ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААН by ghnayghnay1

VIEWS: 125 PAGES: 9

									ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ




            Сэдэв: Мөрний мултрал

      Шалгасан багш:          (О.Батсүх)

      Гүйцтгэсэн: М.Байгалмаа (АУС-509)




                   2012 он
Тохиолдол:

Өвчтөн Х 30 настай, тамирчин.Бэлтгэл хийж байгаад баруун мөрөндөө гэмтэл авч
зүүн гараараа баруун гараа тулсан тэр талруугаа ялимгүй хазайсан байдалтай
эмчийн өрөөнд орж ирэв. Та өвчтөнөөс асуумж авна уу?



             Мэндэлнэ
             Эмч өөрийгөө танилцуулна
             Өвчтөнөөс нэрийг нь асууж танилцана
             Зорилгоо танилцуулж зөвшөөрөл авна
             Хэзээ гэмтсэн
             Гэмтсэн механизм
             Хэр хүчээр гэмтсэн
             Гэмтсэнээс хойш хэр хугацаа өнгөрсөн
             Эмчид хандсан эсэх
             Хандсан бол авсан арга хэмжээ
             Өөр хүнд хандсан эсэх
             Тийм бол авсан арга хэмжээ
             Тэр үед ямар зовиуртай байсан
             Хөхөрч, хавдаж, улайсан эсэх
             Одоо ямар зовиуртай байна
             Асуумжыг дүгнэнэ
             Таньд нэмж хэлэх зүйл байна уу?
             Одоо таньд бодит үзлэг хийнэ
             Асуумж өгсөнд баярлалаа
             Хурдан эдгээрэй
Тохиолдол:

Өвчтөн Х 30 настай, тамирчин.Бэлтгэл хийж байгаад баруун мөрөндөө гэмтэл авч
зүүн гараараа баруун гараа тулсан тэр талруугаа ялимгүй хазайсан байдалтай
эмчийн өрөөнд орж ирэв. Та өвчтөнд бодит үзлэг хийнэ үү?

         Мэндэлнэ
         Өөрийгөө танилцуулна
         Үйлчлүүлэгчтэй танилцана
         Зорилгоо танилцуулж, зөвшөөрөл авна
         Хувцсыг нь тайлуулна
         Эрүүл талаас нь эхэлж тайлан өвчтэй талаар нь дуусгана
         Гараа угаана
         Бээлий өмсөнө

         Тэмтрэх үзлэгээр:
             Өвдөлт
             Халуун, хүйтэн
             Хөндүүр эсэх
             Өөрөөр нь идэвхтэй хөдөлгөөн хийлгэж үзнэ
             Хүчээр хөдөлгөхөд өвчин их, пүрштэй мэт эсэргүүцэл
               байгаа эсэх
             Ясыг тэмтэрч үзнэ
             Пульс тэмтэрнэ
         Шалгана ( мэдрэхүй, хөдөлгөөн, артери,вен)
         Бусад эрхтэн талаас өөрчлөлт байгаа эсэх
         Хувцсыг өмсгөнө
         Өвчтэй талаас нь эхэлж эрүүл талаар нь дуусгана
         Таныг би үзээд баруун талын мөрний мултрал байна гэж
         үзэж байна.Оношыг баталгаажуулахаар рентген зураг
         авахуулна
         Би таньд мөрний мултралыг тань оруулж өгнө
         Үзүүлсэнд баярлалаа
         Хурдан эдгээрэй
Тохиолдол:

Өвчтөн Х 30 настай, бэлтгэл хийж байгаад баруун мөрөө гэмтээсэн.Баруун гарын
хөдөлгөөн хязгаарлагдаж өвдөлт ихтэй.Та гардан тусламж үзүүлнэ үү?

         Мэндэлнэ
         Танилцана
         Асуумж авна
         Оношлоно
         Зөвшөөрөл авна
         Таны баруун талын мөр мултарсан байна.Оруулах
         бүрэн боломжтой. Оруулах
             Кохеру
             Джанелиц
             Гиппократ
             Моте –н аргууд байдаг.Би Кохеру-н аргаар
               мултарсан мөрийг тань оруулъя.Та зөвшөөрч
               байна уу

         Хувцсыг тайлуулна
         Эрүүл талаас нь эхэлж өвчтэй талаар нь дуусгана
         Гараа угаана
         Бээлий өмсөнө
         Булчин сулруулна(атропин сульфат 1%-1мл)
         Мэдээ алдуулна. 4 арга байдаг
            1. Хэсэг газрын 0.5% новокайны 25-30 мл зөөлөн
               эдэд
            2. Түр унтуулга (тиофенатал)
            3. Мөрний сүлжээнд лидокайн эсвэл новокайнаар
               мэдээ алдуулна
            4. Хүндрэлтэй бол унтуулга
         Хүлээнэ (15 мин орчим)
         Кохеру-н аргаар мөрний мултралыг оруулна
            1. Эмч өвчтөний баруун гарыг тохойн үеэр нугалж,
               зүүн гараараа тохойн үенээс баруун гараараа
               бугуйнаас нь барьж тохойг их биед наалдуулан
               доош татахад чөмөгний толгой далны бага
               шонтонгоос холдож үений тогооны урд талд
               ирнэ
            2. Дээрх байрлалд гарыг мөрний үеэр гадагш
               эргүүлэхэд чөмөгний толгой гадагшаа эргэж
               далны хавтасны булчин сунана
            3. Дээрх байрлалаа өөрчлөхгүйгээр тохойг их
               биед наалдуулан аюулхай орчимд аваачихад
      чөмөгний толгой үений тогооны ирмэгт ойртож
      ирнэ
   4. Гарыг мөрний үеэр нь дотогш нь түргэн эргүүлж,
      баруун гарыг зүүн мөрөн дээгүүр шидэж
      тохойны доороос огцом өргөхөд толгой үений
      тогоонд гулсаж орно
Гэмтсэн талд Дезогийн боолт хийнэ
Амбулторт үзүүлж зургаа авахуулахыг зөвлөнө
Баярлалаа
Хурдан эдгээрэй
Тохиолдол:

Өвчтөн Х Тамирчин.Бэлтгэл хийж байгаад баруун мөрөндөө гэмтэл авч эмчид
хандсан

          Асуумжаас: 5 хоногийн өмнө бэлтгэл хийж байгаад
          унахдаа баруун мөрөөрөө хүчтэй дарж унасан. Гэмтсэнээс
          хойш баруун талын гарын хөдөлгөөн хязгаарлагдаж,
          өвдөлт, хавдалт ихтэй.Унасан даруйд сойлт боолт
          хэрэглэсэн.Эмчид хандаагүй
          Бодит үзлэгээс:
          Харах үзлэгээр: 2 талыг харьцуулан харахад
                    Албадмал байдалтай э
                    Мөч урт богино болсон
                    Улайсан
                    Хавдсан
                    Үений хэлбэр өөрчлөгдсөн
                    Арьсанд цус хурж хөхөрсөн
                    Хоосон тогооны шинж гарсан
          Тэмтрэх үзлэгээр:
              Өвдөлттэй
              Халуунтай
              Хөндүүр
              Өөрөөр нь идэвхтэй хөдөлгөөн хийж чадахгүй
              Хүчээр хөдөлгөхөд өвчин их, пүрштэй мэт
                эсэргүүцэлтэй

          Рентген зураг авахуулахад: Баруун талын мөрний үе
          урагшаагаа мултарсан
          Ийм учраас би таньд баруун талын мөрний мултрал гэж
          онош тавьж байна
          Одоо би таны мөрний мултралыг оруулж өгөөд боолт хийж
          өгнө
          Үзүүлсэнд баярлалаа
          Хурдан эдгээрэй
Тохиолдол

Өвчтөн Х 30 настай тамирчин.Мөрний мултрал гэсэн оноштой үзүүлж эмчилгээ
хийлгэж боолт хийлгэсэн Та зөвлөгөө өгнө үү

            Мэндэлнэ
            Танилцана
            Зорилгоо танилцуулна
            Та Дезогийн боолттойгоо 2 долоо хоног орчим
            байна
            Энэ хугацаанд өдөр бүр амбулторт ирж боолтоо
            чангалуулж байгаарай
            Хоолны зөвлөгөө
            Амт чанар сайтай тэжээллэг хоол идэж байгаарай
            Газтай ундаа, чихэр, согтууруулах ундааны зүйл
            хориглоно
            Та бэлтгэлээ түр зуур зогсоох шаардлагатай
            Машин барьж болохгүй
            Унтахдаа өндөр дэртэй хагас суугаа байдалд
            унтаарай
            2долоо хоногын дараа боолтоо авахуулсаны
            дараа мөрөө зөөлөн бага багаар хөдөлгөж аажим
            ахиулсаар дунджаар сарын дараа бүрэн эдгэрнэ
            6 сарын дараа шавар эмчилгээнд яваарай
            Өөр асуух зүйл байна уу?
            Үзүүлж зөвлөгөө авсанд баярлалаа
            Хурдан эдгээрэй

								
To top