохируулж болно.

     Хэрэглэгч ажиллахад хялбар: Ажил гүйлгээ бүртгэх цонхны харагдах байдал болон
      мэдээлэл шивэлтийн зохион байгуулалт нь хэрэглэгчид ойлгомжтой, ажиллахад хялбар
      дөхөм юм. Тухайлбал: Худалдан авагчийг бүртгэхдээ тохируулсан хариуцсан борлуулагч,
      байрлах сектор нь борлуулалт бүртгэхэд автомат сонгогдох гэх мэт.

     Баримтын цонх хоорондын уялдаа холбоо: Борлуулалтын буцаалтыг борлуулсан үнээр
      нь тухайн борлуулалтын бүртгэлийг олж буцаах гэх мэт санхүү бүртгэлд өөр хоорондоо
      хамааралтай ажиллагаа маш их байдаг. Үүнийг хялбархан хийх боломжийг систем танд
      олгоно. Тухайлбал: Буцаах борлуулалтыг баримтын жагсаалтнаас сонгон оруулж ирэээд
      буцаах тоог бүртгэснээр хялбархан буцаалт хийнэ.




     Харилцагчийн тооцоо хөтлөлт: Тухайн харилцагчтай үүссэн бүх баримт, тооцооны
      түүхийг хэзээ үүсэж, хэзээ ямар баримтаар хаагдсан гэхчлэн нарийн зүйлийг харах,
      харилцагчтай итгэл төгс тооцоо нийлж өр, авлагаа барагдуулах боломжтойгаар
      програмчлагдсан.


    ©2008 EasySolution LLC All right reserved.                                  12 | х у у д а с
Үз • Харьцуул • Шийд



ПРОАКТИВ СИСТЕМИЙН БОЛОМЖ


    Ерөнхий журнал
               Тайлангийн жилээ тохируулж, тайлант үе сонгон бүртгэлээ хөтлөх
               Урт болон богино хугацааны хөрөнгө оруулалт бүртгэх
               Эздийн өмч болон хувьцааны бүртгэл хөтлөх
               Албан татвар, шимтгэл үүсгэх
               ХАОАТ, НӨАТ, ААНОАТатвраын тайлангууд гарна
               Санхүүгийн тайлан, жилийн эцсийн тодруулга тайлан гарна
               Бусад ерөнхий дэвтрийн тайлангууд шууд гарна
               Мэдээллээ нөөцлөх, архивлах болон сэргээх
               Ажил үүргийн хуваариар програмын хэрэглэгчийн эрх тохируулах
               Дансаар төсөв оруулах, гүйцэтгэлтэй харьцуулах
               Байгууллагын өнгөрсөн 3 сарын борлуулалт болон ирэх 3 сарын мөнгөн урсгалын
                график тайлан харах гэх мэт ...

    Мөнгөн хөрөнгийн бүртгэл
               Кассын нярав тус бүрээр үлдэгдэл хөтлөх
               Гадаад валютаар гүйлгээ бүртгэх болон баримт хэвлэх
               Албан болон арилжааны ханшаар ашиг, алдагдал тооцох
               Кассын үлдэгдлийг дэвсгэртээр тоолох
               Банкин дахь данс хэдийг ч нээн хөтлөх
               Банкны дансуудыг харилцах, хадгаламж, зээл зэргээр ангилан хөтлөх
               Зээлийн эргэн төлөлт хөтлөх
               Валют хоорондын арилжаа, ханшийн тэгшитгэлийн бүртгэл гэх мэт ...

    Үндсэн хөрөнгийн бүртгэл
               Байршил болон эд хариуцагчаар хөрөнгийг картлан бүртгэх
               Хөрөнгийн хөдөлгөөний бүртгэл хөтлөх
               Үл хөдлөх хөрөнгө болон бусад хөрөнгийн албан татвар тооцох
               Биет бус хөрөнгө бүртгэх, түүнийг элэгдүүлэх
               Иж бүрдэл хөрөнгийг задлан хөтлөх
               Хөрөнгийн элэгдлийг хоногоор тооцох
               Хөрөнгийг (их засвар) капиталжуулах,
               Хөрөнгийг дахин үнэлэх
               Хөрөнгийн актлалт болон борлуулалт гэх мэт ...

    Бараа, материалын бүртгэл
               Бараа материалаа онцлогтоо тохируулан ямар ч байдлаар кодлох, бүлэглэх
               Барааг дурын 2 хэмжих нэгжээр орлого авах болон зарлага гарах
               Хэдэн ч байршлаар барааны үлдэгдэл хөтлөх,
               Барааны орлого, зарлагыг гадаад валютаар хөтлөх болон баримт хэвлэх
               Бэлэн бүтээгдэхүүнийг стандарт өртгөөр үйлдвэрлэлээс орлого авах
               Стандарт өртөг болон бодит өртгийн хэлбэлзлийг харах
               Өртгийн байнгын системээр хөтлөх
               Хангамжийн материалыг тавьж олгох болон зардалд бичих
               Няравын үлдэгдлийг тооллох
               Нярав хоорондын дотоод хөдөлгөөнийг бүртгэх, хянах
               Иж бүрдэл барааг багцалж бүртгэх
               Барааг дахин үнэлэх гэх мэт ...




 ©2008 EasySolution LLC All right reserved.                                   13 | х у у д а с
Үз • Харьцуул • Шийд



    Худалдан авалт (өглөг)-ын бүртгэл
               Бэлтгэн нийлүүлэгчийг хаяг, утас, зээлийн дээд хязгаар, харилцах данс зэрэг олон
                үзүүлэлтээр нээн хөтлөх
               Бэлтгэн нийлүүлэгчтэй үүсэн өглөг, авлагын тооцоог худалдан авалт тус бүрээр
                хөтлөх, хаах
               Бэлтгэн нийлүүлэгч бүрд зээлийн худалдан авалтын дээд хязгаар оруулснаар
                өрийн дарамтанд орохоос сэргийлэх
               Шаардлагатай барааны худалдан авах захиалга бүртгэх
               Захиалсан барааны хэд нь биелэж хүлээн авсаныг хөтлөх
               Олж бэлтгэхтэй холбоотой гарсан зардлыг нэгжийн өртөгт хуваарилан орлого авах
               Барааны худалдан авалтыг гадаад валютаар бүртгэх болон баримт хэвлэх
               Төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр (5/10, n/30) худалдан авалт хийх
               Худалдан авалтын буцаалт бүртгэх гэх мэт ...

    Борлуулалт (авлага)-ын бүртгэл
               Худалдан авагчийг байрлах сектор болон хариуцсан борлуулагч, хаяг, утас зэрэг
                олон үзүүлэлтээр бүлэглэж нээх
               Худалдан авагчийн авлага, өглөгийн тооцоог борлуулалт тус бүрээр хөтлөх, хаах
               Худалдан авагч бүрд авлагын дээд хязгаар оруулах болон хязгаараас хэтэрсэн
                эсэхийг хянах боломжтой
               Төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр (5/10, n/30) борлуулалт хийх
               Нэг бүтээгдэхүүнд байршлаар ялган хэдэнч үнэ оруулах, мөн сүүлд худалдаж авсан
                үнэ болон одоогийн зарагдаж буй үнээс автомат үнэ зохиох
               Борлуулалтыг гэрээ тус бүрээр ангилан хөтөлж түүнтэй холбоотой орлого, зардлыг
                тус тусаар нь ялган харах
               Борлуулалтын нийт үнийн дүнгээс хөнгөлөлт тооцох
               Борлуулалтын захиалга хүлээн авч бүртгэх
               Борлуулалтын захиалгын аль бараа нь биелсэн аль нь биелээгүй байгааг харах
               Борлуулалтыг гадаад валютаар бүртгэх болон баримт хэвлэх
               Борлуулалтын буцаалт бүртгэх
               Хугацаандаа төлөгдөөгүй төлбөрөөс алданги, хүү тооцох гэх мэт ...

    Цалин, хөлсний бүртгэл
               Ажилтаны ажил үүргийн болон хувийн олон мэдээллийг дэлгэрэнгүй хөтлөх
               Актны мөнгө бодох
               Амралтын мөнгө бодох
               Урамшуулал, нэмэгдлийн автомат тооцоолол
               Татвар, суутгалийн бүртгэл
               Цалингийн карт
               Цалингийн журнал бичилтын автомат гүйлгээ
               Электрон шуудангаар цалинг нь мэдээлэх




 ©2008 EasySolution LLC All right reserved.                                    14 | х у у д а с
Үз • Харьцуул • Шийд




Проактив систем нь цаашид улам сайжирч орчин үеийн шинэ
шинэ дэвшилтэд технологиудтай хөл нийлүүлэн алхаж,
алхам тутамдаа өөрчлөгдөн хөгжих болно.




Хаяг: Улаанбаатар хот, СБД 7-р хороо, Чойжин ламын
      сүмийн зүүн талд, Элегант оффис 303-тоот.

Вэб:    www.EasySolution.mn

Утас: 9990-3070, 9905-3078




 ©2008 EasySolution LLC All right reserved.               15 | х у у д а с

				
DOCUMENT INFO
Shared By:
Categories:
Tags:
Stats:
views:1302
posted:8/2/2010
language:Mongolian
pages:15
VIP Doc VIP Doc Vip Doc http://
About Thanks to everywho rates or reviews. I Want to Make a Better Life For Myself. I believe that anything is possible with God. Some of Those documents come from internet for research purpose,if you have the copyrights of one of them ,tell me by mail shrakdoc@Gmail.com and i will delete it on the first time. It is nice sharing docs with you. I just want more peo learn more knowledge. Thank you ! ~♥