Docstoc

Багш мэргэжлийн онцлог

Document Sample
Багш мэргэжлийн онцлог Powered By Docstoc
					Багш мэргэжлийн онцлог

   1. Ямар ч багш өнөөдрийг харж ажилладаггүй, ирээдүйгээ харж оюуны үйлдвэрлэл явуулдаг
      бөгөөд СХҮА-ны зорилгыг хэрэгжүүлэхэд дараах хүчин зүйлсээс давхар шалтгаалдаг.
      Үүнд:
      a) Субъектив хүчин зүйл
                Хүүхдийн сурах сэдэл, сонирхол, чадавх, сургуульд хандах хандлага, хүүхдийн
                   өөрийгөө дайчлах чадвар
                Эцэг эхчүүдийн боловсрол, тэдний сурган хүмүүжүүлэх мэдлэг, төсөөлөл,
                   мэдлэг чадвар, амьжиргааны түвшин, хүүхдэдээ тавих анхаарал
                Багшийн сурган хүмүүжүүлэх туршлага, ур чадвар, харилцааны соёл, хүүхэд
                   болон мэргэжилдээ хандах хандлага, сурган хүмүүжүүлэх ажлынхаа үүрэг
                   хариуцлагыг ухамсарлаж байгаа байдал гэх мэт
      b) Объектив хүчин зүйл
               Нийгмийн харилцаа, нийгмийн үнэн зүйл, эдийн засгийн хөгжил, техник
                  технологийн дэвшил, сурган хүмүүжүүлэх орчин, ард түмний уламжлал зан
                  заншил, соёл гэх мэт
   2. Багшийн гүйцэтгэх үүрэг нь өөрчлөгдөж байна.
                  Уламжлалт сургалт                           Шавь төвтэй сургалт
           Сурагчдад мэдээлэл дамжуулах                Сурагчдад өөртөө хэрэгтэй
           Шинжлэх ухааны ихээхэн мэдлэг                  мэдээлэл, мэдлэг, арга барил,
              олгох                                        чадварыг бие даан олж авахад нь
                                                           туслах
                                                        Сурч танин мэдэх, хөгжин төлөвших
                                                           үйл явцыг зохион байгуулах,
                                                           чиглүүлэх
   3. Багшийн өдөр тутмын СХҮА-нд байнга нөлөөлдөг үндсэн объект бол үргэлж өсөн хөгжиж
      буй хүүхэд юм.
   4. Багшийн ажил нь олон хүүхдийг нэгэн зэрэг хамарч мэдний нүдэн дээр ил явагддаг учир
      байнга бусдын хараа, хяналт дор хэрэгждэг онцлогтой.
   5. Багш нь тун олон янзын зан авиртай хүүхэдтэй ажилладаг учир өөрийгөө байнга эзэмдэх,
      хэлж буй үг, хийж буй зан үйлээ сайтар хянах, аливаад хүлээцтэй, тэвчээртэй хандах нь энэ
      мэргэжлийн онцлог юм.
   6. Багшийн мэргэжил нь багшаас \хичээл, хичээлээс гадуурх ажил, эцэг эхийн хурал, сонгон
      гэх мэт\ урьдчилан төсөөлөх, түүнийг ургуулан бодох, олон хувилбараар боловсруулах,
      гарах үр дүнг урьдчилан тооцоолох зэргээр хийсвэрлэн сэтгэх бүтээлч чадвар шаарддаг.
   7. Я. А. Коменский “Багшийн мэргэжил бол бүх урлаг дотроос хамгийн хэцүү нь юм”,
      эрдэмтэн И. А. Зязюн багшийн жүжигчин хүнтэй жишиж, багш бол ажигч гярхай, аливаа
      зүйлийг тогтоох чадвар сайтай, сэтгэлийн хөдөлгөөн нь эрчимтэй өрнөх ба түүнийгээ
      эзэмддэг, биеэ бүрэн дайчилдаг, аливаа зүйлийг эргэцүүлэн бодох өндөр чадавхтай байх
      хэрэгтэйг тэмдэглэсэн байна.
ЁС ЗҮЙ

Энэ нь ёс суртахууныг судалдаг мэдлэгийн бие даасан салбар, ёс суртахууныг ёс зүйн шинжлэх
ухааны судлагдахуун гэж үздэг.

Этика- ёс зүй гэдэг нь эртний Грек үг бөгөөд Гомерийн Илида зохиолд “ethos” орон байр гэсэн
утгаар тэмдэглэгдэж байсан түүхтэй. Энэ үг хожимдоо заншил, араншин, зан чанар, сэтгэхүйн
төрх гэсэн утгаар хэрэглэгдэх болсон байна. Тодруулж авч үзвэл нэг орон байранд амьдрагчдын
заншил, дэг, горим гэсэн утгатай хэрэглэгдэж байсан түүхтэй ажээ. Их сэтгэгч Аристотель өөрийн
бүтээлд этика гэдгийг ёс зүйн ухаан гэсэн утгатайгаар хэрэглэсэн МЭӨ IY зууны үеэс ийнхүү
этика буюу ёс зүйн тухай шинжлэх ухаан үүсч хөгжсан эхлэлтэй юм гэж судлаачид үзэж байна.

Ёс зүй нь хүний биеэ авч явах ёс чиг баримжааны тухай мэдлэгийг олгох нийгэмд бусад хүмүүс эд
агуурс болон байгаль өөрөө өөртэйгөө харьцах олон талт харилцааг зохицуулж, амьдрах арга
ухаанд суралцан төлөвшихөд хүмүүст тусладаг

Монголын уламжлалт сургалтанд багшийн үүрэг, ач холбогдлыг хэзээ ч амар хялбар, хөнгөнөөр
авч үзэж байгаагүй бөгөөд эрхмийн дээд эрхэм хүндтэй хүн бол багш хэмээн хүндэтгэн үзэж,
түүний нэр төрийг өндөрт өргөж чухал гурван эрдэнийн нэгэнд шүтсээр ирсэн сайхан
уламжлалтай билээ.

Ер нь эртнээс эрдэм номыг дээдэлдэг, эрдмийн хүнийг эрхэмлэдэг. Жишээ нь: багшийн
тэргү ү нийг бус ө лмийг харж, сү ү дрийг хү ртэл ү л гишгэн ө ргө мжилж, багш бурууг заавч
гэмийг багшид биш, өөртө ө ө гдөг шавийн ёсны чанд хатуу дэглэм нь ү ү ний илрэл юм.
Монголхү ний хү нээ шинжин таньж, дээдэлдэг уламжлад багшийг онцлон ү зэж, багшийн 10
эрдэм буюу билэг чанарыг дурьдан, тэрхү ү болзлыг хангасан хү нээ багш буюу буяны садан
хэмээн ө ргө мжлө н нэрлэж байсан байна. Богд Зонховагийн шавийг увидаслах багшийн
чухал эрдмийн шинжү ү рийг “Бодь мө рийн зэрэг дэлгэрэнгү йгээс дахин хураангуйлсан
судар”-т ө гү ү лэхдээ:

   1.  Номхон /хү лээцтэй чанар/
   2.  Амарлингуй /сэтгэлээ тогтоогч/
   3.  Чухаг амарлингуй /сэтгэлээ захирагч/
   4.  Эшээр баялаг /онолын мэдлэг/
   5.  Тэр ямагтыг сайтар оносон
   6.  Эрдмээр бусдаас илү ү
   7.  Өгү ү лэхдээ мэргэн /заах дэс дараалал, ур чадвар сайтай/
   8.  Хичээнгү й /бусдад туслах сэтгэлээр эрдмээ харамгү й заах/
   9.  Нигү ү лсэнгү йн мө н чанар /Ном зааж буй сэтгэл нь ариун, олз, шан хармж, нэр
       тө рийн хү ндлэл тө ргү ү тнийг харгалзахгү й шавиа энэрч нигү ү лсэх/
   10. Уйтгарыг тэвчсэн /дахин, дахин зааж тайлбарлахдаа тө вө гшө ө хгү й сургах ү йл
       ажиллагааны бэрхшээлийг даван туулах чадвартай байх/

Зэргээр тухайн ү здээ мэргэжлийн багшийн эзэмшсэн байх мэдлэг, чадвар, багшийн
мэргэжлийн ёс зү йг тодорхойлж байсан байна.
Манай олон нэрт эрдэмтэн, сурган хү мү ү жү ү лэгчид багшийн мэргэжлийн оон талт
онцлогийг дурьдан бичсэн байдаг.

Эрдэмтэн судлаач М.Гонгор багшийн ёс зү йн хэм хэмжээг хэрхэн тодорхойлсныг дурьдая.

    Өндө р мэдлэгтэй ө гөөж сайтай, өө риймсө г хандлагатай байх
    Хуульд нийцсэн заавар шийдвэрийг биелү ү лдэг байх
    Багш ажил ү ү ргээ гү йцэтгэхдээ хэнийг ч ялгаварлаж хандахгү й байхын зэрэгцээ
     суралцагсад болон бусад хү мү ү сийн эрхийг хү ндэтгэх, тө р засгаас хү лээлгэсэн
     итгэлийг дааж алиллах бө гө ө х хү нд суртал гартгах, чирэгдү ү лэх зэргийг цээрлэх
    Албан ү ү ргээ гү йцэтгэж байхдаа танил тал харах, бү дү ү лэг хараал хэлэх, оюунтан,
     сурагчидтайгаа нийлж согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх бү дү ү лэг
     зан авир гаргахыг цээрлэх
    Байгууллагын албан хэрэгцээний мэдээ, мэдээлийн санг албаны бус зориулалтаар
     ашиглахгү й байх
    Сургалтын байгууллага, тү ү ний удирдлага болон суралцагч, олон нийтийн
     хоорондын харилцаанд сө рө г нө лөө ү зү ү лж болзошгү й аливаа байдал гаргахыг
     цээрлэх
    Суралцагсдын оюуны олон талт чадамжийг нээн илрү ү лж, сурган хү мү ү жү ү лэх
     ажилдаа хү мү ү нлэг, ардчилсан байр сууринаас ханддаг байх
    Багшийн албан тушаалд харшлэх ү ндэслэл бү хий хө рө нгө оруулалт, бизнесийн
     бусад ашиг сонирхлоос татгалзсан байх

Багшийн мэргэжлийн ёс зү йн тунхаглал ба багшийн статусын зө влө мж зэрэг баримт
бичгү ү дийн зарим нэг заалтуудад анхаарлаа хандуулах нь зү йтэй гэж ү злээ.

Мэргэжлийн ёс зү йн тунхаглалд багшийн мэргэжлийнхээ ө мнө , сурагчдын ө мнө , хамтран
ажиллагчид, мэргэжил нэгтнү ү дийнхээ ө мнө , удирдах ажилтны ө мнө , эцэг эхчү ү дийн
ө мнө хү лээх ү ү ргийг тодорхой заасан байдаг. Багшийн статусын зө влө мжид багшийн
ү ндсэн ү ү ргү ү дийг заасан байна. Тухайлбал:

    Багшлах гэдэг бол мэргэжил мө н. Энэ нь уйгагү й байнгын сургалтын ү р дү нд бий
     болох мэргэжлийн мэдлэг, тө рө лжсө н дадлага, туршлага шаарддаг тө рийн
     ү йлчилгээний нэг хэлбэр мө н. Багш нь сургаж байгаа сурагчдынхаа боловсрол, сайн
     сайхны тө лөө дангаараа буюу хамтран хариуцлага хү лээхийг ухамсарласан байна
    Багш нарын мэргэжлийн статус тодорхой хэмжээгээрээ тэднээс ө ө рөөс нь хамаардаг
     гэдгийг хү лээн зө вшөөрч, бү х багш нар ө ө рсдийнхө ө мэргэжлийн ажилдаа аль
     болох дээд зэргийн амжилт ү зү ү лэхийг эрмэлзэх ёстой
    Багш нар болон багш нарын байгуулага сурагчид, боловсрол, нийгмийн ашиг тусын
     тулд эрх бү хий байгууллагатай байнга хамтран ажиллах ёстой
    Багш нарын байгууллага биеэ авч явах, соёлтой харилцах журмыг боловсруулан
     гаргах бө гө ө д энэ журам нь мэргэжлийн нэр хү ндийг ө ргө х, тогтсон журмын дагуу
     мэргэжлийн ү ү ргээ гү йцэтгэхэд чухал хувь нэмэр болно.
    Багш нар сурагчид, настангуудын тусын тулд нэмэлт хө тө лбө рө ө р хичээл заахад
     бэлтгэгдсэн байх ёстой гэжээ.

				
DOCUMENT INFO
Shared By:
Stats:
views:345
posted:11/27/2012
language:
pages:3