Docstoc

zews

Document Sample
zews Powered By Docstoc
					Aphrodite- Афродита хайр дурлал, шунал тачаал мөн гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр. Эрос бол
түүний охин юм.Афродита Гефаэстийн эхнэр хэдий ч Арест хайр сэтгэлээ өгсөн нэгэн.
Бэлэгдэл нь: Очир таяг, тагтаа
Apollo- Аполло дуу хөгжим, шүлэг яруу найргын бурхан мөн гэрэл ба нарны бурхан. Зэвсийн хүү.
Бэлэгдэл нь: Лир хөгжим, Лаврын навч




Ares- Арес дайны бурхан Афины дүү , Зевсийн хүү
Бэлэгдэл: Нохой, бодон гахай, элээ шувуу
Artemis- Артемис ан агнуурын ба зэрлэг амьтадын бурхан. Аполло-н ихэр дүү
Бэлэгдэл: нум сум, бодон гахай, баавгай.
Athena- Афина мэргэн ухаан, дайн тулааны охин тэнгэр Арсын эгч Зевсийн охин
Бэлэгдэл: Шар шувуу, оливын мод /мөчир/
Demeter- Деметр газар тариалан, үр тариа болон ургацын бурхан Rhea, Cronis хоёрын
охин, Зевсийн дүү
бэлэгдэл: Эрдэнэ шиш, бамбар, очир таяг




Dionysus- Дионис найр наадам, архи дарс баяр цэнгэлийн бурхан Бэлэгдэл: Усан үзмийн
дарс
Hades- Айд доод тивийн /там/ эзэн Зевс болон Посейдоны дүү
Бэлэгдэл: Харанхуйн хүч чадал, гурван толгойт нохой




Нephaestus- Гефаест дарх болон галын эзэн тэрээр бусад бурхад болон баатруудын хуяг
дуулга, зэр зэвсэгийг урладаг. Тэрээр Афродита-тай гэрлэсэн боловч тэр түүнд хайргүй
түүний охин нь Пандора юм.
Бэлэгдэл нь: Галт бамбар болон алх
Hera- Гера гэрлэлт болон хуримын охин тэнгэр Зевсийн эхнэр
Бэлэгдэл нь: Тогосны өд ба титэм
Hermes- Гермес худалдаа болон аялал жуулчлалын бурхан мөн бурхадын үгийг
дамжуулагч
Бэлэгдэл: Далавчтай гутал
Нestia- Гести айл гэр гал голомтын охин тэнгэр мөн Rhea болон Cronus -н охин
Бэлэгдэл:- тулга




Poseidon- Посейдон далай тэнгисийн бурхан Зевс, Айдын ах
Бэлэгдэл нь: Далайн хөөс, далайн морь, дельфин бас гурван шүдэт сэрээ.
Zeus-Зевс бурхадын хаан, Олимп уулыг захирагч, Тэнгэр болон аянганы бурхан
Бэлэгдэл нь: Аянга цахилгаан, Бүргэд, бух, царс мод
Share

Зевс' мэндэлсэн нь

Эрх мэдэл үргэлж өөрийнх нь гарт байна гэдэгт Крон эргэлздэг байв. Хэзээ нэгэн цагт
хүүхдүүд нь түүний эсрэг боссоноор тэрээр өөрийн эцэг Уран шигээ л зүйл дуусах вий
гэдгээс ихэд эмээдэг байлаа. Тэгээд Крон дөнгөж мэндэлсэн хүүхдүүдээ нэн даруй өөр
дээр нь авч ирж байхыг хатан Реядаа тушааж, авч ирснийг нь залгиж орхидог байв. Үр
хүүхдийнх хувь тавилан хэрхэн дуусч буйг харсан Рея шаналахын дээдээр шанална. Крон
хүүхдүүдийнхээ тавы нь - Гестия2, Деметра3, Гера4, Аид5 (Гадес), Посейдон6 нарыг хэдийн
залгиж орхисон байлаа. Үлдсэн ганц хүүхдээ ч гэсэн ингэж алдахыг хүсээгүй Рея өөрийн
эцэг Уран тэнгэр, эх Гея тэнгэрийн зөвлөснөөр Крит арал руу зугатаж, хамгийн гүн агуйд
нь отгон хүү Зевсийг төрүүлжээ. Энэ агуйд Рея хүүгээ нууж, харин харгис эцэгт нь
өлгийдсөн том чулууг залгиулжээ. Эхнэр нь түүнийг мэхэлж дөнгөсөн гэж Крон огт
гадарласангүй.

Ийнхүү Зевс Крит арал дээр өсөн торниж болов. Адрастея ба     Идея дагина нар бяцхан
Зевсийг бүүвэйлэн, шидэт ямаа Амалфеягийн сүүгээр угждаг      байв. Зөгийнүүд сүрлэг
Дикта уулын бэлээс бяцхан Зевст бал авчирна. Харин агуйн      амсрыг залуу куретууд 7
сахина. Тэд бяцхан Зевсийг уйлах бүрт Кронд сонсуулахгүй      гэж илдээрээ бамбайгаа
нүддэг байв.


                  Бяцхан Зевсийг Амальфеягийн сүүгээр угжиж байгаа нь




1
  Зевс          -           эртний          ромынхоор          бол           Юпитер.
2
  Гестия - эртний ромынхоор бол Веста. Тахилын гал, орон гэрийн эм тэнгэр. Мөн улс
гүрэн,                      хот                    балгадыг                   ивээгч.
3
  Деметра - эртний ромынхоор бол Церера. Газрын үр шим, ургац тариалангийн эм тэнгэр.
4
  Гера           -           эртний          ромынхоор          бол           Юнона.
5
  Аид           -           эртний          ромынхоор           бол          Плутон.
6
  Посейдон          -           эртний         ромынхоор         бол         Нептун.
7
  Куретууд - Зевсийг сахин хамгаалагч хүн-тэнгэрүүд. Хожим нь Крит арал дээрх Зевс ба
Реягийн тайлгачдыг ингэж нэрийдэх болсон.
Posted by Алтанхүү at 11:43
In Эртний Грекийн үлгэр домог
http://andromeda.blog.banjig.net/post.php?post_id=96305
Ихэнх ард түмний үлгэр домог давын өмнө бурхадын тухай байдаг.

Эртний Грекийн домгууд тэгвэл өөр өө. Грек домгуудын зонхилох буюу
хамгийн уран тансаг хэсэгт нь бурхадын тухай бус, харин баатруудын тухай
өгүүлдэг. Баатрууд гэдэг нь голдуу жирийн эмэгтэйгээс төрсөн бурхадын
хөвүүд ч юм уу ач гуч нар юм. Тэд гавьяа байгуулж, хүн зоныг хорт
мангасаас чөлөөлж буйгаар уг домгуудад голчлон дүрслэгдсэн байдаг юм.


Газар дэлхий хүчирхэг баатруудыг *даахгүй болох*ын үед бурхад тэднийг
цөөлөхийн тулд хамгийн аугаа их дайн тулааныг өдөөсөн нь Трой хотыг
эзлэх дайн ажээ.
*Илионы хананы ёроолд

Эрэлхэг баатрууд хядагдаж,

Зевсийн хүсэл биеллээ.*

Илион, Трой гэдэг нь Бага Азийн хойгт, Дарданеллийн эрэг орчимд
одоогийнхоор Турк улсын нутагт оршиж байсан нэгэн хүчирхэг хот улсын 2
нэр билээ.




Тийм ч учраас уг хотын дэргэд болсон дайны тухай алдарт найраглал
*Илиада* буюу Илионы туульс нэртэй байгаа юм.

Уг найраглал зохиогдохоос өмнө л баатруудын гавьяат үйлсийн тухай
богино богино дуунууд ард түмний дунд түгсэн байжээ.

Эдгээрийг суут Гомер уран чадварлагаар нэгтгэн туульсийн томоохон
найраглал болгосон байна.

Тэгэхдээ өгүүлэмжийн төвд он удаан үргэлжилсэн их дайны зөвхөн нэг
хэсгийг сонгон авч, чухамхүү түүгээр л бүх дайны үйл явц тодорхой
харагдаж байхаар зохиомжилжээ.

Тэрхүү хэсэг нь Грекийн хамгийн аугаа их баатар Ахиллесийн уурласан
тухай өгүүлэмж болно.

Тройгийн дайн 10 жил үргэлжилсэн юм. Грекийн хэдэн арван хаад, голлох
жанжид мянга мянган цэрэг удирдан, зуу зуун хөлөг онгоц хөдөлгөн Тройг
дайлаар морддог. Тэдний нэрс нь л гэхэд нэлээд хэдэн хуудас эзэлнэ.
Цэргийн гол жанжин нь хамгийн хүчирхэг хаан болох Аргос хотын захирагч
Агамемнон болно. Түүний дүү Менел, дийлдэшгүй хүчит Аякс, овжин
Диомед, арга сүйхээтэй Одиссей, мэргэн ухаант Нестор гээд Грекийн урдаа
барьдаг баатрууд уг дайнд оролцох бөгөөд тэдэн дундаас хамгийн эрэлхэг
дайчин нь тэнгисийн охин тэнгэр Фетида бурхнаас төрсөн Ахиллес хэмээх
залуу баатар бөлгөө.

Ахиллесийг дотны анд Патрокл дагалджээ.

Тройчуудыг болохоор буурал хаан Приам захирч байсан бөгөөд цэргийн
жанжин нь түүний хүү зоригт Гектор болой.

Гекторын дэргэд дүү Парис нь, тэдний талд Азийн олон овог аймаг байлаа.
Бүр бурхад хүртэл уг дайнд оролцсон бөгөөд тройчуудад Аполллон бурхан
тусалж, грекүүдийг хатан хаан Гера, охин тэнгэр Афина 2 тэтгэж байв.

Хамгийн дээд бурхан Зевс Олимп уулын оройгоос тулалдааныг анхааралтай
ажиглан байжээ.

Дайн юунаас болж эхэлсэн гээч.

Пелей хэмээх баатар эр тэнгисийн охин тэнгэр Фетидатай хуримлаж байж л
дээ.

Энэ бол бурхад хийгээд хүмүүс хоорондоо ураг барилдсан хамгийн
сүүлчийн тохиолдол бөгөөд чухам энэ гэрлэлтээс л Ахиллес төрсөн ажээ.

Хэрүүлийн охин тэнгэр уг найрандээр хамгийн үзэсгэлэн гоо бүсгүйд
ногдох алтан алимыг хаясан байна.

Мөнөөх алтан алимнаас болж Гера, Афина, Афродита гурав эвдрэлцжээ.
Зевс бурхан энэ маргааныг тасла хэмээн Тройгийн хунтайж Парист
тушаасан аж.

Охин тэнгэрүүд алимыг авахын тулд өөр өөрийнхөөрөө л ам гарч:

Гера:Парисыг бүх дэлхийн хаан болгоно гэж,

Афина: хамгийн эрэлхэг баатар, хамгаас мэргэн ухаантан болгоно гэж,

Афродита:хамгийн сайхан бүсгүйн эр нөхөр болгоно гэж амлажээ.

Парис алимыг Афродитад өгсөн байна.

Үүнээс хойш Гера, Афина 2 Тройгийн мөнхийн дайснууд болж, Афродита ч
газрын эмэгтэйгээс төрсөн Зевсийн охин болох хаан Менелийн эхнэр,
хосгүй үзэсгэлэнт Еленаг урхидан Тройдаа аваачихад нь тусалжээ.
Нэгэн цагт энэ гоо бүсгүйд бүх Грекийн хамгийн шилдэг баатрууд сэтгэл
алдаж явсан бөгөөд тэд өөр хоорондоо тулалдахгүйн тулд, Елена өөрөө эр
нөхрөө сонгож аваг.

Харин сонгосон хүнээс нь бүсгүйг хэн нэгэн булаах юм бол баатрууд түүнд
дайн зарлана гэж тогтсон юмсанж. Хүн бүр л өөрийгөө сонгогдоно гэдэгт
итгэлтэй байсан тул уг тохиролцоо бүгдийнх нь санаанд нийцжээ. Тэгтэл
Елена Менелийг сонгож, харин Менелээс Парис эхнэрийг нь булаачихжээ.

Ингээд л бүсгүйд хөл алдаж байсан баатрууд дайлаар мордов. Тэднээс
хамгийн залуу ганцхан баатар л Еленад сүй тавиагүй байсан бөгөөд ийм
тохиролцоонд оролцсоныхоо улмаас биш, ердөө л алдар гавьяа байгуулж
нэрээ дуурсгая гэсэндээ дайнд явсан байна. тэр бол Ахиллес байжээ.

Тиймээс ч Тройгийн хананы дэргэд цугласан грек жанжидаас хамгийн нэр
нөлөөтэй нь Агамемнон, хамгийн шилдэг нь Ахиллес гэлцдэг байжээ.

Дайн 9 жил үргэлжилсний эцэст 10 дахь жилд нь хамгийн нөлөөтэй,
хамгийн шилдэг 2 жанжин хэрэлджээ. Ахиллес Агамемнонд айхтар
уурласан байна.

Яг энэ хэсгээс л, яруу найрагч:

*Охин тэнгэр минь, Пелейн хүү

Ахиллесийн хилэгнэсэн тухай дуулж аль...*

гэж онгодоо дуудаж байгаагаар Илионы түүх эхэлдэг байна.

Уурласны учир нь олз хуваахаас үүдэлтэй. Дайны олз гэдэг цэрэг эрийн
хувьд нэр төрийн хэрэг юм. Хамгийн шилдэг дайчин хамгийн чухаг олзыг
хүртдэг бөгөөд түүнд хувь оноохгүй байна гэдэг доромжилж байгаа явдал
ажээ.

Энэ удаагийн чухаг олз бол Хрисейда, Брисейда хэмээх 2 бүсгүй байлаа.
Хрисейдаг Агамемнонд Бримейдаг Ахиллесд өгөхөөр тогтоод байжээ.

Гэтэл Хрисейда нь Аполлон бурхны тайлгачийн охин байв. Тайлгач эзэн
бурхандаа охиныг буцаан өгүүлэхийг гуйжээ.

Ингээд Аполлон Грекийн цэрэгт далайн өвчин илгээж, грекүүд арга буюу
Аполлон бурханд өргөл өргөн, Хрисейдаг буцаан өгөхөд хүрсэн байна.

Агамемнон өөрийгөө доромжлогдсон гэж үзэн, хэрэв олзны бүсгүйг нь авч
байгаа бол оронд нь Ахиллесаас Брисейдаг авч өгөхийг шаарджээ.
Үүнд эгдүүцсэн Ахиллес: Бид чиний л төлөө байлдаж байна, олзны хамаг
өөдтэй өнгөтэйг чи авдаг. Гэтэл одоо бидний хувийг булаах болов уу?
Брисейдаг авбал ав. харин нэг зүйлийг мэдэгтүн. Би дайнд оролцохгүй,
хүсвэл чи өөрөө л байлдаарай. гэжээ.

Хэрэлдсэн хоёрыг нөхөд нь арайхийн салгажээ.

Ахиллес тэнгисийн хөвөөнөө очиж, Ээж Фетидагаа дуудан:

*Бурхад надаас урт нас авах уу? алдар нэр авах уу? гэж асуухад би
сүүлчийнхийг нь сонгосон. Гэтэл Агамемнон намайг доромжилж байна. Ээж
минь, Зевсийг гуйгаад грекүүдийг тройчуудад ялагдуулаад өгөөч. тэд
надгүйгээр хэн болохоо ойлгог* гэв.

Эх нь Олимп өөдөө гарч, Зевсийн сахлын үзүүрт гараа хүргэн хүүгийнхээ
гуйлтыг дамжуулав.

Зевс зөвшөөрөн толгой дохиход *бурхны үс намирч, сүрлэг Олимп
бөхөлзжээ.

Ингээд найраглалын гол хэсэг эхлэх бөгөөд 4 өдрийн 4 их тулаан болно.

Зевс Агамемноныг хуурч маш гайхамшигтай ялалтыг зүүдлүүлнэ. Зүүдэндээ
итгэсэн Агамемнон тулалдаанд нэн зоримог орох боловч тухай бүрт ялагдал
хүлээн ухрах ажээ.

Тэрээр өөрийнхнийгөө туршин хор шарыг буцалгахаар *Ялагдлаа хүлээгээд
буцах уу* гэж асуувал цаадуул нь харин ч баяртайгаар хөлөг онгоцондоо
ухасхийн сууцгааж даруй буцахаар завдах нь тэр.

Олон жилийн дайнд бүгд ядарч залхсан ажээ. Сэргэлэн Одиссей л тэднийг
аргадаж, заримыг нь айлгаж, заримыг нь бүр зодож занчиж байж сая нэг юм
тогтоов.

Охин тэнгэр Афина туслахаар ирж, газар дэлхий ширүүн тулалдааны галд
хуйхлагдан орь дуу тавьж байлаа.

Эхний байлдаан халз тулаанаар эхлэж, халз тулаанаар өндөрлөнө.

Грекүүд тройчууд тулалдах зуур, дайны буруутан Парис доромжлогдсон
Менелтай халз үзэлцээд хэн дийлсэн нь Еленаг аваад дайнаа зогсоохыг
санал болгов.

Аль аль талын цэргүүд баярлалдаж, жанжид тэрхүү тулалдаанд хөндлөнгөөс
оролцохгүй гэж тангараглацгаалаа.
Халз тулааныг үзэхээр Елена өөрөө хотын хананы оройд гарч ирэв.
Тройгийн хөгшчүүл үнэхээр л үзэсгэлэн гоо юм. Ийм олон дайчин эр энэ
олон жил түүний төлөө цусаа урсгаж байгаа нь гайхалтай хэрэг огт биш
байна гэлцэх аж.

Тулалдаанд Менел Парисыг шархдуулах бөгөөд сэлэм нь хугарахад
Паристай нүцгэн гараараа барилцахаар завдав. Тэгтэл Парисыг хамгаалагч
охин тэнгэр Афродита түүнийг бараан үүлээр хулдан нууж, тулалдааны
талбараас авч оджээ.

Үүгээр дайны хувь заяа шийдэгдэнт дуусгавар болж болох л байлаа. Харин
хонзогногч Гера, Афина хоёрт энэ н. бага санагджээ.

Тэд Тройг бүрмөсөн устгахыг хүсч байв. Афинагийн явуулгаар Тройгийн
харваач Пандарын тавьсан сум Менелийг шархдуулав.

Ингэснээр эвлэрлийн тухай ярих ямар ч бололцоогүй болж, дахиад л
аймшигтай цуст байлдаан өрнөжээ.

Энэ тулалдааны анхны өдрийн од нь Аргосын хүлэг баатар Диомед байв.
Түүнийг Афина бурхан өөрөө сумнаас хаацайлж байсан тул тэрээр
тройчуудыг хэдэн арваар нь хиар цавчиж орхижээ.

Түүний өөдөөс Афродита бурхнаас төрсөн хүү Эней сөрөн тосоход, Диомед
асар том чулуугаар дэлсчихэв. Хүүгээ бэртчих вий гэж айсан Афродитаг
нисэн очиход *Ховын хутгууш минь, эрчүүлийн дунд тулалдах нь чиний
хэрэг биш*гээд бурхны өөрийнх нь гарыг шархдуулчихжээ.

Үүнийг харсан дайны бурхан Арес өөрөө Диомед руу зэрлэгээр уулгалан
довтлов.

Гэвч Афинагийн дэмжлэг авсан Диомед Аресийг ч шархдуулчихна. Өвдсөн
бурхан хүрхрэн орилоод тэнгэр рүүгээ хар бараан үүл болон хөөрөхөд, нэгэн
зэрэг түмэн цэрэг чарлах шиг болжээ.

_________________
Quantum of Solace




Top


  XaBT.Xacap     Post subject: Re: Эртний Грекийн шvтлэг
                   Posted: Jun.06.09 12:08 am

                  http://yaruus.amjilt.com/index.php?option=com_content&task=view&id=4
Задрах Бодлын     10&Itemid=118
Зангилаа Гишvvн   Монгол-Грекийн соёлын хэлхээ
                  Монгол ардын аман зсхиол үлгэр домог, баатарлаг туульс "эрт
                  урьдын цагт, элэн галбын үед" хэмээн эхлэх нь олонтаа. Эртний
                  Герегийн (Грек) нэр уйгараар дамжин монгол хэлэнд Эл(л)ин болж
                  нэвтэрсэн нь их л эрт балар цагийн хэрзг явдал бөгөөд үнэхээр үлгэр
                  домогт өгүүлдэгчлэн "эрт урьдын цаг, элэн (Эллин) галбын үед"
                  манай өвөг дээдэс үлэмж их түүхт, өндөр эртний соёлт Герег Эллин
                  улстай өргөн дэлгэр харилцаж ирсэн байна.
                  Монгол домогзүйн шинжилгээ судалгаанаас үзэхүл эртний Герегийн
Joined: Nov.30.08 домогзүйтэй ямарваа нэгэн сэжин, сэжүүрээр холбогдсон, утга
9:23 pm           өгүүлэмж нь адилхан домог үлгэрүүд нилээд элбэг тохиолддог билээ.
Posts: 1907       Тухайлбал Халхын Дарьганга, Ордос нутаг бүр дархадын илжгэн
Location: Casino овогтоны дунд хэлцдэг Илжгэн чихт хааны үлгэр нь эртний Ромын
Royale            яруу найрагч Овидий Назоны тэмдэглэн үлдээсэн Герегийн Мидас
                  хааны домгийн нэгэн хувилбар болох нь гарцаагүй мэдэгддэг юм.
                  Монголын эртний уран зохиолын чухал дурсгал Нууц товчоон дахь
                  Алан гуа эхийн таван хөвгүүндээ эв найрамдалтай явахыг сургасан
                  домгийн нэгэн хувилбар анхан 2 мянган жилийн өмнө Герегийн
                  Эзопын шог үлгэрт тэмдэглэгдсэн байдгийг академич Ц.Дамдинсүрэн
                  скиф (сколод) Ази Европын олон овог аймгийн дунд түгэн тархсан
                  таван савааны домогтой холбон тайлбарласан зүйл бий. 1992 онд
                  ОУМЭ-ийн 6-р их хуралд монголч эрдэмтэн В.Хайссиг "Монгол
                  ардын аман зохиол дахь эртний Герегийн аман зохиолын нөлөөлөл"
                  нэртэй сонирхолтой илтгэл. тавьж хэлэлцүүлсэн юм. Зохиогч Монгол-
                  Эллиний эртдээдсийнхэлхээхарилцааны гэрч улбаа Монгол ардын
                  аман зохиолд тухайлбаас Гэсэрийн туужийн монгол хувилбарт үлдэж
                  хоцорчээ гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Хосгүй баян манай аман
                  зохиолын баялаг өв санд эртний Элладын домгийн хэсгээс гадна
                  Хомерын туулийн Одиссейн хэсгээс ч тааралддаг юм. Саяхан болтол
                  Говь нутаг, Ховд, Хөвсгөл аймагт .монгол хэлнээ хараахан
                  орчуулагдаагүй байсан Хомерын Одиссейн тухай хэлцдэг байсан нь
                  их л сонин хэрэг. Герегийн Хомер, Монгол домгийн Тарваа сохор
                  зэрэг нь бусад улс үндэстний домгийн туульчдын нэгэн адил сохор
                  хэмээн гардаг нь их л сонирхолтой.

                  ...Миний уугал иутаг

                  Ер нь эрт цагаас үлгэрч хүнийг голдуу хараагүй хүн байсан гэх юм уу
                  "үлгэрч" "сохор" хоёрыг ямар нэг байдлаар хамаатуулах үзэл байсаар
                  байжээ.

                  Эрт цагт Монголд элч нараар уран хошин үгтэй, ёгт битүү үг хэлэнд
мэргэн түргэн, ухаалаг улсыг тохоон томилдог байсан бол зртний
Герегт уран яруу үг хэлд гарамгай хүмүүс жүжигчинг элчээр зардаг
явдал байжээ. Бүр Хүннүгийн үеэс шаньюйн элч нар гэрэгэтэй явдаг
байсан бөгөөд энэ нь Жужан, хожмын Монголын нэгдсэн улсын үед
уламжилжээ. Эдгээр элч нарын авч явдаг "гэрэгэ" бол эртний
Герегийн элч нарын авч явдаг "дипломат" гэдэг хоёр давхарласан
модон самбартай учир утгаараа нэгэн адил зүйл байжээ. Бидний
санахад элч нарын авч явдаг энэхүү үнэмлэх бичиг нь эртний Герегээс
улбаатай тул манай өвөг дээдэс өөрсдийн элчид рлгох пайз тэмдгээ
тэр их соёлт улсын нэрээр "гереге буюу гэрэгэ" хэмээн нэрийдсэн
бололтой. Зөвхөн энэ нэр монгол хэлэнд орсон бус нэлээд олон тооны
үгийн зүйл бийг үзвэл сонин байдал парах бизээ.

Ер нь монгол бичиг маань герег, латин үсэгтэй нэгэн адил эртний
Мисир, финик үсгээс гарвал нэгтэн билээ. МЭӨ 3-р зууны шувтаргаар
Хүн нарын эзэлж авсан Аньси (Парфи) нар өөрсдийн албан ёсны
хэлний нэгийг герег хэмээн хэрэглэж байсны монгол хэлэнд герег
хэлний зүйл нэвтрэн орох нэгэн боломж байсан юм. Эртний Герегийн
гаралтай "ном^.^бөс", "шижир", "титэм" зэрэг үгсийг өдгөө цагт
харийн үг хэмээн хэлмээргүй болтлоо монголжсон байна. Монголч
эрдэмтэн доктор АРона-Таш дэвтэр хэмээх үгийг герег гаралтай үг
хэмээн өөрийн зохиолдоо тэмдэглэн үлдээжээ.

Эртний Герёг улстай өргөн дэлгэр харилцаж байсны тод баримт бол
Македоны Александр хаан буюу ЭвэрТ баатар Сулхарнайн домог
үлгэр болно. Шинжаанд ажиллаж байсан Германы шинжилгээний
анги Турфанаас олсон олдвор дотор Александр хааны мөнхийн ус
эрж, тамд очсон домог байсан нь түүний тухай туульсыг монголчууд
амтархан сонсож байсныг гэрчилнэ. Сулхарнайн тухай домог түүхийг
1920-иод оны үест Монгол орны баруун хязгаарт хайлдаг байсан
болохоор энэ нь ам дамжсан, бүр дундад зууны туульсын хувилбар
байсан нь хэлцээнгүй хэрэг бизээ. Түүнчлэн Булган аймгийн Хутаг
сумын нутаг Гучин Гурт, Турван Хайлантайд Сулхарнай баатар
хэмээх

Эялим улс, мат алсалсан хак газар... Б.Ринчин "Ик нуудм" ротанаас

онгодыг сүлдлэн тахьдаг байсан халх зайрантай Б.Ринчин доктор
профессор уулзан учирч явсан түүхийг О.Пүрэв багш маань бидэнд
хуучилж байж билээ.

Эртний өндөр соёлт Герегийн соёл зохих хэмжээгээр монголчуудад
нөлөөлсөн нь археологийн олдвороос тодорхой мэдэгддэг юм. Азийг
Өрнөдтэй холбож байсан торгоны зам нь МЭӨ 1-М.Э 2-р зууны үед
Хами, Турфан, Урумчийг дайран Иссык-Куль, Ферган, Согд нутаг,
улмаар Герег- бактри уруу хүрч байлаа.Энэ зам МЭӨ 1-р зуун хүртэл
зөвхөн Хүн нарын мэдэлд байсныг

Монгол нутгаас олдсон Скифийн

уеийн хурэл цутгамал

МЭӨ УШ-Шзуун

тэмдэглэх хэрэгтэй. Чухам үүгээр л герег-бактрийн бөс барааХүн нарт
нэвтрэн ирэх байсан билээ. Ноён уулын 6-р булшнаас гарсан хөшиг,
ноосон нэхмэлийн хүн, гилбэр барьсан хүүхдийн хвргийг
С.И.Руденко, Г.И.Боровка нар герег-бактри хийцтэй зүйл хэмээн
үзсэн байна. Энэ булшнаас олдсон ноосон нэхмэлийн улаан утас нь
Монгол нутагт ургадаггүй ягаандайн будгаар будагдсан байна. Ер нь
энэхүү 6-р булшийг Хүннүгийн Учжулюжоти шаньюйн (МЭӨ 8-МЭ
13)

ТҮҮХ СОЁЛ ЗАН ҮЙЛ

булш байж магадгүй хэмээн. Оросын .эрдэмтэн АН.Бернштам үзсэн
явдал бий. 6-р ноён ууланд малТсан Хүн нарын булшнууд дотроос
хөмгийн их зүйл гарсан булш учраас эрдэмтэд ингэж үзэх
үндэслэлтэй юм. СИ.Руденкогийн "Ноён уулын булш ба Хүн нарын
соёл" нэртэй зохиолд Ноён уулын 25-р булшнаас мөн герег-бактри
гаралтай нэхмэл эд олдсоныг дурдсан байдаг.

Герегийн соёлын энэ мэт олон эүйлс Хүн нарын үест ирсэн гэх
үндэслэл бидэнд байгаа юм. Гэхдээ Хүн нарын үед нэвтрэн орж ирсэн
зүйл түүний дараа төр улсаа байгуулсан Тоба нарын үед ч залгамжлан
хөгжиж чадсан байна. 5-р зууны үе Тобагийн үе Тобагийн түүхэнд
холбогдох шармал бурхны хөргийн талаар Америк эрдэмтэн
АР.\ЛЛ1дгЛ ( ВиййЫзш 1п Сп1-, пезе п1з1огу) зохиолдоо "энэхүү
хийц бол гандхарыг үлгэр болгосон Дундад Азийн маягтай тун ойр
байна" хэмээн бичжээ. Гандхарын урлаг бол Кушаны улст М.Э. 1-3 -р
Зууныүед үүссэн энэтхэгийн урлагийн нзгэн салбар агаад энэ урлагт
энэтхэг урлаг, эллиний шинж хоёр хосолсон байдаг юм. Үнэхээр энд
.Эллиний уран баримал дахь хувцсыг дүрслэх төлөв янз бараг тэр
чигээрээ байгааг хэлэк хэрэгтэй бизээ.

Европт неандр гэдэг алхан хээний гарлын талаар эрдэмтэд санал
зөрсөн хэвээр байна. Тухайлбал Л.Дарьсүрэн, Д.Майдар нар Төв
Азиас гаралтай гэж үздэг бол Б.Ринчин доктор герег гаралтай |гэжээ.

V Сүүли^н үеийн судалгаагаар монголчууд 40 гаруй төрлййн аяхан
хээг хэрэглэж байна. Эртний ГерегтОлимпийн наадамд спортын
төрөлд ордог байсан зээрэнцэг шидэх спорт Монголд байсан мэдээ
                    бий. ГерёгГ МЭӨ 6-р зуунд Монголоос гаралтай гэж үздэг хас
                    тэмдгийг хэрэглэж байсан нь Монгол-Герегийн ард түмэн түмэн
                    бээрийг үл хэрэгсзн дэлгэр сайхан харилцаж байсны бас нэгэн гэрч
                    тэмдэг юм.

                    Монгол угсаатны хувьд бүр Хүн нарын үеэс Энэтхэг- Европын
                    иргэншлийн нөлөө үргэлж өндөр байсан юм. Монголчууд түүхийн
                    туршид Өрнө, Дорно дахины иргэншлийн уулзвар нутагт оршин сууж
                    тэдний соёлын- ололтыг зуучлагч байсан түүхтэй билээ.

                    сонирхолтой мэдээллүүд байна.

                    _________________
                    Quantum of Solace



Top

                       Post subject: Re: Эртний Грекийн шvтлэг
       | EliSe |
                        Posted: Jun.06.09 7:25 am
                       troy hotiin tulaanii tuuhiig arai oor ontsgoos n ooriin sonsoj bsnaar
                       bichlee.
Powered by             ter uyd delhii deer burhadiin erliiz buyu togs baataruud ih bdag bolj
Asuult                 tedniig delhii daahaa boliv. uuniig medsen zeus buh baatruudiig negen
                       dor uhuuleh dain zohioson gedeg. ene daind arhiles, odissey, agemnon,
Sambar                 paris geh met baatruud orson(neruudiig n buruu bichiv) ene tulaand
                       bugd uhne gedgiig medsen ohin tengeruud oorsdiin hamgiin hairtai
                       baatar boloh arhilessiig hamgaalhaar shiidej monhiin uusmald dursen.
Joined: Dec.08.08      gehdee osgiinoos n barij bgaad dursen uchir osgii n monhiin usand
5:07 pm                hureegui.
Posts: 11096
                       _________________
                       sengensen saihan utaatai UB



Top

                       Post subject: Re: Эртний Грекийн шvтлэг
      Alphonse
                        Posted: Jun.06.09 7:46 am
                       арай дэлгэрэнгүй нь....
• Moderator*
                     Ихэнх ард түмний үлгэр домог давын өмнө бурхадын тухай
                     байдаг.

                      Эртний Грекийн домгууд тэгвэл өөр өө. Грек домгуудын
                      зонхилох буюу хамгийн уран тансаг хэсэгт нь бурхадын тухай
                      бус, харин баатруудын тухай өгүүлдэг. Баатрууд гэдэг нь
Joined: Apr.29.09     голдуу жирийн эмэгтэйгээс төрсөн бурхадын хөвүүд ч юм уу
5:35 pm               ач гуч нар юм. Тэд гавьяа байгуулж, хүн зоныг хорт мангасаас
Posts: 7650           чөлөөлж буйгаар уг домгуудад голчлон дүрслэгдсэн байдаг
Location: The mind is юм.
everything. What you Газар дэлхий хүчирхэг баатруудыг *даахгүй болох*ын үед
think you become.     бурхад тэднийг цөөлөхийн тулд хамгийн аугаа их дайн
                      тулааныг өдөөсөн нь Трой хотыг эзлэх дайн ажээ.
                      *Илионы хананы ёроолд

                     Эрэлхэг баатрууд хядагдаж,

                     Зевсийн хүсэл биеллээ.*

                     Илион, Трой гэдэг нь Бага Азийн хойгт, Дарданеллийн эрэг
                     орчимд одоогийнхоор Турк улсын нутагт оршиж байсан нэгэн
                     хүчирхэг хот улсын 2 нэр билээ.




                     Тийм ч учраас уг хотын дэргэд болсон дайны тухай алдарт
                     найраглал *Илиада* буюу Илионы туульс нэртэй байгаа юм.

                     Уг найраглал зохиогдохоос өмнө л баатруудын гавьяат
                     үйлсийн тухай богино богино дуунууд ард түмний дунд түгсэн
                     байжээ.

                     Эдгээрийг суут Гомер уран чадварлагаар нэгтгэн туульсийн
                     томоохон найраглал болгосон байна.

                     Тэгэхдээ өгүүлэмжийн төвд он удаан үргэлжилсэн их дайны
                     зөвхөн нэг хэсгийг сонгон авч, чухамхүү түүгээр л бүх дайны
                     үйл явц тодорхой харагдаж байхаар зохиомжилжээ.

                     Тэрхүү хэсэг нь Грекийн хамгийн аугаа их баатар Ахиллесийн
                     уурласан тухай өгүүлэмж болно.
Тройгийн дайн 10 жил үргэлжилсэн юм. Грекийн хэдэн арван
хаад, голлох жанжид мянга мянган цэрэг удирдан, зуу зуун
хөлөг онгоц хөдөлгөн Тройг дайлаар морддог. Тэдний нэрс нь
л гэхэд нэлээд хэдэн хуудас эзэлнэ. Цэргийн гол жанжин нь
хамгийн хүчирхэг хаан болох Аргос хотын захирагч
Агамемнон болно. Түүний дүү Менел, дийлдэшгүй хүчит Аякс,
овжин Диомед, арга сүйхээтэй Одиссей, мэргэн ухаант Нестор
гээд Грекийн урдаа барьдаг баатрууд уг дайнд оролцох бөгөөд
тэдэн дундаас хамгийн эрэлхэг дайчин нь тэнгисийн охин
тэнгэр Фетида бурхнаас төрсөн Ахиллес хэмээх залуу баатар
бөлгөө.

Ахиллесийг дотны анд Патрокл дагалджээ.

Тройчуудыг болохоор буурал хаан Приам захирч байсан
бөгөөд цэргийн жанжин нь түүний хүү зоригт Гектор болой.

Гекторын дэргэд дүү Парис нь, тэдний талд Азийн олон овог
аймаг байлаа. Бүр бурхад хүртэл уг дайнд оролцсон бөгөөд
тройчуудад Аполллон бурхан тусалж, грекүүдийг хатан хаан
Гера, охин тэнгэр Афина 2 тэтгэж байв.

Хамгийн дээд бурхан Зевс Олимп уулын оройгоос
тулалдааныг анхааралтай ажиглан байжээ.

Дайн юунаас болж эхэлсэн гээч.

Пелей хэмээх баатар эр тэнгисийн охин тэнгэр Фетидатай
хуримлаж байж л дээ.

Энэ бол бурхад хийгээд хүмүүс хоорондоо ураг барилдсан
хамгийн сүүлчийн тохиолдол бөгөөд чухам энэ гэрлэлтээс л
Ахиллес төрсөн ажээ.

Хэрүүлийн охин тэнгэр уг найрандээр хамгийн үзэсгэлэн гоо
бүсгүйд ногдох алтан алимыг хаясан байна.

Мөнөөх алтан алимнаас болж Гера, Афина, Афродита гурав
эвдрэлцжээ. Зевс бурхан энэ маргааныг тасла хэмээн
Тройгийн хунтайж Парист тушаасан аж.

Охин тэнгэрүүд алимыг авахын тулд өөр өөрийнхөөрөө л ам
гарч:

Гера:Парисыг бүх дэлхийн хаан болгоно гэж,
Афина: хамгийн эрэлхэг баатар, хамгаас мэргэн ухаантан
болгоно гэж,

Афродита:хамгийн сайхан бүсгүйн эр нөхөр болгоно гэж
амлажээ.

Парис алимыг Афродитад өгсөн байна.

Үүнээс хойш Гера, Афина 2 Тройгийн мөнхийн дайснууд болж,
Афродита ч газрын эмэгтэйгээс төрсөн Зевсийн охин болох
хаан Менелийн эхнэр, хосгүй үзэсгэлэнт Еленаг урхидан
Тройдаа аваачихад нь тусалжээ.

Нэгэн цагт энэ гоо бүсгүйд бүх Грекийн хамгийн шилдэг
баатрууд сэтгэл алдаж явсан бөгөөд тэд өөр хоорондоо
тулалдахгүйн тулд, Елена өөрөө эр нөхрөө сонгож аваг.

Харин сонгосон хүнээс нь бүсгүйг хэн нэгэн булаах юм бол
баатрууд түүнд дайн зарлана гэж тогтсон юмсанж. Хүн бүр л
өөрийгөө сонгогдоно гэдэгт итгэлтэй байсан тул уг тохиролцоо
бүгдийнх нь санаанд нийцжээ. Тэгтэл Елена Менелийг сонгож,
харин Менелээс Парис эхнэрийг нь булаачихжээ.

Ингээд л бүсгүйд хөл алдаж байсан баатрууд дайлаар мордов.
Тэднээс хамгийн залуу ганцхан баатар л Еленад сүй тавиагүй
байсан бөгөөд ийм тохиролцоонд оролцсоныхоо улмаас биш,
ердөө л алдар гавьяа байгуулж нэрээ дуурсгая гэсэндээ дайнд
явсан байна. тэр бол Ахиллес байжээ.

Тиймээс ч Тройгийн хананы дэргэд цугласан грек жанжидаас
хамгийн нэр нөлөөтэй нь Агамемнон, хамгийн шилдэг нь
Ахиллес гэлцдэг байжээ.

Дайн 9 жил үргэлжилсний эцэст 10 дахь жилд нь хамгийн
нөлөөтэй, хамгийн шилдэг 2 жанжин хэрэлджээ. Ахиллес
Агамемнонд айхтар уурласан байна.

Яг энэ хэсгээс л, яруу найрагч:

*Охин тэнгэр минь, Пелейн хүү

Ахиллесийн хилэгнэсэн тухай дуулж аль...*

гэж онгодоо дуудаж байгаагаар Илионы түүх эхэлдэг байна.

Уурласны учир нь олз хуваахаас үүдэлтэй. Дайны олз гэдэг
цэрэг эрийн хувьд нэр төрийн хэрэг юм. Хамгийн шилдэг
дайчин хамгийн чухаг олзыг хүртдэг бөгөөд түүнд хувь
оноохгүй байна гэдэг доромжилж байгаа явдал ажээ.

Энэ удаагийн чухаг олз бол Хрисейда, Брисейда хэмээх 2
бүсгүй байлаа. Хрисейдаг Агамемнонд Бримейдаг Ахиллесд
өгөхөөр тогтоод байжээ.

Гэтэл Хрисейда нь Аполлон бурхны тайлгачийн охин байв.
Тайлгач эзэн бурхандаа охиныг буцаан өгүүлэхийг гуйжээ.

Ингээд Аполлон Грекийн цэрэгт далайн өвчин илгээж,
грекүүд арга буюу Аполлон бурханд өргөл өргөн, Хрисейдаг
буцаан өгөхөд хүрсэн байна.

Агамемнон өөрийгөө доромжлогдсон гэж үзэн, хэрэв олзны
бүсгүйг нь авч байгаа бол оронд нь Ахиллесаас Брисейдаг авч
өгөхийг шаарджээ.

Үүнд эгдүүцсэн Ахиллес: Бид чиний л төлөө байлдаж байна,
олзны хамаг өөдтэй өнгөтэйг чи авдаг. Гэтэл одоо бидний
хувийг булаах болов уу? Брисейдаг авбал ав. харин нэг
зүйлийг мэдэгтүн. Би дайнд оролцохгүй, хүсвэл чи өөрөө л
байлдаарай. гэжээ.

Хэрэлдсэн хоёрыг нөхөд нь арайхийн салгажээ.

Ахиллес тэнгисийн хөвөөнөө очиж, Ээж Фетидагаа дуудан:

*Бурхад надаас урт нас авах уу? алдар нэр авах уу? гэж
асуухад би сүүлчийнхийг нь сонгосон. Гэтэл Агамемнон
намайг доромжилж байна. Ээж минь, Зевсийг гуйгаад
грекүүдийг тройчуудад ялагдуулаад өгөөч. тэд надгүйгээр хэн
болохоо ойлгог* гэв.

Эх нь Олимп өөдөө гарч, Зевсийн сахлын үзүүрт гараа хүргэн
хүүгийнхээ гуйлтыг дамжуулав.

Зевс зөвшөөрөн толгой дохиход *бурхны үс намирч, сүрлэг
Олимп бөхөлзжээ.

Ингээд найраглалын гол хэсэг эхлэх бөгөөд 4 өдрийн 4 их
тулаан болно.

Зевс Агамемноныг хуурч маш гайхамшигтай ялалтыг
зүүдлүүлнэ. Зүүдэндээ итгэсэн Агамемнон тулалдаанд нэн
зоримог орох боловч тухай бүрт ялагдал хүлээн ухрах ажээ.

Тэрээр өөрийнхнийгөө туршин хор шарыг буцалгахаар
*Ялагдлаа хүлээгээд буцах уу* гэж асуувал цаадуул нь харин ч
баяртайгаар хөлөг онгоцондоо ухасхийн сууцгааж даруй
буцахаар завдах нь тэр.

Олон жилийн дайнд бүгд ядарч залхсан ажээ. Сэргэлэн
Одиссей л тэднийг аргадаж, заримыг нь айлгаж, заримыг нь
бүр зодож занчиж байж сая нэг юм тогтоов.

Охин тэнгэр Афина туслахаар ирж, газар дэлхий ширүүн
тулалдааны галд хуйхлагдан орь дуу тавьж байлаа.

Эхний байлдаан халз тулаанаар эхлэж, халз тулаанаар
өндөрлөнө.

Грекүүд тройчууд тулалдах зуур, дайны буруутан Парис
доромжлогдсон Менелтай халз үзэлцээд хэн дийлсэн нь Еленаг
аваад дайнаа зогсоохыг санал болгов.

Аль аль талын цэргүүд баярлалдаж, жанжид тэрхүү
тулалдаанд хөндлөнгөөс оролцохгүй гэж тангараглацгаалаа.

Халз тулааныг үзэхээр Елена өөрөө хотын хананы оройд гарч
ирэв. Тройгийн хөгшчүүл үнэхээр л үзэсгэлэн гоо юм. Ийм
олон дайчин эр энэ олон жил түүний төлөө цусаа урсгаж
байгаа нь гайхалтай хэрэг огт биш байна гэлцэх аж.

Тулалдаанд Менел Парисыг шархдуулах бөгөөд сэлэм нь
хугарахад Паристай нүцгэн гараараа барилцахаар завдав.
Тэгтэл Парисыг хамгаалагч охин тэнгэр Афродита түүнийг
бараан үүлээр хулдан нууж, тулалдааны талбараас авч оджээ.

Үүгээр дайны хувь заяа шийдэгдэнт дуусгавар болж болох л
байлаа. Харин хонзогногч Гера, Афина хоёрт энэ н. бага
санагджээ.

Тэд Тройг бүрмөсөн устгахыг хүсч байв. Афинагийн
явуулгаар Тройгийн харваач Пандарын тавьсан сум
Менелийг шархдуулав.

Ингэснээр эвлэрлийн тухай ярих ямар ч бололцоогүй болж,
дахиад л аймшигтай цуст байлдаан өрнөжээ.

Энэ тулалдааны анхны өдрийн од нь Аргосын хүлэг баатар
Диомед байв. Түүнийг Афина бурхан өөрөө сумнаас хаацайлж
байсан тул тэрээр тройчуудыг хэдэн арваар нь хиар цавчиж
орхижээ.

Түүний өөдөөс Афродита бурхнаас төрсөн хүү Эней сөрөн
тосоход, Диомед асар том чулуугаар дэлсчихэв. Хүүгээ бэртчих
вий гэж айсан Афродитаг нисэн очиход *Ховын хутгууш минь,
эрчүүлийн дунд тулалдах нь чиний хэрэг биш*гээд бурхны
өөрийнх нь гарыг шархдуулчихжээ.

Үүнийг харсан дайны бурхан Арес өөрөө Диомед руу зэрлэгээр
уулгалан довтлов.

Гэвч Афинагийн дэмжлэг авсан Диомед Аресийг ч
шархдуулчихна. Өвдсөн бурхан хүрхрэн орилоод тэнгэр рүүгээ
хар бараан үүл болон хөөрөхөд, нэгэн зэрэг түмэн цэрэг чарлах
шиг болжээ.

Тройчуудын жанжин Гектор грекүүдийн хүч Афина бурхны
дэмжлэгт байгааг мэдрээд, хот руугаа буцаж, Трой хотын
бүсгүйчүүдээр охин тэнгэрээс хилэнгээ эргүүлэн авч
өршөөхийг гуйлгажээ.

Тэгээд тулааны талбар руу буцаж явахад нь, яг хотын
хаалганы дэргэд эхнэр Андромаха нь хүүгээ тэврэн хүрч ирээд
*Битгий тийшээ яв. чамайг алчихна. Чамайг алдсанаас өөрөө
үхэх нь надад амар. Эцгийг минь Ахиллес алчихсан. Одоо чи л
миний эцэг, ах, эр нөхөр, бүх зүйл минь шүү дээ* гэхэд Гектор:

Мэдэж байна аа. Гэхдээ тулаанаас зугтана гэдэг ичгэвтэр
хэрэг. Мах цусанд төрсөн хэн ч гэлээ хувь тавилангаасаа
зугтахгүй шүү дээ* гэж хариулна.

Бас Ариун Трой ч нуран унах бизээ,

Түүнтэй хамт Приам өөрөө,

Агуу их Приамын

Түмэн иргэд ч эрсдэнэ бизээ

хэмээдэг. Гектор тулалдааны талбарт илааршсан Парисын
хамт буцан ирнэ.

Тэр өдрийн байлдааныг мөн л халз тулаанаар дуусгахаар 2 тал
тогтох бөгөөд Тройчуудаас хамгийн хүчирхэг нь болох Гектор,
грекүүдээс Ахиллес байхгүй тул Аякс гарах болдог.

Тэд хэн хэндээ тэнцсэн баатрууд тул нар шингэтэл үзэлцээд нэг
нь нөгөөгөө дийлсэнгүй.

Харанхуй болохын алдад тэд хэн хэнийгээ хүндэтгэж буйн
тэмдэг болгож бэлэг солилцоод зэр зэвсгээ хураан тарж одов.

Дараагийн өдөр нь, Зевс бурхан Фетидад амласнаа
хэрэгжүүлж эхэлнэ. Тэрээр бурхадыг уг дайнд оролцохыг
хориглож, дайсагнагч талуудын хувь тавиланг өөрөө дэнсэлж
үзлээ.

Тройчуудын таваг тэнгэр өөд хөөрч, грекүүдийнх үхэгсдийн
хаанчлал руу унажээ. Грекүүд ширүүн цохилт амсан ухарч,
бүр хөлөг онгоцууд нь зогсож буй далайн эрэг дэх хуарандаа
эргэн очжээ.

Тройчуудын хуарангаас холгүйхэн, гал асаан заналхийлж
хонов.

Шөнө нь Агамемнон цэргийн зөвлөлөө дууджээ.

Тэр сэтгэл санаагаар унаж, бэхлэлтээ орхиод тэнгис гатлан
буцахад ч бэлэн болсон байв.

Мэргэн Нестор түүнд Ахиллестай эвлэрэхийг зөвлөжээ.

Ингээд түүнрүү 3 элч илгээхээр тогтсон нь Одиссей, Аякс,
Ахиллесийн хүмүүжүүлэгч өвгөн Феникс нар байлаа.

Ахиллес өөрийн анд Патроклын хамт асартаа сууж, лир
хөгжим тоглох аж.

Түүнд Брисейдаг эргүүлэн өгч гомдоосныхоо хариуд асар их
хэмжээний төлөөс төлж, Грект буцаж очсон хойно
Агамемноны охиныг эхнэр болгон өгч, инжинд нь 7 хот
дагуулна хэмээн амлажээ.

Энэ бүхнийг Одиссей уран цэцнээр, Аякс эрс цөлх маягаар,
Феникс эртний явдлуудаар жишээ татан нэн сунжруу өгүүлнэ.

Гэвч Ахиллес сонсохыг ер хүссэнгүй.

*Агамемнон намайг нэгэнт хуурч доромжилсон, түүнд ахин
итгэж чадахгүй* гээд гэдийчихэв. Элч төлөөлөгчид ямар ч
амжилтгүй буцжээ.

Гуравдахь өдөр, шийдвэрлэх тулаан.

Бурхадаас хэн нэгэн уг тулаанд оролцчих вий гэсэндээ Зевс
өөрөө уулын оргилоос харуулдана.

Тройгийн тэргүүнд Гектор, Зевсийн газарт төрүүлсэн хамгийн
сүүлчийн хүү болох Сарпедон нар довтолно.

Грекүүд хэрхэн зугтаж, тройчууд бүр хуаранд нь тулж ирээд
хөлөг онгоцуудыг нь галдаж байгааг Ахиллес цацраас
хүйтнээр ажиглаж байлаа. Грекүүдийн ялагдлыг хараад Гера
тэсч ядан, Зевсийн анхаарлыг сарниулахын тулд дур хүслийг
бадраагч Афродитагийн шидэт бүсийг зүүн өмнө нь хүрч
очжээ.

Зевсийн хүсэл тачаал оргилж, тэд үүлэн борооны ажилд умбав.

Тэднийг алтан үүл халхалж, газар дэлхий цэцэг жимсний
анхилам үнэрт автлаа.

Дурлалд алжаасан Зевсийг гүн нойронд автах зуур грекүүд
жаал сэхээ авч тройчуудыг зогсоож чадлаа.

Зевс сэрээд Герад:

Тэвчээртэй бай. Бүх зүйл чинийхээр болж грекүүд ялна. Гэхдээ
Ахиллес уурлахаа больж, ахин тулаанд орсон цагт цагт л тэр
шүү дээ. Би Фетидад тэгээд амлачихсан юм.* гэлээ.

Гэвч Ахиллесийн уур хилэн намдсангүй. Харин нөхдийнхөө
хүнд байдалд орж буйг удаан харж тэсээгүй Патрокл түүний
оронд тулааны талбар дээр гарч ирлээ.

Ахиллес түүнд цэргүүдээ, Тройчуудыг айлгадаг хуяг дуулгаа,
шидэт морьд хөллөсөн дугуйт тэргээ өгчээ.

Тройчуудыг хуарангаас хөөгөөд гаргачих, хөлөг онгоцуудыг
аварчих, тэгээд л болно шүү. Битгий өөртөө гай тариарай.
Грекүүд бүгд алуулсан ч, чи бид 2 л Тройг эзлээд авчих юм
чинь хэмээн Ахиллес захина.

Ахиллесийн хуяг дуулгын барааг харуут Тройчууд ум хумгүй
сарнин зугтжээ. Тэгэхэд нь Патрокл тэсэлгүй араас нь мөшгин
хөөв. Түүнийг амдан Сарпедон гарч ирэхэд Зевс хүүгээ аврах
уу хэмээн тээнэгэлзэхэд, хоржоонтой Гера *үгүй шүү,хувь
тавилангаараа л болог* гэнэ.

Сарпедон уулын нарс шиг намсхийн унахад эргэн тойронд нь
цуст тулаан буцалж, Патрокл улам цаашлан Трой хотын
хаалга тийш тэмцэв.

*Буцаач, Тройг чи ч, бүр Ахиллес ч авах ёсгүй юм* гэж
Аполлон бурхан хашгирлаа. Патрокл сонссонгүй. Тэгэхээр нь
үүл бөөгнүүлэн базаад мөр рүү нь цохиход түүний ухаан
балартан бамбай, дуулга, жадаа хөмөр унагачихав.

Гектор түүнийг гүйцээн дэлсэхэд Патрокл амьсгаа хураахын
өмнө *Чи Ахиллесийн гарт үхнэ дээ* гэжээ. Патрокл амь
үрэгдсэн, харин өөрийнх нь хуяг дуулгыг Гектор өмсч яваа
тухай хэл Ахиллест иржээ. Үрэгдсэн баатрын цогцсыг нөхөд
нь арайхийн тулалдааны талбараас авч гарсан бөгөөд
Тройчууд баяр хөөртэйгөөр уухайлан тэднийг мөшгиж байлаа.

Арга барагдан хашгичих нь маш аймшигтай байсан тул
тройчууд зогтусан буцацгаажээ. Шөнө болов. Ахиллес
шөнөжин анд нөхрийнхөө араас гашуудан уйлаад, тройчуудаас
өшөөг нь маш аймшигтайгаар авахаа тангараглажээ.

Энэ үед түүний эх Фетидагийн гуйснаар төмрийн дархан,
доголон бурхан Гефест Ахиллесд зориулан шинэ зэр зэвсэг
хийж суув. Энэ бол өвч бүрэн хөө хуяг, дуулга сэлт бөгөөд
бамбай дээр нар, одод, газар, далай, дэлхий, энх амгалан
хийгээд дайтаж буй хотууд хийгээд бүхий л орчлон хорвоог
дүрсэлсэн ажээ. Тайван хотод шүүх хурал хийгээд хурим найр,
дайнтай хотод нь тулаан хийгээд бэхлэлт дүрслэгджээ.

Энэ бүхний голд лир хөгжим барьсан дуучин зурагдсан байна.
Өглөө нь Ахиллес доголон бурхны урласан дуулгаа өмсч,
грекүүдийг цуглуулав. Уур хилэн нь унтарсангүй, гэхдээ тэр
нь Агамемнонд биш, харин дотны анд нөхрийг нь хөнөөсөн
тройчуудад, Гекторт хилэгнэж байлаа.

Агамемнонтой эвлэрье гэхэд цаадхи нь энэ үгийг нэр
төртэйгөөр хүлээн авч: *Зевс бурхан, хувь заяа хоёр нүдийг
минь сохолжээ. Би гэмтэн биш шүү* гэснээр Брисейда
Ахиллесд буцан очиж, асарт нь асар их эрдэнэс баялаг
овооров.

Харин тэр юуг ч анхаарсангүй, зөвхөн тулалдахыг, өшөө
авахыг л хүсч байлаа.
Дөрөвдэхь өдөр тулаан эхлэв. Зевс хоригоо цуцалж, бурхад аль
хүссэн талдаа оролцож болно гэжээ.

Тэнгэрлэг Афина дайны бурхан Арестай, эрхэмсэг Гера гэрэл
цацруулсан Артемидатай тулалдах аж. Тэнгисийг захирагч
Посейдон Аполлонтой халз үзэлцэх ёстой болтол цаадхи нь
гуингтайгаар

*Үхэх үйлтэй адгийн дорой төрөлтний төлөө

Эгнэшгүй бурхад чи бидэн тулалдах гэж үү.

Өнөөдөр тэд цэцэглэвч, маргааш хагдарч хэвтэнэ.

Иймхэн амьтасын дайсагнал өөрсдөд нь таарах бус уу? гэж
хэлсэнд, тэд даруй гараа хумхин хумхицгаав.

Ахиллес үнэхээр аймшигтай байлаа. Учир нь Эней Ахиллесийн
гарт үхэх учиргүй юм. Тэрээр Ахиллесаас ч, Трой хотоос ч илүү
ихийг үзэж туулах ёстой байсан хэрэг. Үүнд цухалдсан Ахиллес
тройчуудыг тоо томшгүй хядаж, овоолсон хүүр нь голын урсгалыг
хаасан тул ус мөрний бурхан Скамандр түүнрүү оволзон дайрав.

Харин Гефест бурхан Скамандрыг номхруулжээ.

Амьд үлдсэн тройчууд хот руугаа зугтацгаав. Харин Ахиллесийн
хуучин хөө хуягыг өмссөн Гектор л ганцаараа ийн ухрахыг нь
зогсоох гэж оролдоно. Ахиллес түүн рүү довтлон ирэхэд л Гектор
сая л зугтжээ.

Гэхдээ энэ нь айснаас гадна бусдаас нь холдуулах гэсэн давхар
арга байлаа. тэд хөөцөлдсөөр хотыг гурвантаа тойров. Бурхад
тэднийг дээрээс харж байлаа
Зевс *Энэ хотыг аварвал яасан юм бэ?* хэмээн тээнэгэлзэхэд
Афина: Хувь заяа нь шийднэ гээгүй билүү* хэмээн сануулжээ.

Зевс хувь заяаны дэнсэндээр Гектор, Ахиллес хоёрын заяа
төөргийг дэнслэхэд, энэ удаа Ахиллесийнх өөдөө дэгдэж,
Гекторынх доош унажээ. Тэгмэгц Зевс Аполлонд Гекторыг орхи,
Афинад Ахиллесд тусал хэмээн дохив.

Афина Гекторыг барин тогтоосноор тэд халз тулалдах боллоо.

Ахиллес, хэрэв би чамайг албал хуяг дуулгыг чинь авна, биед
чинь гар хүрэхгүй гэдгээ амлая. Чи надад бас тэгж амлаач* гэж
Гекторыг хэлэхэд Ахиллес Амлалт өгдөг цаг биш. Патроклын
төлөө би чамайг хэдэн хэсэг урж тасдан, цусыг чинь уух болно*
гэж хашхирав.

Гекторын жад Гефестийн хийсэн бамбайг оносон ч үр дүнгүй
өнгөрчээ. Харин Ахиллесийн жад Гекторын хоолойг сүлбэв. Тэр
үхэдхийн унахдаа: Бурхадын хонзонгоос айж яв. чи миний араас
ирнэ дээ гэсэнд Мэдэж байна. Гэхдээ урьдаар чи* гэж Ахиллес
хариуллаа.

Тэрээр Гекторын хүүрийг тэрэгнээсээ чирч Трой хотыг тойрон
давхихад хотын ханандээр үрэгдсэн баатрын эцэг хөгшин Приам,
бэлэвсэн Андромаха, нийт тройчууд Гекторын араас халаглан
уйлалдаж байв.

Патроклын өшөө авагдлаа. Ахиллес андынхаа цогцсон дээр
тройчуудаас олзлогдсон 12 хүнийг алж тахилга өргөв.

Ингээд ч уур хилэн нь намдсангүй. Тэрээр Гекторын цогцсыг
чирсээр Патроклын булшийг өдөрт 3 удаа тойрч байлаа.

Цогцос салмарч урагдахаар болсон ч, Аполлон бурхан харж
хандаж байж л дээ.

Эцэст нь энэ хэрэгт Зевс оролцож, тэнгисийн охин Фетидагаар
дамжуулан Ахиллесд *Сэтгэл зүрхээ бүү хорсго. Чамд ч цөөн
хоног үлдсэн. Хүнлэг бай. Төлөөс аваад Гекторын биеийг
оршуулуулахаар өг* гэж хэлүүлжээ.

Ахиллес ч гэмээ хүлээсэн байна.

Шөнө нь Ахиллесийн асар руу өтөлж өвгөрсөн хаан Приам хүрч
иржээ. Төлөөс болох эд агуурсаар дүүрэн ачаа хөсөг авчирсан аж.
Өвгөн Ахиллесийн хөлд сөгдөж,

*Ахиллес, чи өөрийнхөө эцэг Пелейг санаач. тэр ч бас хөгшин
настай, магадгүй дайснууд нь түүнийг дээрэлхэж байгаа ч юм бил
үү? Гэхдээ чамайг амьд мэнд, эргэж ирнэ гэдгийг мэдэж байгаа
болохоор түүнд хавьгүй амар байгаа.

Би бол орь ганцаараа хүн. Миний хөвгүүдээс цорын ганц найдвар
минь Гектор байлаа. Одоо тэр минь алга. Ахиллес, иний
хүүхдүүдийг хөнөөсөн гарыг чинь би үнсье* хэмээв.

Ахиллес өөрийн эрхгүй уйлан хайлж, тэд хоёул чангаар орь дуу
тавин гингэнэжээ. Приам Ахиллесийн хөлийн тушаа Зоригт
Гектор хүүгээ санаж, Ахиллес хайрт эцгээ, Анд Патроклоо бодож
уйлсан нь тэр...

Эн тэнцүү уй гашуу дайснуудыг эвлэрүүлдэг. Ахиллесийн зүрхэнд
ассан хэмжээлшгүй уур хилэн сая л нэг юм намжжээ. Тэр
төлөөсийг авч, Приамд Гекторын цогцсыг өгөөд хайртай баатраа
бунхалж гүйцтэл нь Тройг түйвээж түгшээхгүй гэдгээ амлав. Үүр
хаяарахаас өмнө Приам хүүгийнхээ шарилыг аваад хот руугаа
буцлаа.

Трой хот Гектортой салах ёс гүйцэтгэж эхэллээ. Хөгшин эх нь,
бэлэвсэн гэргий Андромаха нь, энэ дайныг өдөөсөн Елена уйлж
байна. Чандарласан түүдгийн үнс нурмыг булшны нүхэнд
хийцгээх ажээ.

*Дайчин Гектороо, хөвгүүдээ Трой тийн бунхлав* гэсэн мөрөөр
Илионы түүх төгсдөг.

Тройгийн дайн дуусахад бас нэлээд зүйл үлдсэн. Трой хотынхон
Гектороо алдсанаас хойш хэрэмнээсээ цухуйж ч зүрхэлдэггүй юм.
Гэвч тэдэн рүү Бага Азийн, үлгэрийн амазонкуудын, бүр алс
холын Эфиопын орноос ирсэн янз бүрийн овог аймгууд туслахаар
ирдэг.

Тэднээс хамгийн аймшигтай нь Эфиопуудын удирдагч, хар мангас
Мемнон. Ахиллес түүнтэй тулалдан ялан жинхэнэ алдар суугаа
мандуулна. Улмаар Ахиллес Трой хотыг буулган авахаар улайран
дайрч байгаад Парисын суманд өртөн амиа алддаг.

Парист Аполлон бурхан тусалдаг бөгөөд сум баатар эрийн амин
газар болох өсгийд нь тусжээ. Энэ домгоос л Ахиллесийн өсгий
гэсэн хэлц үг үүссэн юм. Ахиллесийг эрсдсэнээс хойш грекүүд
Тройг хүчээр эзлэхийн аргагүйг ойлгодог.

Ингээд сүйхээтэй Одиссей асар том модон морь сэдэж, түүн дотор
хамгийн дотор дайчин эрс орж нуугдаад, Грекийн гол хүчин нутаг
буцсан мэт сэтгэгдэл үлдээн төрүүлэн далайд хөвөн оддог.

Энх цаг ирсэнд баярласан тройчууд дайсныг дайсны орхин одсон
модон морийг ялалтын бэлгэдэл болгон залахаар олзуурхаж,
хэрмийн хаалгаар багтахгүй болохоор нь ханаа нураан байж
хотдоо оруулна.

Энэ бол Трой хотыг газрын хөрснөөс үүрд арчигдахад хүрсэн
алхам байлаа. Шөнө нь грекүүд гарч, их цэрэг нь буцан ирж
баяраа тэмдэглэж байсан тройчуудыг хяддаг. Энэ талаар
Вергилийн Энейн дуулалд нарийвчлан өгүүлсэн байдаг

				
DOCUMENT INFO
Shared By:
Categories:
Tags: zews
Stats:
views:66
posted:11/27/2012
language:
pages:37