эдип хаан by ghnayghnay1

VIEWS: 378 PAGES: 2

									УДЭТеатрын хамт олон 77 дахь удаагийн
үзвэрийн жилийн нээлтээ дэлхийн
сонгодог жүжгийн ноён оргил болсон
Софоклийн “ЭДИП” жүжгээр нээж байна
2008 оны 10-р сарын 3




Жүжгийн онцлог: УДЭТеатрын хамт олон бид 77 дахь удаагийн үзвэрийн жилийн
нээлтээ дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил болсон Софоклийн “ЭДИП” жүжгээр нээж
2008 оны 10-р сарын 22-ноос 31-нийг дуустал өдөр бүр 19.00 цагаас тоглох гэж байна.
Яг энэ цаг үеүдэд энэхүү жүжиг нь Америкийн Бродвей их театрт нээлтээ хийх гэж байна.
Дэлхий драмын урлагийн чиг хандлага энэ зүг рүү явж байгаа энэ үед бид ч мөн энэхүү
уран бүтээлийг өөрийн театрын тайзнаа дахин 36 жилийн дараа шинэчлэн найруулан
тавих гэж байна. Тус жүжгийг хамгийн анх манай театрын тайзнаа 1972 онд Москвагийн
уран сайхны академик театрын найруулагч В.М.Бейлис найруулан тавьсан. Тэр үед Эдип
хаанд ардын жүжигчин Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин
Г.Гомбосүрэн тоглож байсан бол энэ удаад энэ жүжгийн ерөнхий найруулагчаар бидний”
Үнсгэлжин” “Чиний эхнэр минийх” “Амьдрал чиний төлөө” жүжгүүдээр нь сайн мэдэх
ДЭТеатрын найруулагч СТА.Ч.Түвшин ажиллаж, “Эдип”-ийн дүрийг бид бүхэнд “Харц
хатан” жүжгийн гол дүр болох агь ноёны дүрээр танил болсон залуу жүжигчин
Ц.Цэрэнболд маань амилуулах гэж байна.

Жүжгийг:
Эртний Грек хэлнээс орчуулсан С.Шервинский
Монгол хэлнээ орчуулагч: эрдэмтэн зохиолч Э.Оюун

Жүжгийн:
Хөгжмийн зохиолч: УГЗ.Г.Алтанхуяг
Тайзны зураач: А.Одонцэцэг
Хувцасны зураач: Б. Лхамаа
Конструктор зураач: СТА. Н.Батбилэг
Туслах найруулагч: Э.Батхүү

Дүрүүдэд:
Эдип хаан- Ц.Цэрэнболд
Иокаста-МУГЖ.С.Сарантуяа
Креонт- Д.Баттөмөр
Тиресий-АЖ. П.Цэрэндагва
Мэдээч- БУГЖ,СТА. С.Дамдин
Хоньчин-СТА. Ж.Пүрэвдорж
Түшмэл- МУГЖ. Б.Жаргалсайхан, СТА.М.Түвшинхүү,
Креонтийн эхнэр-М. Цолмонсүрэн
Иокастагийн зарц. СТА.Б.Нармандах, СТА. Ц.Баясгалан
Тахилчин- Г.Эрхэмбаяр
Хамгаалагчид- СТА.Г.Эрдэнэбилэг, Г.Амгаланбаатар, С.Болдэрдэнэ, Н.Наранбаатар,
Э.Батхүү,Г. Алтаншагай
Ард түмэнд- МУГЖ.Г.Мягмарнаран,СТА.М.Цолмонбаатар, СТА.Н.Отгонбат, Н.Бадарч
болон УДЭТеатрын бусад бүх уран бүтээлчид оролцон тоглоно.

Энэхүү жүжгээр хэлэх гэсэн найруулагчийн гол санаа:
Уг жүжгийг эмгэнэлт жүжгийн төгс хэлбэр гэж дэлхий хүлээн зөвшөөрдөг.
Нөгөө талаараа Эдипийг хүн төрөлхтөн Бурханд ганц хуруу дутсан гэж ярьдаг. Нийгэмд
өөрийн хийж бүтээх ёстой бүхийл зүйлийг сайтар давуулан хийсэн. Гэтэл өөрийн эмгэнэлт
хувь заяаны золиос болсон ч гутраагүй ариусч байгаа зүйл гардаг. Энэ зүйлээр орчин үед
хэтэрхий гадаад хэлбэр хөөж байгааг дотоод сэтгэл рүү хандуулах гэсэн санаатай юм.
Эдипийг монгол төрх, бодит байдалд зохицуулан эмгэнэлт төрөл жанарыг өөдрөг гэгээтэй
талаас харуулж хийхийг зорьсон.
Энэ жүжгийн тайз засал, хувцаслалтын хувьд үндэсний зан заншил, хэв загварийг барьж
хийсэн үзэгчдийн сонирхолыг татсан өвөрмөц шийдэлтэй.
Жүжгийн дууны клип шинээр гарах ба жүжгийн дууны шүлгийг Төрийн соёрхолт Ардын
уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн зохиож, жүжгийн дууг ДБЭТеатрын дуучид дуулна

								
To top