Docstoc

БААТАР ХОТ МОСКВАГИЙН НЭРЭМЖИТ УЛСЫН

Document Sample
БААТАР ХОТ МОСКВАГИЙН НЭРЭМЖИТ УЛСЫН Powered By Docstoc
					БААТАР ХОТ МОСКВАГИЙН НЭРЭМЖИТ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 33-Р СУРГУУЛЬ




Сэдэв: Өөлд ястан

Гүйцэтгэсэн: 9в ангийн сурагч М.Жаргалмаа

Шалгасан: Л.Оюунтөгс




                                  Улаанбаатар хот

                                      2012 он
Зорилго: Өөлд ястны үүсэл, уламжлал, ёс зан заншлыг мэдэх

                            Өөлд ястны үндэсний хувцас
                           ӨӨЛД ЯСТАН ҮҮССЭН ТҮҮХ

Эсэн хааны ач Хамаг тайш XV зууны 80-аад оны сүүлчээр Цоросын дотроос албат таслан
аваад, түүнийгээ Өөлд гэжээ. Ийнхүү өөлдүүд Ойрадын нэг аймаг болж түүхийн тавцан
дээр гарч иржээ. Дөрвөн Ойрадын доторх том аймаг учир нийт Ойрадыг Өөлд хэмээн
нэрлэх явдал байв. Галдан бошогтын тэмцэл дарагдсаны дараа, манжууд түүний жанжин
Равдан, Данжила нарыг дагуулж, 2 хошуу зохион байгуулж, Халхын нутагт суулгажээ.

1730-аад оны үед тэднийг түр зуур Халх голын орчим нүүлгэн шилжүүлсэн бөгөөд
Зүүнгар хаант улсыг байлдан эзэлсний дараа Манж нар Өөлдийн хоёр хошууг Халхын
нутагт буцаан нүүлгэж, Өлзийт, Хотонт хавь газар суулган, 1761 онд Сайн ноён аймагт
хавсарган захируулжээ. Үүнийг Сайн ноён аймагт хавсаргасан өөлд гэдэг. Энэ 2
хошуунаас гадна Ховдын өөлдийн 1 хошуу байсан нь угтаа дээрх өөлдийн тасархай ажээ.
1726 онд манж нар Равдангийн хоёрдугаар хөвгүүн Сэвдэнванбуг засаг болгосноор
Равдангийн хошуу 2 хошуу болж салжээ. 1728 онд Цэрэнванбу нас барсанд түүний дүү
Сэвдэнванбу Цэрэнванбугийн хөвгүүн Дамбий-г түүний төрсөн хүүхэд бус хэмээн
дарагдуулаад өөрөө ахынхаа хэргэмийг залгамжилжээ. Тиймээс 2 хошууг нийлүүлж,
Сэвдэнванбуд захиргажээ. Хожим Тэнгэрийн тэтгэсэн хаан хэргийн үнэн учрыг олж
мэдээд, Дамбийг гүнгийн зэрэг засаг тэргүүн зэрэг тайж талбиснаар түүний хошуу дахин
байгуулагдсан ажээ. 1750-иад оны дунд үеэс эхлэн Сэвдэнванбуг залгамжилсан өргөмөл
хүү Пунцаг, Дамбий нар харилцан заалдах болжээ. 1763 онд Дамбий Пунцагийг хилсээр
гүтгэж мэдүүлсэн тул Тэнгэрийн тэтгэсэн хаан Дамбийг хэргэм зэргээс нь ховхолж,
Бээжинд хорионд суулгаад, түүний харьяат нарыг Ховдод нүүлгэн суулгах зарлиг
буулгасан ажээ. Ийнхүү Ховдын Өөлдийн хошуу байгуулагджээ. Уг хошуунд угсаа
залгамжлах ноён тавьсангүй, харин бүгдийн дарга томилон тэднийг мэдүүлж байхаар
манж нар тогтсон байна.

Дээрх 3 хошуу нь өнөөгийн Монгол улсын нутагт байсан Өөлдийн хошууд болно. Түүнээс
гадна Засагт хан аймагт багтсан Хойдын 1 хошууг аман ярианд өөлд гэж нэрлэдэг байжээ.

Өөлдийн дотор Хошууд, Хойд, Цагаан хойд, Шар Хойд, Бургуд, Харбургуд, Тольтон
бургуд, Андуу шавь нар, Жисэн шавь нар, Барилга шавь нар, Тайчууд, Ноён цорос, Нохой
цорос, Цагаан туг, Байлгас Хирэй цодог /хэрэй цувдаг/, Хулхай цодог /Хойд цодог/, Тоос,
Егөс, Авгас, Элжигэд, Энхэ, Махчин хэрэй, Өтгөс, Шар монгол зэрэг овог бий.

Ойрад монголын эртний сурвалжит нэгэн аймаг нь өөлд юм. Өөлд гэдэг нэрийг ойрад
хэмээх        үг          сунжирснаас          үүссэн        гэлцдэг.

Баруун монголын нэгэн гол ястан болох Ховдын Өөлд бол XVII зууны эцсээр бүх ойрадын
хаан цорос овогт Галдан бошигт Ховдын голд ирж нутаглан, монгол цэргийн тариалан
үүсгэхэд энд анх нутагласан ба 1690-ээд онд тэдний ихэнх нь Ховдоос ӨвөрМонголын
Улаанбудан гэдэг газар хүртэлх замын олон дайнд сүйрэн, 1701 онд нэг хэсэг нь Манжийн
эрхэнд орж Орхон голд нутаглан байгаад зарим нь 1764 онд Ховдын харъяат болон нүүн
ирсэн нь одоогийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын өөлдүүд ажээ.
Харин Орхонд үлдэгсэд нь Халхын дотор удаан сууж, халхажсан Архангайн өөлд /хуучин
Сайн ноёнхан аймгийн сүжигт бэйс Өөлд Шаа бэйсийн хошуу буюу одоогийн Архангай
аймгийн        Өлзийт         Хотонд,         Өгийнуур         сум/          болно.

Өөлдийн дотор Хошууд, Хойд, Цагаан хойд, Шар Хойд, Бургуд, Харбургуд, Тольтон
бургуд, Андуу шавь нар, Жисэн шавь нар, Барилга шавь нар, Тайчууд, Ноён цорос, Нохой
цорос, Цагаан туг, Байлгас Хирэй цодог /хэрэй цувдаг/, Хулхай цодог /Хойд цодог/, Тоос,
Егөс, Авгас, Элжигэд, Энхэ, Махчин хэрэй, Өтгөс, Шар монгол зэрэг овог бий.Ойрад
монголын эртний сурвалжит нэгэн аймаг нь өөлд юм. Өөлд гэдэг нэрийг ойрад хэмээх үг
сунжирснаас үүссэн гэлцдэг.

                        ӨӨЛД ҮҮССЭН БАС НЭГЭН ТҮҮХ

Баруун монголын нэгэн гол ястан болох Ховдын Өөлд бол XVII зууны эцсээр бүх ойрадын
хаан цорос овогт Галдан бошигт Ховдын голд ирж нутаглан, монгол цэргийн тариалан
үүсгэхэд энд анх нутагласан ба 1690-ээд онд тэдний ихэнх нь Ховдоос ӨвөрМонголын
Улаанбудан гэдэг газар хүртэлх замын олон дайнд сүйрэн, 1701 онд нэг хэсэг нь Манжийн
эрхэнд орж Орхон голд нутаглан байгаад зарим нь 1764 онд Ховдын харъяат болон нүүн
ирсэн нь одоогийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын өөлдүүд ажээ.

Харин Орхонд үлдэгсэд нь Халхын дотор удаан сууж, халхажсан Архангайн өөлд /хуучин
Сайн ноёнхан аймгийн сүжигт бэйс Өөлд Шаа бэйсийн хошуу буюу одоогийн Архангай
аймгийн Өлзийт Хотонд, Өгийнуур сум/ болно.

Өөлдийн дотор Хошууд, Хойд, Цагаан хойд, Шар Хойд, Бургуд, Харбургуд, Тольтон
бургуд, Андуу шавь нар, Жисэн шавь нар, Барилга шавь нар, Тайчууд, Ноён цорос, Нохой
цорос, Цагаан туг, Байлгас Хирэй цодог /хэрэй цувдаг/, Хулхай цодог /Хойд цодог/, Тоос,
Егөс, Авгас, Элжигэд, Энхэ, Махчин хэрэй, Өтгөс, Шар монгол зэрэг овог бий.

XVI зууны үеэс зүүн Монгол нь баруун Монголоо дуудах ерөнхий нэр нь Ойрад болон
өөлд гэж байсан нь лавтай гэж үздэг.

XVI зууны үеэс зүүн Монгол нь баруун Монголоо дуудах ерөнхий нэр нь Ойрад болон
өөлд гэж байсан нь лавтай гэж үздэг.

1487 онд Чорос овгоос Өөлдүүд тасран салж Дөрвөн Ойрадын нэг болов.1490 онд Өөлд
Чорос хоёр хоорондоо байлдав. 1502 онд дундад Ази уруу нүүв. Сурвалж бичигт “Өөлд….
чиг үгүй жилийж Кыкылбашид одож шингэв” гэжээ.

Чоросын нэгэн ноён Бүрэнаялгуу нар Цагаан, Алдар зэрэг нутгийг эзэлж өөрийн харьяат
нараа Өөлд хэмээн нэрийдэв. 1688 онд Галдан Бошигт цэрэглэн хөдөлж Халхад цөмрөн
оров. Галдан Бошигт 1680 онд Оросоос цэрэг зэвсгийн тусламж хүссэн ч хариу өгөхгүй
байсаар 1689 онд Орос–Манж хоёр улс “Нэрчүүгийн гэрээ” байгуулав. 1690 онд Галдан
Бошигт 1644-1697 Ховдод ирж суурьшив. 1695 онд их цэрэг хуралдуулж, дахин Халхад
цөмрөн орж Хэрлэн гол хүрч байлдав.

1696 онды 4-р сарын сүүлчээр “Зуу мод”-ны газар манжийн цэрэгтэй байлдаж ялагджээ.
Хатан Ану байлдааны талбарт амь үрэгдэж, хүү Сэвдэнбалжир нь 1696 оны 12 сарын үед
Хамилд туслаж авахаар очиход Хотонгийн түрүү Тархабк болон түүний хүү Кобен нар
манжийн төрд нүүр олох хэмээн түүнийг баривчлан 1697 оны намар Бээжинд хүргэв.
Манжийн цэрэгтэй байлдаж ухраах үед Ойрадуудаас багаахан хэсэг тасран үлдсэн нь
Өлзийт суман дахь Өөлдүүд ажээ.

17 дугаар зууны сүүлч 18-р зууны эхэнд Манжуудын эсрэг Галданг дагаж тэмцсэн
Ойрдуудыг хоёр хошуу болгон эхлээд “Түйн гол”-ын сав дагуу дараа нь түр 1732 онд
“Халх гол”-д аваачиж, эцэст нь Зүүн гарыг байлдан дагуулсны дараа 1761 онд “Орхон
гол”-ын дунд урсгалын сав дагуух газар “Сайн ноён хан” аймагт захируулжээ.

Амарсанаа, Чингүнжав нарын бослогыг дэмжсэн гэж сэжиглэн Өөлдийн засаг ноён
Дамбийг зэрэг хэргэм албан тушаалаас нь огцруулсан учир тэрээр хэсэг ардыг дагуулан
Орхоны сав нутгаас 1764 онд нүүж, Ховд голын хөндий Цамбагарав уулын өмнө этгээдэд
1769 онд очиж суурьшжээ. Чин үнэндээ бол эцгийн зэрэг хэргэм, албан тушаалыг хэн
залгамжлах вэ гэдэг дээр гарсан үеэл ахан дүүсийн хоорондын маргаан, тэмцэл , манжийн
хаанд алтан хошуу өргөж бие биенээ матсан гүтгэлгэнээс болж үүссэн хэрэг байсан ажээ.

16-р зууны сүүл хавьд Ойрадын дотор хошууд аймаг хүч түрэн гарч ирсэн хийгээд тэдний
тэргүүлэгчид нь Ханай Хонгор, Байбагас, Гүш хан Төрбайх, Очирт сэцэн нар ажгуу.
Харин 17-р зуунны 20-иод оны үед Зүүн гарын Хара Хула ноён хүчирхэгжиж, удирдлагыг
гартаа авчээ. Тэрээр 1620 онд Ойрадын бусад ноёдын саналыг үл харгалзан 4000 цэрэг
дайчлан Увс нуур орчмоор Халхын хотгойд нутагт хүч түрэн орж ирж, Шолой Убаши
хунтайжийн харьяат нараас олзлон авсан хэрэг өдөөхөд Шолой Убаши хэлэгнэн 7000
мянган цэрэг хөдөлгөж түүнийг хөөн зайлуулж, эхнэр хүүхдийг нь булаан авч байжээ.
Шолой Убаши бол Гэрсэнз Жалайр хунтайжийн ахмад хөвгүүн Ашихай Дарханы ач
хөвгүүн билээ. Хара Хулаагийн 10 хөвгүүдийн ахмад нь Баатар хунтайж болой. Догшин
ноён Хара Хула 1634 онд өвчнөөр насан өөд болжээ. Хотогчин Баатар хунтайж 1634-1663
эцгийн орыг залгаж баруун монголын нэртэй ноёдын нэгэн болжээ.

1635 онд Далай лам Төрбайх ноёнд Гүш хан Данзан Чойжил цол өргөмжилж, Баатар
хунтайжид Эрдэнэ хэмээх цол соёрхов. 1637 онд Гүш хан Төрбайх, Эрдэнэ Баатар
хунтайж нар нэгэн түм илүү цэрэг хөдөлгөн Хөх нууурт цөмрөн орж, Цогт хунтайжийн
цэрэгтэй тулалдаж ойрдууд ялжээ. Харь гүрний дотоод хэрүүл улаан шар малгайтны
төлөө, маргааны төлөө юуны учир Монголчууд харь нутагт очиж, эрэгчин эмэгчнээ үзэх
болов. Өдгөө ч тэр монголчуудын цусаар будагдсан газарыг “Улаан хошуу” хэмээн
нэрлэдэг ажээ.

1638 онд Өөлдийн Баатар хунтайж, Торгуудын Мэргэн жонон нар нутаг буцахад Гүш хан
Төрбайх “Энэ шоргоолж мэт Тангадын дотор гагц би яахан суух буй. Та хоёр харьсны
дараа миний хувийн албат ба нөхөд болох хүмүүсийг явуулж өгөгтүн хэмээн” хүсжээ.
Тийнхүү Баатар хунтайж нутагтаа ирсэн хойно өөрийн хөвгүүн Оночин сэцэнийг,
Торгуудын Мэргэн жононг, Хошуудын хөндлөн Убашийг тус тусын албат нартай нь Гүш
ханы дэргэд явуулжээ. Гүш хан 1638 онд Лхаст очиж улмаар 1639-1640 онд Кам орныг,
1641-1642 онд Умарт Түвдийн Үй, Цан орныг эзэлж Түвд бүхэлдээ түүний гарт оров.
1642.03.15-нд Түвдийн төр, шашны тэргүүнийг өргөмжлөх ёслол болж, Гүш хан Төрбайх
Түвдийн хаан ширээнд, Ү Далай лам Лувсанжамцыг Түвдийн бурхан шашны тэргүүнээр
тус тус өргөмжилжээ. Тэрээр 1655 онд 73 насандаа Лхаст нас нөхцөжээ.

Хотогчин Баатар хунтайжийн төрийн эрх барьсан 20 гаруй жилд Зүүн гарын улсын эрх
сүр ихээр бадарч түүний санаачлага шууд оролцоогоор 1640 оны 8 сард Тарвагатайн
Улаан бураа хэмээх газарт Халх Ойрадын ноёдын их чуулган зарлан хуралдуулж “Дөчин
дөрвөн хоёрын их цайз” хэмээх хууль цаазын бичигийг санал нэгтэй батлан гаргасан
түүхтэй билээ. Тус чуулганаар 300-аад жил үргэлжилсэн монголын задрал бутарлыг даван
тууллах, Үндэсний нэгдсэн хүчирхэг улсыг сэргээх, харийн дайралтаас монгол
тууургатныг хамгаалах зэрэг олон чухал асуудлыг авч хэлэлцсэн байна.

1755-1758 онуудад манжийн түрэмгийлэлийн эсрэг гарсан баруун, зүүн монголын ард
түмний бослого, тэмцэл дарагдсаны дараа Зүүн гарын улсын нутаг дэвсгэрийг эзгүйртэл
аллага , хядлага явуулсан байдаг бөгөөд энэ аллага хядлагаас болж нэг хэсэг нь аргагүйн
эрхэнд манжид дагаар орж, уугуул нутгаасаа хөөгдөж, нутаг заагдан алс хол энэ тэнд
цөлөгдсөн байдаг. Тухайлбал үүний дотор Өөлдүүдийг Цахар, Хөх нуур, Или, Тарвагатай,
Алшаа, Шилийн гол, Хармөрөн, Сайн ноён хан аймгийн Орхон,Тамирын сав зэрэг 15
нутагт харгалзуулан суулгасан тухай Академич Ч.Далай “Орад Монголын түүх”, доктор
А.Очир “Монголын Ойрадын түүхийн товч”, Ж.Өлзий “ӨМӨЗО-ны зарим үндэстэн ястны
түүх”, Х.Ражумаа “Нутгийн минь Өөлдүүд” зэрэг бүтээлүүдээс олж уншиж болно.

Галдан бошигттой мөр зэрэгцэн манжууудтай тулалдаж явсан жанжин Данжила, Данжин
Омбо, Дугар, Равдан нар бол түүний ач дүү, үеэл, хаяал ахан дүүс юм. Данжила бол
түүний төрсөн ах Ончуны хүү, Данжин Омбо, Дугар, Равдан нар бол Галдангийн өвөг эцэг
Эрдэнэбаатар хун тайжийн төрсөн дүү Мэргэн дайчний хүү, ач, жич хөвгүүд юм.
Өнөөгийн Архангай аймгийн Өлзийт сумын Өөлдүүд бол Равдан жанжны, Хотонт сумын
Өөлдүүд бол Данжила жанжны угсаа, албат харьяат нарын удамынхан гэж судлаачид
тогтоосон байдаг ажгуу.

Дээрхи Өөлдүүд Галдан бошигтыг таалал төгссөний дараа Түйн голд гучаад жил суусны
дараа 1930 онд захирагч Сэвдэнванбууг дагалдан Халх голд ирсэн бөгөөд улмаар 1732 онд
Хөлөн буйрт суурьшжээ. Үүнээс хойш нэг хэсэг нь тэндээ үлдэж 1761 онд Дамбий,
Пунцаг нарын албатыг буцаан, Орхон, Тамирын билчирт ирүүлж, Сайн ноён хан аймагт
захируулжээ. Үүнийг бичигч бивээр Архангай аймгийн Өгийнуур сумын уугуул бөгөөд
манай сум бүр хойно 1952 онд Өзийт, Хашаат, Хотонт, Батцэнгэл сумаас тус бүр нэжгээд
баг тасалж байгуулагдсаны Өлзийт “4,5-р баг”-өөс тасарч нийлсэн Өөлдийн “Алтан яснаа
кэлтэрхиа, алаг махнаа тасархаа,..Өсирсин цусан, тасарсан махан” билээ. Өнөө хир манай
сумынхан Өөлдийнхөн, Шавийнхан, Хангай Хайрханыхан Түшээт хан аймгийн Түшээт
ханы хошуу, 1924 онд Цэцэрлэг Мандал уулын аймгийн Хангай Хайрханы хошуу болсон
гэж бие биенээ шоглон дуудах нь бий

ДҮГНЭЛТ: Манай монголын үндэстэн ястнуудын үүсэл, уламжлал бүгд гайхалтай. Тэр
дотроос нэгийг нь ч гэсэн сайн мэдсэндээ баяртай байна.

				
DOCUMENT INFO
Shared By:
Stats:
views:98
posted:11/27/2012
language:Unknown
pages:6