Docstoc

Өвдөгний үений мэс засал

Document Sample
Өвдөгний үений мэс засал Powered By Docstoc
					Өвдөгний үений мэс засал
                        Өвдөгний үений бүтэц
                            Өвдөгний үе дунд чөмөг, шилбэний яс, тойг гэсэн үндсэн
                        гурван яс мөн бусад мөгөөрсөн холбоосуудаас бүрдсэн үе юм.
                        Хэд хэдэн булчин ба шөрмөс өвдөгний үений хөдөлгөөнийг
                        нөхцөлдүүлж гэмтэж бэртэхээс сэргийлж байдаг. Өвдөгний
                        үений баруун зүүн талын шөрмөснүүд өвдөгний үеийг баруун
                        зүүн тийш хөдлөхөөс сэргийлж бэхэлж байдаг.

                            Остеоартрит болон бусад дегенератив артритуудын үед
өвдөгний үений завсар нарийсч гадаргуугын уян гулгамхай чанар алдагддаг. Ингэснээр
өвчтөний өвдөгний үений хөдөлгөөн хязгаарлагдаж, өвдөгний үений хэлбэр алдагдаж,
хөдөлгөөн хийх үед өвдөлттэй болж хүний өдөр тутмын хөдөлгөөний идэвхжлийг
алдагдуулдаг.


                        Хиймэл өвдөгний үений бүтэц
                            Хиймэл өвдөгний үенийг метал болон тусгай хуванцар
                        эдээр хийдэг. Хиймэл үений дунд чөмөг болон шилбэний
                        хэсгийг титан эсвэл кобальт-хромын хайлшаар хийдэг, тойг
                        болон бусад хэсгүүдийг өндөр нягтралтай полиэтиленээр (PE)
                        хийж хиймэл үеийг өөрийн үе мэт бат бөх боловч уян зөөлөн
                        чанартай хийдэг. Хиймэл үе гурван хэсгээс бүрдэх ба энэ нь
                        үений чөлөөтэй хөдөлгөөнийг бүрэн хангахуйц юм.




Заалтууд
    Остеоартрит буюу яс ургах өвчин, ревматоид артрит, гэмтлийн артрит, тулай
артрит, ба бусад өвчний шалтгаант артритууд.

Эмч нар
.Ming-chou KU
.Pei-yuan Li
.Tai-sheng TAN
.Wu-chang CHEN
.Chien-sheng LO
.Chen-chin LO

Эмчилгээ
Шоу Чуан эмнэлгийн хиймэл үе суулгах бичил мэс засал:

1.Сайн чанарын имплантууд, бичил мэс заслын тоног төхөөрөмжүүд
2.8-12см хэмжээтэй жижиг зүсэлтүүд
3.Бага цус алдалт ба мэс заслын дараах өвдөлт
4.Эдийн бага гэмтэл
5.Мэс заслын үргэлжлэх хугацаа бага, 1 цаг орчим
6.Эмнэлэгт байх хугацаа богино, 5-7 өдөр
7.Өвчтөний амьдралын чанар дээшилнэ




 Үе солих клиник

 Өвдгийг бүрэн солих мэс засал




Өвдгийг бүрэн солих мэс засал нь өдөр тутмын хэвийн амьдралаа аялуулахад хүндрэлтэй
байгаа, хөдөлмөрийн чадвараа маш ноцтой алдсан өвчтөнүүд болон янз бүрийн нөхцөл
байдлын улмаас физик эмчилгээ нь үр дүнгээ өгөхгүй байгаа өвчтөнүүдэд тохиромжтой.
Мэс заслын явцад тойгны зөвхөн гэмтсэн хэсэг, дунд чөмөгний доод хэсэг, их шилбэний
дээд хэсгийг авч, хиймэл үе хийж, бэхэлдэг. Ингэснээр өвчтөн өвдөгний үеэ хөдөлгөж,
хэвийн байдалтай алхах боломжтой болно.
Янз бүрийн төрлийн хиймэл үе байдаг учир хэрэв та хэрэгцээндээ таарсан зөв хиймэл үе
сонговол өвдгийг бүрэн солих мэс заслаар сэтгэл ханамжаа дээшлүүлэх боломжтой.
Ерөнхийдөө өвдгийг бүрэн солих мэс засал нь хэрлэгтөст үений үрэвсэл буюу өвдөгний
үений мөгөөрс нь элэгдэж, алга болдог сөнөрөлийн өвчин болох сөнөрөлт үений
үрэвслийн улмаас өвдөгний үенд нь хэлбэрийн гажил үүссэн өвчтөнүүдийн сонгож болох
эмчилгээ юм .

- Амарч байхад хүртэл үеэр нь өвддөг өвчтөнүүд.
- Үеэр өвдсөний улмаас өвчтөн унтаж чаддаггүй эсвэл сэрдэг тохиолдолд.
- Эмийн эмчилгээ түр зуур л үр нөлөөтэй байсан эсвэл өвчтөн гэдэс ходоод нь хорссоны
улмаас эм ууж чадахгүй байх.
Ийм тохиолдолд үеийг бүрэн солих мэс засал нь бусад уламжлалт эмчилгээг бодвол үений
үрэвслийн эмчилгээнд илүү үр дүнтэй байна.

 Түнхний үеийг бүрэн солих түнхний үеийн мэс засал




Түнхний үе нь дунд чөмөгний толгой ба доод мөчнүүдийг аарцагтай холбодог түнхнээс
бүрдэнэ. Түнхний үе нь явган явах хөдөлгөөнтэй шууд холбоотой учир хүний биеийн
хамгийн чухал үенүүдийн нэг юм. Гэхдээ түнхний үе гэмтэл, өвчин буюу өөр аливаа
шалтгааны улмаас хэвийн ажиллагаагаа алдвал, хиймэл үеэр орлуулж суулгаж болно.
Түнхний үе бүрэн солих мэс засал нь дунд чөмөгний толгойн дахь зүй бус цусны урсгалын
улмаас үхжилт үүсдэг дунд чөмөгний толгойн судасгүй үхжилт, эсвэл хурц яс сийрэгжилт,
эсвэл түнхний үенд гадны цохилтын улмаас хугарал үүссэн түнхний үений ясны хугаралд
тохиромжтой.




Мэс заслыг нэг талд хийвэл эдгэрэхэд 10-14 хоног шаардагдах бөгөөд хоёр талд хийвэл 3
долоо хоног шаардагдана. Өвчтөн мэс засалд орсноос хойш нэг хоногийн дараа нөхөн
сэргээх дасгал хийж эхлэх шаардлагатай бөгөөд 2 хоног өнгөрөхөд орныхоо хажууд сууж
чаддаг болох ба 3 хоног өнгөрөхөд алхах тулгуур ашиглан алхаж чаддаг болно.
Мэс заслыг нэг талд хийвэл эдгэрэхэд 10-14 хоног шаардагдах бөгөөд хоёр талд хийвэл 3
долоо хоног шаардагдана. Өвчтөн мэс засалд орсноос хойш нэг хоногийн дараа нөхөн
сэргээх дасгал хийж эхлэх шаардлагатай бөгөөд 2 хоног өнгөрөхөд орныхоо хажууд сууж
чаддаг болох ба 3 хоног өнгөрөхөд алхах тулгуур ашиглан алхаж чаддаг болно.




 Маш бага шимэгдвэр чанартай мэс засал

Маш бага шимэгдвэр чанартай мэс засал нь мэс заслын улмаас биед учрах гэмтлийг маш
бага болгох замаар өвчтөний эдгэрэх хугацааг богиносгодог мэс заслын арга юм. Урьд нь
маш бага шимэгдвэр чанартай мэс заслыг өвдгийг бүрэн солих мэс засалд хэрэглэхэд
хэцүү байсан нь үнэн боловч өдгөө эмнэлгийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн
ачаар энэ аргыг хэрэглэх боломжтой болсон.
- Ажиллаварын дараах өвдөлт зовиур нэлээд багасна.
- Өвчин намдаах эмийн хэрэглээг багасгана.
- Түргэн эдгэрдэг, богино хугацаанд нөхөн сэргээх боломжтой тул эмнэлэгт хэвтэх
хугацаа багасна.
- Уламжлалт мэс засалтай харьцуулахад цус бага гарна.

				
DOCUMENT INFO
Shared By:
Stats:
views:100
posted:11/23/2012
language:
pages:5