Docstoc

Багшийн ёс зүй

Document Sample
Багшийн ёс зүй Powered By Docstoc
					                               Багшийн ёс зүй

   “Багш “ гэдэг хүн зон олонд хамгийн ойр дотно хүндэтгэлтэйгээр дуудагдаж
“Ардын багш” хэмээн өргөмжлөгдөж, нийгэм доторх хамгийн гэгээлэг бүлэгт багтдаг.
“Эхлээд багшид, дараа нь бурханд тэгээд номд мөргөмүй” гэж сургамжилдаг бус уу.
Хүн бүхэн эцэг эхтэй байдгийн адил багшаар эрдэм ном заалгаагүй сургамжийг нь
сонсоогүй хүн байдаггүй. Аль ч нийгэм ямар ч улс гүрэнд багшид гүн хүндэтгэлтэй
ханддагийн учир энэ буй. “Монгол улсын Боловсролын зорилго нь: иргэнмй оюун
ухаан, ёс суртахуун бие бялдарын зохих чадавхтай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг,
бие даан сурах, ажиллах, амвдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино” гэсэн
боловсролын тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд багш, удирдах ажилтны бүхий л
үйл ажиллагаа чиглэгдэж байна. Манай орны боловсролын багц хуульд заасан эрх
үүргээ чанартай биелүүлж, ёс зүйн алдаа гаргалгүй ажиллах шаардлага өндөржиж
байна. Нийгмийн ардчилал зөв голдирлоор явагдахгүй тохиолдолд хүний жудаг, ёс
зүйн хэм хэмжээ зөрчигдөх явдал нийгмийн салаа, салбар мөчир бүрт үзэгдэж цаашид
нийгэм бүхэлдээ ёс суртахуунгүй болох аюул нүүрлээд байгааг радио, телевиз, сонин
хэвлэлүүдийн гол сэдвийн нэг болоод зогсохгүй, их хурлын хэмжээнд ч багагүй
мэтгэлздэг болж.

   Ёс зүйн хэм хэмжээний зөрчил их байгаа учраас энэ асуудлыг багасгах, болж өгвөл
гаргуулахгүй байх зорилгоор Улсын Их Хурлын дэргэд ёс зүйн дэд хороо
байгуулагдан ажиллаж байгаа билээ. Ёс зүйн хэм хэмжээний зөрчил “Боловсрол” гэдэг
том армийг /бүх шатны сургуулиудад 37000 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч
ажлладаг/ тойр ч өнгөрөөгүй дайр ч ирсэн. Иим учраас 2005 оны сүүлээр БСШУЯ-аас
боловсруулсан багш, сурагчдын ёс зүйн дүрмийн төслийг “Багш” сонины 2005 оны
№13-т нийтэлж захирал, менежер, багш, эцэг эх, суралцагчдыг энэхүү нийтийн
хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалсан билээ. Дүрмийн төсөл нийтлэгдэж нилээд
хугацаа өнгөрч байгаа хэдий ч тус сонинд энэ талаар санал бодлоо бичсэн багш сурган
хүмүүжүүлэгчид бага байх шиг санагдсан, Улс орны ирээдүй тухайн орны иргэдэд
олгох боловсролоос шалтгаална гэж Алберьт Эйнштейн хэлсэнчлэн боловсролын
байгуулагыг авч яваа багшийн мэргэжлийн ёс зүйн тухай авч үзэх нь цаг үеэ олсон
чухал асуудал мөн. Багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн төслийг олон талаас нь
хэлэлцэж батлаад мөрдөж ажиллавал цаашид нийгмийн ёс зүйд нөлөөтэй болох нь
тодорхой. Өнөөдөр аль ч сургуулийн багш нарын дунд багшийн ёс зүйн хэм хэмжээг
зөрчсөн багш нар байж л байдаг, жирийн багш миний бие багш хүний ёс зүйн хэм
хэмжээтэй холбоотой зүйлүүдээр санал бодлоо илэрхиилэхийг хүслээ.

   Багш хүн хийж бүтээсэн ажил үйл бүхнээ хүүхдийн сэтгэлд хүрээсээ гэж
хүсвэл эхлээд тэдний үгийг заавал сонс, дараа нь хамтар ч ажилла. Сургууль нь
хүүхдийн халдашгүй дархан байдал, хөгжлийг хангах, дэмжин аюулгүй орчинг
бүрдүүлж боловсролын үлчилгээ үзүүлдэг байгууллага мөн. Энэ үйлчилгээг
гардан зохион байгуулах багш нарын нэг зорилго нь нийгэмд хариуцлагатай өв
тэгш хөгжилтэй иргэдийг бэлтгэн гаргах явдал байдаг. Дэлхий нийтээрээ
хүүхдийг дээдлэн хүндэтгэж үл ялгаварлан хүчирхийлэлгүй эрүүл орчинд өсгөж
төлөвшүүлэх зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа энэ үед Монгол улсын
Боловсролын тухай багц хууль шинэчлэгдсэн. Багшийн Үүргийг:

- Багшийн ёс зүй нэр төрийг эрхэмлэн сахих

- Боловсролын стандартыг хэрэгжүүлэх

- Онолын мэдлэг заах арга ур чадвараа дээшлүүлэх

- Сурагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг хүндэтгэн хамгаалах


- Суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харилцах, өөрөө
   өөрийгөө хөгжүүлэн бие хүн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх

- Суралцагчийн бие даасан байр суурь үзэл бодолд хүндэтгэлтэй хандах
              Мэргэжлийн хариуцлага,багшийн мэргэжлийн ёс зүй



   А.Багшийн үүргээ хэрэгжүүлэхэд тавих ёс зүйн хэм хэмжээ нь чанартай боловсрол
   эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

   Б.Багш өөрийн заадаг хичээлийг “Багш хүүхдийн хамтын бүтээл” болгох

   В.Багш үүхдийн үйл ажиллагааг чиглүүлэх, удирдагч, зөвлөгч нь байх ёстой.

   Г.Хүүхдийн эрүүл ахуй аюулгүй ажиллагааг ханган осол гэмтлээс хамгаалах

   Д.Хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс хамгаалж ажиллана.

   Е.Багш авилгалаас хол байж шударга ажиллах.



                     Багшийн ёс зүй
                                Улаанбаатар 2009

Багшийн ёс зүй

1. Удиртгал

2.1. Ёс зүйн мэдлэгийн үндсэн бүтэц

2.2. Багш мэргэжлийн онцлог

2.3. Багш мэргэжлийн ёс зүйн шалгуур үзүүлэлтүүд

3. Дүгнэлт

4. Ном зүй
                                     1. Удиртгал

Сэдвийн тулгамдсан байдал:

         Орчин үеийн дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага нь байнгын өсөн нэмэгдэж
байгаа эрэлт хэрэгцээ шаардлагын дагуу бүтээлч сэтгэлгээтэй, шинийг эрэлхийлсэн багш
байх нь бидний зорилго юм.

Сургалтын систем байнгын хөгжлийн зүй тогтолтой амьд организм юм. Үүний тод жишээ
бол багш нь мэдээлэл дамжуулагчаас сурагчдыг өөрсдийг нь бие даан хөгжих, сэтгэх,
бодох, дүгнэх арга барилыг эзэмшүүлэх чадварт тулгуурласан боловсрол олгох нь
хөгжлийн ойрын чиг хандлага болж байна.

Энэхүү сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд багшын ёс зүйн асуудал бол зайлшгүй
сөхөгдөх ёстой асуудлын нэг юм. Энэхүү ёс зүйн асуудлыг төдийлөн ойшоож үзээгүйгээс
багшийн нэр хүнд унаж, багш, сурагч, эцэг эхийн гурвалсан холбоонд үл ойлголцох явдал
газар авсанаар сургалтын амжилтанд муугаар нөлөөлж байгааг судлаачид тогтоосон
байна.

Сэдвийн судлагдсан байдал:

Монгол улсад сурган хүмүүжүүлэх ёс зүйн асуудлын нэлээд идэвхитэй судлах хандлага
харагдаж байна. Тухайлбал: Д.Тунгалаг “Ёс зүй” 2002, М.Золзаяа “Ёс зүй” 2005,
Ш.Ичинхорлоо      “Багшын    ном”   2004,   Д.Дашхүү   “Багш”   1989,   Т.Нэмэхжаргал
“Боловсролын хүмүүнлэг утга холбогдол ба багш мэргэжлийн ёс зүй” өгүүллэгтээ тус бүр
өөр өөрийн онцлогтойгоор авч үзсэн байна.

Судалгааны ажлын зорилго:

         Багш мэргэжлийн хүмүүст тавигдах нийтлэг шаардлагуудыг онолын болон практик
судалгаанд үндэслэн, өнөөгийн бодит байдалд тулгамдаад байгаа болон нийтлэг анхаарах
зүйлс, түүнийг шийдвэрлэх арга замыг өөрийн судалгааны ажлын түвшинд тодорхойлхыг
зорилоо.
Судалгааны ажлын ач холбогдол:

       Энэхүү асуудлыг өөрийн түвшинд шийдвэрлснээрээ ажил амьдралдаа мөрдлөг
болгохоос гадна, хамт ажиллаж буй мэргэжил нэгт нөхөддөө зөвлөх, хамтран ажиллах,
харилцан суралцах боломжыг олгоно.

Судалгааны арга зүй:

Багш мэргэжлийн ёс зүйтэй холбоотой ном, сурах бичиг, эх зохиолуудыг судлан эмпирик
судалгаатай харьцуулан дүгнэх байдлаар бичлээ.эмпирик судалгаа маань фокус бүлгийн
ярилцлагын аргаар явагдлаа. Судалгаанд нийт 8 багш хамрагдсан болно.

                           2.1 Ёс зүйн мэдлэгийн үндсэн бүтэц

       Ёс зүй хэмээх ойлголт нь эртний Грекийн “Ethos” үгнээс гаралтай бөгөөд хамтран
иамьдрах орон байр, оршин амьдрах орон байр гэсэн утгыг илэрхийлж байжээ. Хожим нь
энэ ойлголт нь хүмүүсийн амьдралын ямар нэг үзэгдэл, ёс заншил, зан төлөв, зан араншин,
сэтгэлгээний хэв маяг гэх мэт шинэ утга агуулгаар баяжиж тэдгээрийн дотоод мөн
чанарыг илэрхийлэх болсон” /Д.Тунгалаг. Ёс зүй. УБ 2002. 5 дах тал/. Этос гэдэг үгийн
түүх нь хамтын амьдралын явцад хүмүүсийн зан заншил, зан араншин бүрэлдэн тогтдог
гэдгийг илэрхийлсэн утгатай байсан бөгөөд энэ нь орчин үеийн нийгэм судлаачдын хэлээр
атракцын орон зай буюу хүмүүсийн бие биедээ харилцан татагдах, ойртох явцтай
холбоотой ойлголт болжээ.

Анх Аристотел хүний зан төлөвийн өвөрмөц шинжийг илэрхийлхийн тулд “Этос” хэмээх
ойлголтын хэрэглэсэн. Ёс зүйн мэдлэгийн бүтцэд:

      Ёс зүйн сэтгэлгээний хөгжлийн түүх
      Ёс зүйн онолын асуудлууд
      Этикетийн асуудал
      Хавсрага ёс зүйг хамруулан ойлгодог. Эдгээрээс бидний өнөөдрийн судалгаанд
       хэрэг болох хавсрага ёс зүйн уахааны талаар авч үзэе.
Хавсрага ёс зүй нь тодорхой нөхцөлд мэргэжлийн ёс суртахуун, зан байдлыг хянаж үздэг.
Мэргэжил бүхэн өвөрмөц онцлогтой төдийгүй ёс суртахууны нэг ижил шаардлагууд өөр
өөр ажил мэргэжил бүрт янз бүрээр хэрэгждэг. Мэргэжлийн ёс суртахууны онцлог нь
тухайн мэргэжлийн онцлогоосоо шалтгаалдаг боловч баримтлах ерөнхий зарчим нь ёс
зүйн үндсэн ойлголтуудад тулгуурладаг болно.

Мэргэжлийн ёс зүйг илтгэх үндсэн ойлголтууд нь мэргэжлийн үүрэг, мэргэжлийн нэр төр,
мэргэжлийн шударга ёс, хүнлэг үзэл, өөдрөг үзэл зэрэг юм. Багш нь нийгийн өмнө болон
сурагчид, тэдний эцэг эхийн өмнө сурагчдыг мэдлэг чадвартай болгох, тэдний авъяас
чадварыг нээн хөгжүүлэх гэх мэт үүрэг хүлээдэг бол, зарим багш нар зөвхөн цалин,
шагнал, урамшуулал авхын тулд мэргэжлийн үүргээ умартан хичээл, сургалтаа хаягдуулах
явдал цөөнгүй гарч байгаатай холбоотойгоор багшын ажилдаа хандах хандлагыг өөрчлөх
нь орчин үеийн боловсролын системийн нэг шинэчлэл болох нь гарцаагүй юм.
Мэргэжлийн үүрэг нь хүний ажлыг үр дүнтэй болгодог ба чухам түүгээр л хүлээсэн үүрэг
нь илэрдэг. Мэргэжлийн нэр төр гэдэг нь тухайн мэргэжил нийгмийн амьдралд хэрхэн
нөлөөлдгийг илэрхийлдэг. Үүнийг ухаарах нь олон мэргэжлийн хүмүүст нэн чухал бөгөөд
өөрийн үйл ажиллагааг үнэлэх үндэс, мэргэжлийн нэр хүндийг тодорхойлох үндэс болдог.
Мэргэжлийн нэр төр, мэргэжлийн нэр хүнд нь харилцан бие биеэ нөхөж байдаг төдийгүй,
мэргэжил тус бүрийн нэр төр, нэр хүнд өөр өөр байдлаар илэрдэг.

                            2.2 Багш мэргэжлийн онцлог:

“Өсвөр залуу үеийг сурган хүмүүжүүлэх, тэднийг амьдралд бэлтгэх хариуцлагатай
үүргийг эрт дээр үеэс эцэг эх, овгийн ахлагч, философичид, лам хуврага нар хэрэгжүүлж
ирсэн ба сүүлийн нэг зуунд зориуд бэлтгэгдсэн мэргэжлийн багш хэмээх хүмүүс хийх
болсон” /Ш.Ичинхорлоо. Багшийн ном. УБ 2004., 3 дах тал/ Багш мэргэжлийг хүндэтгэж,
багшын хөдөлмөрийг зөв үнэлэх, багш мэргэжлийн ёс зүйн шалгуур үзүүлэлтийг
тодруулхын тулд мэргэжлийн онцлогийг мэдрэх шаардлагатай. Багш хүнд байх ёстой
шинж чанрын талаар нэрт сурган хүмүүжүүлэгч эрдэмтэд эртнээс авхуулаад тодорхойлон
бичсэн байдаг.

И.Г.Пасталоццийн хувьд багш бол “Хүүхдийн цэцэрлэгч”
Ж.Ж.Руссогийн хувьд “Муу нөлөөнөөс хүүхдийг хамгаалагч манаач”

П.П.Блонскийн хувьд “Хүн судлалын инжинер байх ёстой”

Я.А.Коменский “Өндөр боловсрол, ёс суртахуунтай, өөрийн үйлсэд үнэнч шударга, ажил
хэрэгч, хүүхдэд эцэг ёсоор хайртай зөвхөн тийм л хүн багш байж болох юм” гэдгийг
өөрийн бүтээлүүддээ тэмдэглэж байжээ. Харин бидний өнөөдрийн судалгааны гол
чиглэлийг удирдсан тодорхойлот бол В.М.Ломоносов багш хүн бол зөвхөн үгээрээ
сургаад зогсохгүй мөн “сайн сайхан үйлсээрээ үлгэр жишээ үзүүлэх ёстой” хэмээн үзсэнд
оршино. Нөгөөтэйгүүр Ш.Ичинхорлоо “Өсвөр залуу үеийнхэнд амьдрал ахуйд нь хэрэгтэй
мэдлэг, арга барил, чадвар, туршлага олж авхад нь туслах, тэднийг иргэн-бие хүн болон
хөгжин төлөвших, нийгэмших ажлыг шинжлэх ухааны үндэстэй зохион явуулах ур чадвар
бүхий бие хүн гэж үзэж болно” /Ш.Ичинхорлоо. Багшийн ном. УБ 2004., 3 дах тал/ хэмээн
зохиол бүтээлүүддээ тусгасан байна.

Багш бие хүний үндсэн шинж чанруудыг эрдэмтэн судлаачид дараах байдлаар авч үзсэн
байдаг. Тухайлбал: ажлдаа дур сонирхолтой, идэвхи санаачлагатай, шинийг хийж бутээх
эрмэлзэлтэй, хариуцлагатай, уян хатан сэтгэдэг, ажилдаа сэтгэлээ зориулдаг, шударга,
хүмүүнлэг, өөрийгөө эзэмддэг, хянадаг, хурдан сэтгэдэг, аливаад ухаалаг ханддаг,
тэвчээртэй хүлээцтэй ханддаг, өөрийн сурган хүмүүжүүлэх үзэл бодол, зарчимтай, шавь
нараа чин сэтгэлээсэй хайрладаг, хүндэлдэг, сурагчдад бүх талаараа үлгэр жишээ
үзүүлдэг, өөрийгөө дайчилдаг, шаргуу, мэргэжлийнхээ нэр төрийг эрхэмлэдэг, урлаг,
спорт гэх зэрэг олон талын мэдлэг чадвартай, хууль журмыг хүндлэн сахидаг, өөрийн эрх
мэдлээ урвуулан ашигладаггүй байх зэрэг нийтлэг шаардлагууд тавигддаг.

Багшын талаар технократ үзэлд багш дуулгавартай гүйцэтгэгч хүмүүсийг бэлтгэх явдал
гэж үзээд багш шинжлэх ухаан техник, технологийн туршилтыг сургалтандаа өргөнөөр
ашиглэхыг зөвлөдөг бол, хмүүнлэгийн онолд багш бол шударга ёсыг баримтлан тогтоох
ёстой. Ингэснээр боловсролын тогтолцоо хүмүүнлэг энэрэнгүй болж үр өгөөж нь
дээшилнэ гэж үздэг бол орчин үеийн манай нийгэмд дараах нийтлэг шаардлагуудыг
биелүүлхийг багшаас шаардаж байна.
1. Багш хүн мэргэжилдээ эзэн байхын хамт хзн түүний хөгжил, төлөвшлийн онол,
   орчин үеийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүйн мэдлэг эзэмшсэн байх, эдгээр
   мэдлэгийг өдөр дутмын сургалтын үйл ажиллагаанд бүтээлчээр хэрэглэдэг байх,
   эдгээр мэдлэгийг өдөр дутмын сургалтын үйл ажиллагаандаа бүтээлчээр хэрэглэдэг
   байх
2. Хүүхдэд хайртай түүний төлөвшил сайн сайхны төлөө чадах бүхнээ хийж чаддаг,
   хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй, хүүхдийн сурах чадвар, авъяас сонирхол,
   хэрэгцээнд хүндэтгэлтэй, өөдрөг ханддаг байх, харилцааны өндөр соёлтой,
   хүүхдийн санаа бодлыг анхааралтай сонсож чаддаг байх
3. Багш өөрийнхөө нөөц боломжыг дайчилж, гадаад хэл, компъютер, мэргэжлийн
   мэдлэг ур чадварыг цаг үргэлж дээшлүүлэн сайжруулж өөрийгөө байнга хөгжүүлэх
   чадвартай судлаач хүн байх, өөрөө өөртөө шаардлага тавьдаг, өөртөө шүүмжлэлтэй
   ханддаг алдаа дутагдлаа олж засч чаддаг байх
4. Багш хүн ажил хэрэгч, нямбай, хариуцлагатай, төлөв даруу, шударга, хэлсэн
   үгэндээ эзэн болж үг ажил хоёр нь зөрдөггүй байх
5. Багш хүн урлаг, уран сайхан, улс төр, эдийн засаг, спорт гэх зэргийн олон талын
   өргөн мэдлэгтэй байх зэрэг юм. Эдгээр шаардлагыг орчин үеийн багш нар ажилдаа
   мөрдлөг болгох нь зайлшгүй юм. Эдгээр шаардлага нийтлэг хэм хэмжээг
   боловсролын эрх зүйтэй холбоотой баримт бичгүүдээр баталгаажуулан хэрэгжүүлж
   байна.

Судалгааны баримт бичгээс хархад багш мэргэжил нь дараах өвөрмөц онцлогийг
илтгэж байна. Тухайлбал:

           Ямарч багш өнөөдрийг харж ажилдаггүй, тэр ирээдүйг харж оюуны
            үйлдвэрлэл явуулдаг
           Орчин үеийн багш нь шавь төвтэй сургалт зохион байгуулж, сурах үйлд
            сургах нь багшын ажлын чиглэл болоод байна
           Багшын өдөр дутмын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд байнга
            нөлөөлөл үзүүлдэг үндсэн объект бол өсөн хөгжиж буй ХҮҮХЭД юм.
   Багш хүүхдийн сурч хүмүүжих, хөгжин төлөвших үйл ажиллагааг зохион
    байгуулах, чиглүүлэх, хүүхдийн сурч хөгжих үйл явцыг жолооддог менежер
    байх хэрэгцээ улам өсөн нэмэгдэж байна
   Багшийн ажил нь олон хүүхдийг нэгэн зэрэг хамарч тэдний нүдэн дээр ил
    явагддаг учир байнга бусдын хараа хяналт дор хэрэгждэг онцлогтой
   Багш тун олон янзын зан авиртай хүүхэдтэй ажилладаг учир өөрийгөө
    байнга эзэмдэх, хэлж буй үг, хийж буй зан үйлээ сайтар хянах, аливаад
    хзлээцтэй, тэвчээртэй хандах нь мөн энэ мэргэжлийн чухал онцлог юм
   Багш   сурган   хүмүүжүүлэх   үйл     ажиллагааны   явцад   бүх   хүүхдийг
    анхааралдаа багтаах, анхаарлаа олон зүйлд хуваарилах, хүүхдийн мэдлэг
    чадвар, зан үйлд гарч буй ялихгүй өөрчлөлт, ахицыг цаг тухайд нь олж
    ажиглаж, хүртэж мэдрэх онцгой авъяастай
   Багшийн мэргэжил нь багшаас сурган хүмүүжүүлэх үзэгдлийг урьдчилан
    төсөөлөх, түүнийг ургуулан бодох, олон хувилбараар боловсруулах, гарах
    үр дүнг урьдчилан тооцоолох зэрэг хийсвэрлэн сэтгэх бүтээлч өндөр чадвар
    шаарддаг
   Багшын өдөр дутмын үйл ажиллагаанд урьдаас тооцоолж мэдэхийн аргагүй
    гэнэтийн зөрчил, янз бүрийн бэрхшээл, асуудал гарч болох мэргэжил юм.
   Я.А.Коменскийгийн тодорхойлсоноор “багшийн мэргэжил бүх урлаг
    дотроос хамгийн хэцүү нь мөн” гэжээ
   Багш хүүхдэд хүчтэй нөлөөлдөг учир үргэлж элэгсэг, найрсаг, хүлээцтэй
    байх ба ингэж чадвал сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа багш
    амжилтанд хүрнэ
   Өнөөгийн багш бусад хүмүүсийн дунд тогтсон хуучирсан ойлголт хандлага,
    хэвшилд автагдахгүй эдгээрээс байнга зайлсхийх хэрэгтэй
   Багйшийн ажлын эцсийн үр дүн тэр дороо хүмүүсийн нүдэнд шууд
    харагддаггүй ба урт удаан хугацааны дараа илэрдэг онцлогтой гэх мэт.
    Эдгээр хүчин зүйлс бол багшийн ёс зүйн наад захын шаардлагуудын эхлэл
    цэг юм.

         2.3 БАГШ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД

       Сурган хүмүүжүүлэх ёс зүй нь багшаас хүүхэдтэй, шавьтайгаа, шавийнхаа эцэг
эхтэй харьцах харилцааг зохицуулах хэм хэмжээний систем юм. Нөгөө талаас сурган
хүмүүжүүлэх хөдөлмөрийн хүрээнд ёс суртахууны ухамсар, шйо ажиллагаа, харилцааны
онцлогийг судлах сурган хүмүүжүүлэх ёс зүйн онол юм (М.Золзаяа., Ёс зүй УБ, 2005, 133
тал)

Сурган хүмүүжүүлэх ёс зүй нь багшаа биеэ зөв авч явах бусадтай харьцах харилцааг
зохицуулах үүрэг гүйцэтгэдэг ёс суртахууны хэм хэмжээний систем юм. Багшийн ёс
суртахууны ухагдахуунд:

      Багшийн үүрэг харицлага
      Шударга ёс
      Мэргэжилдээ эзэн болох чадвар
      Нинжин сэтгэл
      Багшийн нэр хүнд
      Зөв үлгэр дууриалал зэрэг хамаардаг

Сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны явцад багш шавиа хоосон чалчигч, залхуу, хүн
чанаргүй, хамтач бус, дээрэнгүй, бэрхшээлээс шантрагч, шударга бус зэрэг зан
суртахууныг янз бүрийн сөрөг шинж төлөвшихөөс болгоомжилж нягт нямбай ажиллах
ёстой байдаг.

Багшийн хамгийн гол үүрэг нь хүнээр хүн хийх өөрөөр хэлбэл ёс суртахууны зөв
төлөвшил хүмүүжилтэй бие хүн төлөвшүүлхэд анхаарч ажиллах ёстой. Сурган
хүмүүжүүлэх ухааны нэрт эрдэмтэн, оросын сурган хүмүүжүүлэгч Я.А.Коменский
багшийн мэргэжлийг бүх урлаг дотроос хамгийн хэцүү урлаг гэж үзсэн байдаг нь бусад
эмргэжлээс ялгаатай өвөрмөц шинжтэйг тодотгосон бололтой.

Дорно зүгийн сурган хүмүүжлийн гол цөм нь багшийг шүтэх ёсон билээ. Сударт
“багшийгаа бясалгуй номтой болхыг хүсэгч нь тосыг горилогч усны хөвөө сахисан лугаа
адил. Сайн цагийн мянган бурхан өөрийнхөө багшид шүтсэнээр гаргасан юм” Л.Тэрбиш
“Буяны багш саданыг шүтэхүйн ёсон” эрдмийн хэлхээ. УБ 2003. 32 тал. Хэмээн номлосон
байдаг. Энэ бол багшийг бурханаас илүүд хүндэлдэг ёсыг илэрхийлсэн хэрэг.

Монголчууд багшийг шүтэх, багш нь шавиа хүмүүжүүлэх уламжлалт ёс жаягтай ард
түмэн. Ном заасан багш бол насны багш, заалгасан шавь нь насны шавь гэдэг монголын
ёс. “Ширээний наана цаана байхдаа л багш шавь гэдэг нэг балмад үг бол ёс бус хүний
амнаас хаа нэг гардаг” Чойлувсанжавын нэрэмжит ХИДСийн ЭШБ тэргүүн дэвтэр. УБ
2004. 27 тал. Мөн багшийн эзэмших арван билэгт чанар, номхотгох чадвар, номлохуйн
хатуужлыг олсон байх зэрэг нь багшийн ажил мэргэжлийн онцлог, түүний үүрэг
хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг давхар илэрхийлсэн агуулгатай сургаалиуд юм.

Хүний боловсролын ихэнх хэсэг нь зан суртахуунаар илрэх ёс суртахууны тал, хүний
харьцааны хэм хэмжээг илтгэх ёс зүйн хүрээг хамардаг. Дээр өгүүлсэн бүхэнтэй
уялдуулан багш мэргэжлийн ёс зүйг юуны өмнө дараах шалгуур үзүүлэлтүүдийг тавьж
болох юм. Үүнд:

      1. Боловсролын орчин үеийн үндсэн чиг хандлагатай уялдуулан өөрийн үйл
         ажиллагааны зорилго, зорилт, агуулга, аргыг үндэслэх чанартай байх. Багш
         өөрөө “боловсролын мөн чанарыг хэрхэн ойлгож байгаагаас багшийн үйл
         ажиллагаан хэлбэр, суралцагчидтай харилцах өнгө төрх тодорхойлогддог”
         /Т.Нэмэхжаргал. Диалогийн философи утга ба боловсрол. Докторын зэрэг
         горилсон ажил. 110 тал/. Баншийн үйл ажиллагаан эцсийн зорилго нь мөн
         чанартаа бүтээлч бие хүн буюу шинжлэх ухааны үндэстэй мэдээллийг өөрөө
         олж авах чадвар бүхий иргэн төлөвшүүлэх.

      2. Танин мэдэхүй, ойлгохуйн онол арга зүйг эзэмшин сургалтын үйл ажиллагаанд
         бүтээлчээр хэрэглэж чаддаг байх. Өөрийгөө болон суралцагчидаа танин мэдэх
         чадвартай, нээлттэй байх. Хүн бүрийн сэтгэн бодох арга хэлбэр өөр байдагтай
         уялдуулан суралцагчидынхаа сэтгэн бодох, танин мэдэх өвөрмөц онцлогийг
         мэдсэний үндсэн дээр сургалтаа явуулах.

      3. Дэлхийн соёлын чиг хандлага, зүй тогтол хийгээд практик үйл явцын холбоо
         хамаарлыг мэддэг байх.
       4. Багшийн мэргэжлийн ур чадвар. Сайн багш болж төлөвшихөд сурган
          хүмүүжүүлэх ур чадварын үндсийг оюутан байх үеэс болон багшийн ажлыг
          хийх явцдаа хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Сурган хүмүүжүүлэх ухааны
          ном зохиолд сурган хүмүүжүүлэх ур чадварыг өөр өөр өнцөгөөс харж,
          тодорхойлсон байдаг ч сурган хүмүүжүүлэх ухааны нэвтэрхий толь бичигт
          “Сурган хүмүүжүүлэх ур чадвар бол багшийн ажлыг зүрх сэтгэлээсээ хийх,
          хүүхдийг хайрлах зэрэг цаг үргэлж боловсронгуй болж байдаг сурган
          хүмүүжүүлэх урлаг” хэмээн тодорхойлсон байдаг.

Практик судалгааны үр дүнгээс харж байхад багшийн ёс зүйн дараах зөрчлүүд нийтлэг
байна. Үүнд:


      Багш харьцааны соёл муутай 62 хувь
      Багш биеийн болоод сэтгэл санааны дарамт учруулдаг 51 хувь
      Багш ялгаварлан гадуурхдаг 50 хувь
      Багшийн биеэ авч яваа байдал учир дутагдалтай 48 хувь
      Багшийн мэргэжлийн ур чадвар муу 21 хувь гэсэн хариултуудыг судалгаанд
       хамрагдсан багш нар өгчөө. Дээрх хариултыг багш нар өгсөн гэдэг нь
       судалгааны явцад гайхшрал төрүүлж байлаа. Эндээс дараах байдлаар
       дүгнэж болох юм: Багш ёс зүйн нийтлэг хэм хэмжээг мэддэг боловч
       хэрэгжүүлэхдээ хойрго ханддаг ба ёс зүйн нийгийн болоод, мэргэжлийн
       үүрэг ролийг төдийлөн тоомсорлохгүй байна.

Мөн судалгааны явцаас багшийн сурагчдыг ялгаварлан гадуурхах явдлын талаар
лавлан асууж байхад:

А. Багш өөрөө анзаарахгүй ялгаварлан гадуурхадаг. Жишээ нь биеийн хэлэмж,
нүүрний хувирал гэх мэт.

Б. Хүүхдийн идэвхи оролцоо харилцан адилгүй байдлаас сурагчид ялгаварлаж
байна гэж боддог
В. Багш сургууль, олон нийтийн ажилд сурагчдыг сонгон оруулахдаа шалгуур
үзүүлэлтүүлээ нээлттэй бус байргах зэрэг хүчин зүйл түгээмэл ажиглагдаж байна.

Дээрх ёс зүйн доголдлуудаас багшид огт байж болохгүй бүдүүлэг зөрчил бол
мэргэжлийн ур чадварын асуудал хамгийн хүчтэй сөхөгдхөөс өөр аргагүй юм.
Супадгаан хамрагдсан багшийн хэлсэнээр: “багш сурагчиддаа, эцэг эхдээ,
удирдлагадаа таалагдахгүй байж болно харин мэргэжилийнхээ шинжлэх ухаанд
заавал таалагдах ёстой” хэмээн өгүүлсэн миний анхаарлыг нэлээдгүй татлаа.

Онолын болон практик судалгааны үр дүнгээс анхаарал татсан дараах цөөн
санамжыг судалгаа хийсэн миний бие өөрийн ажил амьдралын мөрдлөг болгохоор
боллоо.

      1. Багш өөрийнхөө сурган хүмүүжүүлэх болон сурагчдын сурч танин мэдэх,
      хөгжих үйл ажиллагаануудыг төлөвлөн зохион байгуулах ур чадвартай байхын
      зэрэгцээ мэргэжлийн салбар шинжлэх ухааны мэдлэгийн цар хүрээгээ байнга тэлж,
      гүнзгийрүүлэн судлах бодит хэрэгцээ байна.

      2. Багш ёс зүйн талаарх мэдлэгээ нэмэгдүүлж сурагчдыг байнга судлан тэднийг
      сэтгэл хангалуун суралцах сэтгэл зүйн орчныг бүрдүүлэх, сурагчидтай харилцаа
      тогтоох болон тэдэнтэй амжилттай харилцах /ялгаварлан гадуурхаж байна гэсэн
      сэтгэл зүйг хүүхдэд төрүүлэхгүй байх/

      3. Багш сургуулийн болон бусад орчинд биеэ зөв авч явах, биеийн хэлэмжиндээ
      анхаарах, мөн багшийн имижж, хувцаслалт бол зайлшгүй анхаарах зүйлсийн нэг
      юм. /судалгаанд хамрагдсан нэг эрэгтэй багш бусаддаа хандан: сурагчдынхаа нүдэн
      дээр тамхи татахгүй байхыг уриалж байсан/

                                     3. Дүгнэлт:

Багшийн хөдөлмөр хамгийн хүнд хөдөлмөрөөс гадна мэргэжлийн ёс зүйн хамгийн
өвөрмөц шаардлагууд тавигддаг. Аливаа мэргэжил бүр зайлшгүй даван туулах хүндрэлтэй
бэрхшээл зөрчлүүдтэй байдаг нь тухайн мэргэжлийнхээ өвөрмөц ёс суртахууныг үүсгэдэг
төдийгүй түүнд зохицсон ёс суртахууны шаардлага, хүнлэг ёс, үүрэг зарчим байдаг. Иймд
“мэргэждийн зан суртахуун бол ёс суртахууны нийт хүн төрөлхтөний зарчмуудыг тухайн
мэргэжлийн үйл ажиллагаанд тохируулсан явдал юм” /Д.Тунгалаг. Ёс зүй. УБ 2002. 131
тал./ хэдийгээр багшийн мэргэжил маш их шахалт, дарамт, ачаалал дунд явагддаг ч
маргэжилдээ эзэн байсан, өндөр ёс суртахууны чадамжтай байгшийн нийгмийн үнэлэмж
өндөр байдаг багшийн хөдөлмөрийн үр дүн байдаг. Сайн багшийг хайрлах, хүндэтгэх
Монгол зон олны үзэл санаа арилаагүй, арилахгүй нь тодорхой юм. Багшийн ёс зүй гэдэг
нь нэг үгээр илэрхийлбэл асар өндөр “үүрэг хариуцлага” байж болох юм. Нандин сайхан
албаа нэр төртэй үүрхэд гагцхүү багш бидний идэвхи чармайлт, хүсэл тэмүүлэл чухалыг
энэхүү судалгааны явцаас олж харлаа.

                         САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

                                        4. Ном зүй

   1. Бат-Отгон.З. Ёс зүйн үндэс. УБ 2004
   2. Боловсрол судлал.УБ 2002
   3. Боловсрол судлалын үндэс. Боловсролын хзрээлэн
   4. Золзаяа.М., Ёс зүй УБ 2005
   5. Ичинхорлоо.Ш., Багшийн ном. УБ 2004
   6. БСШУЯ-ы сайдын 482 тоот тушаал
   7. Нэмэхжаргал.Т. Диалогийн философи утга ба боловсрол. Докторын зэрэг горилсон
      ажил.
   8. Тамир.Э. Монголын сэхээтний улс төрийн ухамсар, соёлын төлөвшлийн зарим
      асуудал. УБ 1993
   9. Тунгалаг.Д. Ёс зүй. УБ 2002


Багшийн ёс зүйн дү рэм

                                 Нэг. Нийтлэг үндэслэл

         o    Боловсролын тухай хуулийн үзэл санаанд нийцүүлэн сургалтын эрх чөлөөг
              хамгаалах, түүний стандартыг хамгийн дээд түвшинд хадгалах, багшийн үйл
              ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүй, зан үйлийг хэьшүүлж, багшийн нэр төрийг
              хамгаалах, багш нарын ёс суртахууны хэм хэмжээг тогтоож, тэдэнд тавих
              шаардлагыг тодорхойлох явдал мөн.
          o   Монгол Улсын Боловсролын тухай хуульд зааснаар Монгол Улсын боловсролын
              зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдарын зохих чадавхитай,
              хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай
              болгон төлөвшүүлэхэд оршино. Глобал Удирдагч коллеж бүх үйл ажиллагаагаа
              энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд чиглүүлэх бөгөөд үүний тулд дээд боловсрол
              эзэмших, судалгаа эзэмших, судалгаа хийх хамтран ажиллахад шаардлагатай
              таатай нөхцөл бүрдүүлнэ. Багш нарын үйл ажиллагааны тодорхой хэм хэмжээний
              хүрээнд ажлын үр өгөөж, үр дүн шаардана.
          o   Үндсэн багшийн давуу эрх, ажиллах болон нийгмийн бусад баталгаа нь багшийн
              мэргэжлийн чадвар, сургалтын эрх чөлөө болон дээд боловсролын байгууллагын
              үндсэн үүргийн харилцан уялдаанд оршино. Энэ харилцаа нь багшийн мэргэжлийн
              хариуцлагын эх сурвалж болно.
          o   Багш ёс зүйн зөрчил гаргах нь нийгэм, хамт олны зүгээс багшид итгэх итгэлийг
              алдагдуулдах, сургалтын чанар, боловсролын байгууллагын нэр хүндийг бууруулах
              сөрөг үр дагавартай тул багш бүрийн ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахиж
              мөрдвөл зохино.
          o   Багшийн ёс зүйн зөрчил нь энэ дүрмээр тогтоосон багшийн мэргэжлийн ёс зүйн
              хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлийн хэлнэ.

              Хоёр. Багшлах үүргээ хэрэгжүүлэхэд тавих ёс зүйн хэм хэмжээ
   2.1. Оюутны хүмүүжил, төлөвшилд анхаарч, эрдэм мэдлэг, оюуны чадамж, бүтээлч
                                   чанараараа үлгэрлэх
2.2. Багш оюутанд бүтээлчээр, бие даан суралцах чадвар эзэмшүүлэхэд анхаарч, оюутныг
                       чөлөөтэй эрэл хайгуул хийхэд дэмжлэг үзүүлэх
      2.3. Багш өөрийн заадаг хичээлээ мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж,
                        хичээлийн хөтөлбөрийг ягштал баримтлана.
     2.4. Багш оюутанд хүндэтгэлтэй хандаж, тэдний сурах үйл ажиллагааг чиглүүлэн
                                  удирдагч, зөвлөгч байх
      2.5. Багш оюутны мэдлэг чадвар, хүчин чармайлтыг бодиттой, шударга үнэлнэ.
          2.6. Багш оюутны хоорондын харилцаанд итгэл, хүндэтгэлийг эрхэмлэнэ.
                2.7. Оюутныг дарамтлах, ялгаварлан гадуурахаас зайлсхийнэ.
                       2.8. Багшлах үйл ажиллагаанд хориглох зүйлс:

      Элдэв шалтаг, шалтгаан зааж суралцагчийг өөрийн заадаг хичээлд суулгахгүй байх
      Хичээл дээр тухайн үед зааж буй сэдэвтэй холбогдолгүй материал ихээр ашиглах
      Хүндэтгэх шалтгаангүйгээр хичээл таслах, шалгалтыг хуваарь ёсоор авахгүй байх
      Оюутны мэдлэг чадвар, хандлагыг тухайн хичээлд шууд хамааралгүй шалгуураар дүгнэх
      Оюутны сургалтын үр дүнг үнэлэхэийг шалтгаангүйгээр буюу тодорхойгүй хугацаагаар дур
       мэдэн хойшлуулах

2.9. Оюутныг улс төрийн үзэл, шашин шүтлэг, хүйс, яс үндэс, хувийн шалтгаанаар
ялгаварлан гадуурхахгүй байх
2.10. Албан тушаал буюу эрх мэдлээашиглан дур мэдэн, эсвэл хувийн шалтгаанаар
оюутны санал бодол, ухамсарт хүчээр нөлөөлөх, үзэл бодлоо тулгах, аашилж загнах,
айлган сүрдүүлэх зэргээр зүй бус авирлахгүй байх
2.11. Өөрийн бичсэн ном зохиолыг оюутнуудад хүчээр тулган зарж тэдэнд санхүүгийн
хүндрэл учруулахгүй байх

             Гурав. Багшийн мэдлэг боловсролд тавих ёс зүйн хэм хэмжээ

3.1. Багш өөрийн мэдлэг боловсрол, заах арга барилаа байнга дээшлүүлж, өөрийгөө
хөгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллана.
3.2. Багш ямагт оюутныгөөрийн биеэр үлгэрлэн дагуулна.
3.3. Сургуулийн дүрэм, дотоод журмыг чанд сахиж, архидан согтуурах, бусдын эрх
чөлөөнд халдах, үг хэлээр доромжлох, цээртэй үг хараал хэлэх зэрэг үлгэргүй байдал
үзүүлэхгүй байх
3.4. Эх орноороо бахархах, үнэт зүйлсийг хамгаалах сэтгэлгээг оюутнуудад төлөвшүүлж,
улс үндэтнийхээ эв нэгдлийг эрхэмлэн шашин, улс төрийн шинжтэй аливаа үйл
ажиллагааг сургууль дээр явуулахгүй байх
3.5. Оюутанаас шан харамж, бэлэг сэлт, төлбөр төлөөс авахыг цээрлэх
3.6. Багш мэдлэгийн үнэ цэнэ, сайн чанарыг итгэл үнэмшилдээ хөтлөгдөн өөрт оногдсон
тусгай хариуцлагыг хүлээн зөвшөөрнө.
3.7. Эрдэм мэдлэг, түүний үнэнийг багш хүн өөрийн байр сууринаас хайж батлахын тулд
судалгааны ажлаа мэргэжлийн өндөр түвшинд хийнэ.
3.8. Багш судалгаа хийх үүргээ муу биелүүлэх буюу бусдын зохиол бүтээл, судалгаа
нээлтийн ололтыг санаатайгаар хууль бусаар өөрийн болгох зэрэг оюун санааны цэвэр
ариун байх тогтсон дэгийг зөрчихгүй байх үүрэг хүлээнэ.

              Дөрөв. Сургалтын байгууллагад харъяалагдаж байгаагийн
                          хувьд тавих ёс зүйн хэм хэмжээ

4.1. Багш сургуулийн дүрэм, дотоод журмыг ягштал баримтлана. Багш ажил үйлчилгээгээ
таслан зогсоосон тохиолдолд сургуулийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд энэ шийдвэр хэрхэн
нөлөөлөхийг ухамсарлаж гаргаж буй шийдвэрийнхээ талаар холбогдох албан тушаалтанд
урьдчилан мэдэгддэг байна.
4.2. Багшийн үйл ажиллагаанд дараах зүйлсийг хориглоно.

      Сургуулиас санаачилсан буюу ивээн тэтгэсэн үүрэг, үйл ажиллагааг санаатайгаар таслах,
       тасалдуулах
      Зөвшөөрөлгүйгээр сургуулийн нөөц буюу тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийг хувийн
       болон арилжаа, улс төр шашны зорилгоор ашиглах
      Сургуулийн бусад багш нарыг үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь саад учруулах, заналхийлэх буюу
       дарамтлах
      Багшийн мэргэжлийн ёс зүйн талаар сургуулиас баримталж буй бодлогыг зөрчих
      Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа согтуу ирэх
      Хувийн үзэл бодлоо санаатайгаар сургууль, түүний нэгжийн байр суурь хэмээн бусдад
       ойлгуулж ярих

                       Тав. Хамт ажиллагчидтайгаа харилцахад
                               тавих ёс зүйн хэм хэмжээ
5.1. Хамт ажиллаж байгаа бүх хүмүүстэй хүндэтгэлтэй харилцана.
5.2. Ажил төрлийн холбогдолтой бодиттой шүүмжлэл, санааг хүлээн авч, аливаа маргаан
зөрчлийг эв зүйгээр шийдвэрлэнэ.
5.3. Хамт ажиддаж байгаа хүмүүсийн чөлөөт судалгаа шинжилгээг хүндэтгэнэ
5.4. Мэргэжлийн үйл ажиллагаанд шууд холбогдолгүй шалгуураар багшийн мэргэжлийн
чадварыг үнэлэх
5.5. Хувь хүний нууцлалын талаар баримтлах дүрэм, журам зөрчих

                           Зургаа. Багшийн мэргэжлийн
                              ёс зүйг хангах баталгаа

6.1. Багшийн энэхүү мэргэжлийн ёс зүйн дүрмийг ханган биелүүлэх нь багш хүний ариун
үүрэг мөн
6.2. Мэргэжлийн ёс зүйг сахин биелүүлэх нь Боловсролын тухай хуулинд заасан үүргээ
нэр төртэй биелүүлэх баталгаа мөн
6.3. Багш мэргэжлийн ёс зүйн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, ёс
зүйн дүрмийн шаардлага зөрчсөн үйлдэл хийсэн тохиолдолд “Хөдөлмөрийн хууль”-ийн
дагуу зохих хариуцлага хүлээнэ.

				
DOCUMENT INFO
Shared By:
Stats:
views:416
posted:11/27/2012
language:
pages:17