Docstoc

ӨДРЙИН ТЭМДЭГЛЭЛ

Document Sample
ӨДРЙИН ТЭМДЭГЛЭЛ Powered By Docstoc
					                    ТЭМДЭГЛЭЛ АЛИВАА ЮМЫГ МАРТУУЛДАГГҮЙ

       Хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр билээ гэж аливаа үйл явдлыг санаж явах нь хүний
амьдралд тун олон тохиолддог.

       Санаж эс чадахаараа 1960-аад онд гэхчлэн дор хаяад арван жилээр барагцаалж ярих,
бичихэд хүрдэг билээ. Гэтэл энэ нь хэтэрхий бүдүүвчлэл төдий болно. Нөгөө талаар хүн өөрөө
түүхэн үйл явдлын гэрч байсан хэр нь түүнээ баталгаажуулж чадахгүй харамсалтай байдалд ордог.
Тийм учир гол гол үйл явдлыг хожмын өдөр тод санахын тулд өдрийн тэмдэглэл хөтөлж сурах нь
юу юунаас чухал. Хүн заримдаа эзэн Чингисийн хөшөөний нээлт зэрэг онцлог үйл явдалд
оролцсон хэр нь түүнээ анзаардаггүй. Гэтэл тэр нь уг үйл явдалд оролцоогүй хойч үеийнхэнд
туйлын сонирхолтой мэдээлэл болж үлдэх ёстой.

       Мартахгүй гэсэн бүхнийг багаасаа сэтгэлдээ дээдэлж өдөр тутмын тэмдэглэл хөтөлж
сурвал хожмын нэгэн өдөр аливаа үйл явдлыг түүнээс асуухад хариуг нь төвөггүй хэлж өгдөг сайн
нөхөртэй байна гэсэн үг.

       Өдрийн тэмдэглэл юм мартуулдаггүй шүү, хүүхдүүд ээ!

                                                                                  Д.Нямаа



                         АННЕ ФРАНКИЙН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

1942 оны долоодугаар сарын 3. Баасан гариг

Хайрт Кетти минь! Хүсэж мөрөөдөж байсан анги дэвших баяр маань болов. Гэрчилгээний дүн
маань бүгд гайгүй байв. Алгебр дээр л тав, хоёр хичээлд нь зургаа, ихэнхэд нь долоо, хоёр хичээл
наймын дүнтэй байлаа. Аав ээж миний дүнд сэтгэл хангалуун байв. Анне

1943 оны долоодугаар сарын 19. Даваа гариг

Хайрт Кетти минь! Өчигдөр бүтэн сайн өдөр. Амсдардамын хойд дүүргийг нэлд нь бөмбөгдөв.
Бүтэн барилга бараг үлдсэнгүй, гудамж талбай тэр аяараа нурангиар дүүрчээ. Одоогоор амь
үрэгдсэн хүн хоёр зуу, шархадсан хүн тоолоод барахааргүй. Эмнэлгүүд дүүрч, төөрсөн хүүхдүүд
энд тэндгүй эцэг эхээ эрж гүйлдэх нь их болжээ. Аймшиг зөгнөсөн дэлбэрэлтийн энэ битүү
доргионыг сонсох бүр нуруу хүйт даан, бие арзайх юм. Анне

1945 оны зургаадугаар сарын 13. Мягмар гариг

Хайрт Кетти, Миний төрсөн өдөр боллоо. Би арван тав хүрлээ. Далайн фронт дээрх давшилт
урагшилсаар. Англичуудын эзэлсэн тосгодоор Черчилль, Смит нар очсон гэнэ. Дайныг хараад гар
хумхиад суусан англичууд гэнэт ингэж ухаан орсон юм шиг дайрч эхэлсэнд хүмүүс баярлаж
байлаа. Цаашид хүн ардын тархинд шингэсэн эндүүрэл арилна биз ээ. Анне
                 РОБИНЗОН КРУЗОГИЙН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

1959 оны 9 дүгээр сарын 30

Их тэнгист явсан хөлөг онгоц маань аюулт шуурганд сүйрэв. Надаас бусад бүх хүмүүс
живж үхээд, хувь заяагүй Робинзон Крузо би л цөхрөлийн арал гэж нэрлэсэн энэ арлын
эрэг дээр үхлүүт шидэгдсэн байлаа.

Аравдугаар сарын 1

Өглөөгүүр би сэрээд хөлөг онгоцыг газардсан газраас нь усны түрлэг зайлуулж эрэг рүү
нэлээд ойртуулчихсаны нь харав. Энэ явдал шуурга намжихын хамт хөлөг онгоцондоо
очиж идэх юм ба бусад зүйлээ авч, нөөцөлж болох юм гэсэн найдлага төрүүлэв.

Аравдугаар сарын 1-нээс 24-нийг дуустал

Би эд хогшлоо салаар зөөх ажил хийв. Би хөлөг онгоцонд ус татрахын хамтаар сэлж очоод
л усны түрлэг эхлэхээр л буцаж гардаг байв. Бороо үргэлжлэн орж байв. Тэнгэр дорхноо
цэлмэх боловч удаан хугацаагаар цэлмэг байж чадахгүй л байлаа. Эндхийн өргөрөгт энэ
хугацаа бол борооны үе л байдаг шиг байна.

Арван нэгдүгээр сарын 1

Шинэ байранд уулын бүр дэргэд том овоохой босгож, дотор дүүжин ор зүүв.



                 МӨСӨН ТИВД БИЧСЭН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ

Мөсөн тивд хийсэн тэмдэглэл                    Ж.Цэрэндэлэг 1972-1974 онд Антарктид
Зургаадугаар сарын 21                          тивд Монгол улсаа төлөөлөн очиж
Маргааш манайхаар бол нар буцах өдөр, өдөр     төрийнхөө далбааг мандуулсан анхны
шөнө тэнцэнэ. Харин энэ өдрийг туйлчид том     туйлч билээ. Энгүй далайгаар
баяр болгон тэмдэглэдэг ажээ. Өвөлжих          алслагдсан, оцон шувуунаас өөр амьтан
хугацааны хагаст орлоо гэсэн үг. Өнөөдөр       оршихуйн аргагүй энэ тивд 365 хоног
ангаарын даралт 961 мб миллибар болтлоо        судалгааны ажил хийхдээ өдөр
буурч цасан шуурга нүд нүүргүй балбасаар       бүрийнхээ тэмдэглэлийг бичиж байсан
алсын бараа дунджаар 20 м байна. Агаар         нь хожим эрдэм судллын нийтлэл бүтээл
дунджаар 100% чийгтэй, 10 хэм хүйтэн байна     болсон байна.
                                                                  Ж.Цэрэндэлэг
          “НАРЛАГ ГОРХИ ЭДЛЭНГИЙН РЕБЕККА ОХИН” номын танилцуулга

       Цовоо сэргэлэн, бүхэнтэй элэгсэг дотно харьцдаг арван нэгэн настай Ребекка охиныг ээж
нь сургуульд оруулахаар холын хот руу явуулдаг.Ребекка шинэ газар, хөршүүд, сургуулийнхан,
найзууд гээд олон хүнтэй харьцаж сурах хэрэгтэй болно. Ялангуяа хийсэн болгоныг нь өөлж,
загнадаг нагац эгч Мирандагийнхаа ааш занг тэсвэрлэн, зохицож аьдрах хэрэгтэй. Охин сайхан
ирээдүйн төлөө сайн боловсрол олж авах гэж ийнхүү зүтгэж байгаа билээ.

       Тэрээр хэцүү бэрхийг даван туулах уу, эсвэл төрөлх Нарлаг Горхи эдлэн рүгээ буцах болов
уу? Гэдгийг бяцхан уншигч та энэ зохиолоос уншаарай. Ребекка охин чиний сайн найз нарын нэг
шиг санагдах болно гэдэгт итгэлтэй байна.1917, 1932, 1938 онуудад энэ зохиол кино болж,
дэлгэцнээ олонтаа гарч байжээ.

                               МУИС-ИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын их сургууль нь манай улсын ууган их сургууль мөн. 1942 онд дээд мэргэжил олгох
сургалт явуулах гурван факультеттай нээгдсэн. МУИС манай орны дээд боловсролын тогтолцоо
бүрэлдэн бий болох эх суурь нь болсон юм. 1958 онд Мал эмнэлгийн факультет, 1961 онд Анагаах
ухааны факультет тус сургуулиас салбарлан бие даасан дээд сургууль болон гарсан бөгөөд
Одоогийн Шинжлэх ухаан технологийн их сургууль 1969 онд, Хүмүүнлэгийн их сургууль 1979 од
МУИС-ийн бүрэлдэхүүнд байгуулагдсан билээ. МУИС нь нийслэл Улаанбаатар хотод 12 сургууль,
факультеттайгаас гадна Орхон, Завхан аймагт салбар сургуультай. Нийслэл дэх МУИС-ийн хамт
олон ойролцоогоор 10600 оюутан, 1600 магистр докторын суралцагч, мөн 630 эрдэмтэн багш, 420
үйлчилгээний ажилтнаас бүрдэж байна.

                                                          Интернэт вэб сайтаас УБ 2010

                 ҮЛГЭРИЙН ХААНЫ ХҮҮХЭД НАСНЫ ТАНИЛЦУУЛГА

       Данийн их зохиолч, дэлхийн шидэт үлгэрийн хаан Х.Андерсен 1805 оны дөрөвдүгээр
сарын 2-нд Фюн арал дээр төржээ. Эцэг нь ядуу гуталчин, эх нь мөн л ядуу гэр бүлээс гаралтай
аж.Аавыгаа нас барснаас хойш гэр бүлийнхнээ тэжээх гэж хүнд хэцүү хөдөлмөрт нухлагдах болов.
Эхлээд нэхмэлчийд, дараа нь оёдолчныд ажилд орлоо. Мөн тамхины үйлдэврт нэлээд хэдэн жил
ажилласан гэдэг.

        14 настайдаа хүүхэлдэйн театр ажилд орох эрхэм ганц зорилго өвөртөлжээ. Гэвч
жаалхүүгйин санаснаар болох юм юу байх билээ. Гэвч цуцалтгүй гуйсных нь хариуд, мөн нөгөө
талаар өрөвдөж, зүс царай муутай ч сайхан хоолойтойг нь бодолцон хүүхэлдэйн театр түүнийг
ажилд авчээ.Энэ үед Андерсен таван үзэгдэлт жүжиг бичээд байснаа захидлын хамт хаанд илгээж
орхив. Энэ мэдээж амжилт олсонгүй.Гэхдээ урлагийн мэдрэмж сайтай хөөрхий ядуу хүүд хүмүүс
санаа тавин сургуульд сургах зөвшөөрөл VI Фредерик хаанаас авч чадлаа.

Хааны тэтгэлгийг хүртэх болж, арваадхан жилийн дотор Европын хамгийн алдартай зохиолч
нарын нэгэнд зүй ёсоор тооцогдох болжээ. Өдгөө Андерсений зохиолуудыг мэдэхгүй дэлхийн нэг
ч залуу иргэн гэж байхгүй билээ. Түүнийг дэлхий нийтээр “Үлгэрийн хаан” хэмээн өргөмжилдөг.

				
DOCUMENT INFO
Shared By:
Stats:
views:52
posted:11/27/2012
language:
pages:3