бие даалт 3

Document Sample
бие даалт 3 Powered By Docstoc
					ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ




  СЭДЭВ: ПЕРТЕСИЙН ӨВЧИН(Хүүхдийн түнхний үхжил)

        ШАЛГАСАН :          (Багш: О.Батсүх)

    ГҮЙЦЭТГЭСЭН:          (АУС-509 М.Байгалмаа)




                     УБ 2012
                             Пертесийн өвчин




Дунд чөмөгний толгой сүүжний тогоо хоёрын хоорондох яс мөгөөрсний үрэвсэлээс
тэр хэсгийн цусан хангамж алдагдаж ясны масс буурсанаас үүсэх ба зарим
тохиолдолд сүүжний тогооны гадаргуу болон дунд чөмөгний толгойны хөгжлийн
гажигаас уг өвчин үүсдэг.Дунд чөмөгний толгой хэсэг түнхний үеийг цусаар
хангадаг бөгөөд дунд чөмөгний толгой хэсгийн цусан хангамж алдагдаж ясны
үхжил үүсгэдэг болохыг тодорхойлсон. Энэ өвчин бага насны хүүхдүүдэд мөн
зарим тохиорлдолд нас тогтсон хүмүүст остеоартритын суурин дээр үүсдэг.

Тархалт:

АНУ-д 1000 хүүхдийн 1 нь ийм өвчтэй байдаг бөгөөд насны хувьд 4-8 насныханд
зонхилон тохиолдоно.Хөвгүүд охидоос 4 дахин илүү өвчилнө.Дэлхийд 100.000
хүүхдэд энэ өвчин 5.5 тохиолдоно.

Шалтгаан:

Шалтгааныг бүрэн гүйцэд тодорхойлоогүй. Гэхдээ дунд чөмөгний толгой, сүүжний
тогоо хоёрын хоорондох цусан хангамж алдагдсанаас үүснэ.Иийм байдалд
хүргэдэг олон шалтгаан байдаг.Төрөлхий гажиг эсвэл дунд чөмөгний толгой хэсэгт
үүссэн өвчин гэмтэл(үрэвсэл).Ясанд гарсан өөрчлөлт эдгэрэхэд 2-5 жил
шаардагдана.Иймд аль болох эрт оношилж эмчлэх шаардлагатай.
Ангилал:




Эмнэлзүйн шинж:

Пертесийн өвчин нь бага насны хүүхдийн түнхний үений эмгэг өөрчлөлтөөс
үүснэ.Хүүхдүүдэд эмнэлзүйн шинж нь хүнд байдлаар илэрнэ.Доголох нь өвчиний
эрт үед гарах ба цаашдаа өвдөгний үеэр өвдөх, түнхний хөдөлгөөн хязгаарлагдаж
явахад бэрхшээлтэй болно.Энэ бүх өөрчлөлтүүд үүсэхэд удаан хугацаа
зарцуулагдана.

      Өвчиний эрт үед доголох (гажигын улмаас үүссэн тохиолдолд)
      Өвдөгөөр өвдөх
      Хугацаа өнгөрөх тусам өвдөлт болон догололт ихсэх
      Түнхний үеэр хөдөлгөж чадахгүй, мөн зогсоход бэрхшээлтэй болох
      Дунд чөмөгний тогтмол өвдөлт
      Үений хөдөлгөөн буурах
      Үеэр хөшиж өвдөх
      Хожуу үед дунд чамагний булчингууд хатингарших
      Улмаар мөч богиносох

Оношлогоо:

Эмнэлзүйн шинж тэмдэг болон багажын шинжилгээгээр оношлоно.

Өвчиний эрт үед рентгенээр оношлох боломжгүй.Харин соронзон резонаст
томограф болон ясны цөмийн шинжилгээгээр оношилж болно.
Хүндрэл:

Ясны үхжил үүсэх

Эмчилгээ:



Физик эмчилгээ:            Хиймэл үе суулгах




Тавилан:

Их олон шалтгааны улмаас дунд чөмөгний толгой хэсэг урвуу хөгжилд орж улмаар
хэвийн үйл ажиллагаа нь алдагддаг.Хэдий тийм боловч эрт оношилж зөв эмчилгээ
хийвэл 2 эсвэл олон жилийн дараа анхны хэвийн байдалдаа орох боломжтой.Энэ
өвчиний үед дунд чөмөгний толгой хэсэг үрэвсэж гэмтэж улмаар хэлбэр нь
алдагдаж хавтгай болсоноор түнхний үений хөдөлгөөн алдагддаг.Өвчин бага
насны хүүхдүүдэд ихэвчлэн тохиолдох бөгөөд хамгийн дээд тал нь 40 хүртэлх
насныханд тохиолдоно.Энэ нь остеоартритын суурин дээр үүснэ.Тавиланд
өвчтөний нас болон хүйс мөн оношлогоо нөлөөлнө.

Ашигласан материал:

   www.mayoclinic.com
   www.perthes.org.uk
 www.betterhealth.vic.gov.au/
 www.childrenshospital.org

				
DOCUMENT INFO
Shared By:
Categories:
Tags: даалт
Stats:
views:92
posted:11/23/2012
language:
pages:6