Documents
Resources
Learning Center
Upload
Plans & pricing Sign in
Sign Out

Сайн байцгаан уу

VIEWS: 29 PAGES: 1

									              Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье!

   Шинэчлэлийн засгийн газраас “Эрдэм боловсролтой зөв Монгол хүн” хөгжлийн
бодлогын хүрээнд 4 эрхэм зорилт хэрэгжүүлэхээр заасныг та бүхэн санаж байгаа.

      Боловсрол, шинжлэх ухааны удирдлага менежмент, чанарын үнэлгээ, хяналтын
       тогтолцооны шинэчлэл
      Багшийн хөгжлийн шинэчлэл
      Хувь хүний хүсэл зорилгод суурилсан хөгжлийн шинэчлэл
      Боловсролын хүртээмжтэй, аюулгүй орчны шинэчлэл

   Хөгжлийн тулгуур нь эрдэс баялаг биш, эрдэнэт хүн байх ёстой. Монгол хүнээ л
хөгжүүлэх явдал боловсролын шинэчлэлийн эрхэм зорилго. Ялангуяа, хүүхэд нэг бүрийг
авьяас сонирхолд нь тулгуурлан хөгжүүлэх, хувь заяагаа сонгох, өөрийгөө хөгжүүлэх,
өрсөлдөх чадвартай иргэн болоход нь чиглүүлэх, туслах явдал багш сурган
хүмүүжүүлэгчид бидний үүрэг хэмээн ойлгодог.

   Хүүхэд бүрийн хүсэл сонирхол авьяас чадварыг нээн хөгжүүлэх “Авьяас” хөтөлбөр,
хэдэн мянган жил хүн төрөлхтөнд гоо сайхны цэнгэл эдлүүлж, ухаарал олгох “Ном”
хөтөлбөр, Монгол ёс, ардын билиг сургааль түүх соёл, ёс заншил, зан үйлийг дэлгэрүүлэх
зорилготой “Үгийн урлагийн наадам”-ыг зохиож байгаад баяртай байна. Хүүхдийн авьяас
чадварыг хөгжүүлэх чухал хөшүүрэг бол ном юм. Ном уншдаг хүний сэтгэл нь цэвэр
тунгалаг, ухаан нь саруул, зөв хүмүүжилтэй байдаг. Номын мөр хөөсөн хүний зам мөр нь
цагаан байдаг гэж Монголчууд ярилцдаг.

   Эрхэм хүндэт багш нар аа! “Ном” хөтөлбөрийн хүрээнд суралцагчдын нас, сэтгэхүйн
онцлогт нь тохирсон дэлхийн болон монголын сонгодог уран зохиолуудаас уншуулж,
номын тэмдэглэл хөтлүүлж сургацгаая.

   Ингээд жил бүр уламжлал болон явагддаг, багш бидэнд ихийг хийж бүтээх эрч хүчийг
өгдөг багш ур чадварын улсын уралдаанд оролцохоор аймаг хотоос шалгарч ирсэн нийт
багш нартаа амжилт хүсье!



                                   Багш С.Цэнгэл

								
To top