ХӨГЖИЛ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ
ТА ХҮЧИРХЭГ Хувь хүний ур чадварын сургалтын танилцуулга Та өөрийгөө нээж, илүү ихийг хийж бүтээмээр байна уу? Та өөрийнхөө сул талуудыг ялан дийлмээр байна уу? Та үргэлж эрч хүчтэй ажиллаж амьдармаар байна уу? Та өөрийгөө тогтмол хөгжүүлэх арга барилд суралцмаар байна уу? Та бүтээлч сэтгэлгээтэй, өндөр бүтээмжтэй байхыг хүсэж байна уу? Та амжилттай харилцаагаар бусдыг байлдан дагуулмаар байна уу? Та шинэ найз нөхөд, шинэ хүрээлэлд ормоор байна уу? Та, Хүн хэрхэн өөрчлөгддөгийг мэдмээр байна уу ? Та амьдралынхаа үнэ цэнийг мэдэрмээр байна уу? Та хүчирхэг бие хүн болмоор байна уу? Тийм бол ТА ХYЧИРХЭГ сургалт таных Сургалтын ерөнхий агуулга 1. Оюун ухаан, сэтгэлгээний чадвар- Сэтгэлгээгээ хөгжүүлэх болон бүтээлчээр сэтгэх арга барилд суралцаж, эерэг сэтгэлгээний чадварыг эзэмшинэ. 1. Амьдралын үнэ цэнэ 2. Тархи судлал 3. Сэтгэлгээний үндэс 4. Мэдээллийг ашиглах чадвар 5. Ном унших чадвар (хурдан унших арга) 6. Суралцах, судлах чадвар 7. Бүтээлч сэтгэлгээ 8. Эерэг сэтгэлгээ 9. Далд ухамсар 2. Сэтгэлзүйгээ удирдах чадвар- Сэтгэлийн тухай ойлгож, мэдрэмжээ хөгжүүлэх замаар амьдралаас мэдэрч болох сайн сайхан бүхнийг мэдрэх ба аз жаргал болон сэтгэл ханамжийн талаарх ойлголтыг авч сэтгэлзүйгээ удирдан жолоодох арга барилд суралцана. 1. Сэтгэлээ таних нь 2. Сэтгэлийн хүч 3. Мэдрэмжээ хөгжүүлэх нь 4. Сэтгэлийн ханамж ба аз жаргал 5. Сэтгэлзүйн нөлөөлөл 6. Төсөөлөл, мөрөөдөл 7. Айдас ба гурталын мөн чанар 8. Зориг ба итгэл 9. Зан араншин,түүний онцлог
www.yaruus.amjilt.com yaruus@gmail.com 99278174
-
ХӨГЖИЛ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ
3. Эрүүл аж төрөх чадвар- Эрүүл амьдралын хэв маяг, хэмнэлийн талаарх бүрэн ойлголтыг авна. 1. Өвчлөлтийн үндсэн шалтгаанууд 2. Эрүүл амьдрах хэв маяг, хэмнэл 3. Зөв зохистой хооллолт 4. Беохэмнэл 4. Харилцааны чадвар- Бие, сэтгэл, ухаан гураваа танисаны үндсэн дээр өөрийгөө хэрхэн танин мэдэж, хэрхэн удирдах арга зүйд суралцаж, дадал, зуршилыг өөрлөх замаар хүнд хэрхэн өөрчлөлт явагддагыг ойлгож дотоод үнэт зүйл болон хувь хүний үндсэн хууль, бие сэтгэлийг дадуулах арга ухааны талаарх бүрэн ойлголтыг авна. 1. Харилцааны сэтгэлзүйн үндэс 2. Нийгмийн харилцаа, түүний нөлөөлөл 3. Харилцаанд тулгарах бэрхшээл 4. Харилцааг амжилттай удирдах арга барил 5. Харилцаагаар бусдыг хөдөлгөх арга барил 6. Харилцааны хүрээлэл 7. Цахим харилцаа 8. Багаар ажиллах чадвар 5. Өөрийгөө удирдах чадвар- Харилцааны сэтгэлзүйн талаар ойлгож, нийгмийн олон төрлийн хүрээлэл дунд хэрхэн амжилттай харилцааг бий болгож, харилцааг хэрхэн өөрийнхөө хүчирхэг зэвсэг болгох арга барилыг олгоно. 1. Өөрийгөө хэрхэн таних вэ 2. Өөрийгөө үнэлэх үнэлэмж ба урам зориг 3. Амьдралын тэнцвэр ба зарчим 4. Хувийн зохион байгуулалт 5. Цаг ашиглалт ба төлөвлөлт 6. Хандлага, түүний нөлөө 7. Муу зуршил, сул талаа ялан дийлэх арга барил 8. Өөрийгөө илэрхийлэх чадвар (бичиг, үг) 9. Зорилго, төлөвлөгөө, алсын хараа Сургалтын үр дүн: Сургалтаар энэ цаг үед амьдарч байгаа эрхэм таны ажил амьдралд шаардагдах суурь чадваруудыг олгохын зэрэгцээ хувь хүн өөрийгөө танин мэдэх болон өөрийгөө тогтмол хөгжүүлэх арга барилд суралцуулах юм. Өөрийгөө тогтмол хөгжүүлж амьдралаа төгөлдөржүүлэх замаар амьдрал болон өөртөө төгс сэтгэл хангалуун болж бүх талын бүтээмж дээшилж үргэлж өөдрөг эрч, хүчтэй, зөв сэтгэхүйтэй амьдрахад тань тус болно.
www.yaruus.amjilt.com yaruus@gmail.com 99278174
ХӨГЖИЛ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ
Сургалтын хэлбэр: Мэтгэлцээн, тоглоом, сорил, тест, видео, аудио гэх мэт сургалтын сүүлийн үеийн арга хэлбэрээр явагдана.
Сургалтын явц:
www.yaruus.amjilt.com yaruus@gmail.com 99278174
ХӨГЖИЛ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ
Урамшуулал: Сургалтанд суусан хүн бүрт 1. "Яруу сэтгэгч" сонины бүх дугаар (pdf хувилбараар) 2. Mind manager програм 3. Biorhytm програм- Биеийнхээ хэмнэлийг тодорхойлогч 4. Сэдэв бүрийн гарын авлага 5. Ухаарал бэлэглэж, урам сэргээх цуврал Audio зөвлөгөө 6. Сургалтанд ашигласан богино хэмжээний кинонууд урамшуулал болж очно. Үнийн санал: Төлбөр: 30000 төгрөг (Байгууллага, хамт олноороо хамрагдвал хөнгөлөлттэй. Мөн өөрийнхөө хүрээллээр багаа бүрдүүлж сургалт авах боломжтой) Нийт сургалтын хугацаа: 12 цаг Утас: 99990092, 99158825 E-mail: yaruus@gmail.com Web: www.yaruus.amjilt.com
www.yaruus.amjilt.com yaruus@gmail.com 99278174
ХӨГЖИЛ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ
Суралтанд суусан хүмүүсийн сэтгэгдэл: “Халуун дулаан, нээлттэй орчинд сургалт болдог нь таалагдаж байна. “Энгийн юм Агуу” гэдэг шиг “Хөгжил” төвийн хамт олонд баярлаж байна” Б.Болормаа (МҮОНРТ-ийн 3-р суваг, редактор) “Хүний хөгжлийг өөрт нь сайн ойлгуулж, мэдрүүлэх бас олон янзын туршиж үзэх аргуудтай юм байна. Илүү олон хүнд хүргэмээр байна” Н. Энхзаяа (”Relax fitness” төвийн аэробикийн багш) “Олон шинэ санаа, чадварууд өгсөн үр дүнтэй сургалт байсан. Жишээ нь бодитой хүнд юм бодогдуулсан, практик хосолсон, эрч хүчтэй, тэмүүлэл өгсөн.” Э.Сайнбаяр (менежер) “Өөрийгөө таньж мэдэх богино хугацааны аялал болж чадаж байгаа нь залуусын хувьд юугаар ч сольшгүй аз завшаан юм” Э.Сувд (ШУТИС-БИАС-ийн багш) “Сонирхолтой, үзэж харах зүйлтэй, оролцоо өндөртэй сайхан сургалт байна. Сургагч нар нь өөрсдөө үлгэрлэн үзүүлж зан үйл, ажил хэргээрээ харуулж байгаа нь хамгийн сайхан байлаа” Б.Наранжаргал (“ХSX” ХХК эх бэлтгэгч, менежер) “Маш хүртээмжтэй зохион байгуулдаг хамт олон байна. Хүнийг хурцалж, зорилгодоо үнэнч, амьдралд хандах хандлагатай нь маш их түлхэц болохоор өргөн хүрээтэй бүх зүйлсийг багтаасан сургалт байна” Б.Ариунаа (ШУТИС-ийн оюутан) “Хэдийгээр 2 өдрийн сургалт ч гэлээ жинхэнэ хувь хүн рүүгээ хандсан гайхамшигтай сургалт байна” Б.Ганчимэг (Нийслэлийн ЗДТГазарын ажилтан) “Богино хугацаанд мэдээлэл, мэдлэг өгч байна. Зураг, текст нь хослоод л. Жишээнүүд нь сайн, шууд хэрэгжүүлэх боломжтой. Монголын ирээдүйн төлөө хийсэн бүх зүйлсэд баярлалаа, илүү өндөр амжилт” Д.Сайнчимэг (Чөлөөт ураан бүтээлч) “Суралцагч бүрт тулж ажиллах арга дасгалуудыг хослуулж байгаа нь ойлгоход илүү амар байлаа. Тоглоом, жишээг маш сайн ашиглаж байгаа нь таалагдлаа. С.Уранчимэг (ХҮДС-ийн оюутан) “Нэг ч гэсэн удаа галыг минь асаасан сургалт боллоо. Мэддэг ч гэсэн дахин сэргээж мэдлэгийг илүү цэгцэлж өглөө. Баярлалаа та нарт” Б.Ундраа (23-р сургуулийн багш) Маш үнэ цэнэтэй, гайхамшигтай сургалт явуулсанд баярлалаа. Би энэ сургалтанд сууснаар илүү үр дүнг мэдэрч, өмнөхөөсөө илүү үйлдэл хийж чаддаг болсон. Өмнө нь мэддэг байсан хэрнээ сайн хэрэгжүүлдэггүй бол одоо маш хариуцлагатай байж амьдралын нэг өдрийн хэмнэлтэй болж хэрэгжүүлэгч болж чадсан. Энэ сургалт бол миний амьдралын маш үнэ цэнэтэй агуу их том ухаарал хайрласан цаг мөч байсан. Хүний харилцааны маш чухал хандлагууд, харилцааны чадварыг өөртөө төлөвшүүлж байнга хэрэглэж чаддаг болсон. Хувь хүний чадвар!!! Миний чадвар ямар их байгааг надад ямар их боломж байгааг ойлгож, мэдэрч, ухаарч чадсан. Иймээс энэ сургалт бол миний хувьд маш том алхам, үйлдэл боллоо. Г.Насанцэцэг (Дүйнхэр тэргүүн ХХК-ий ажилтан)
www.yaruus.amjilt.com yaruus@gmail.com 99278174
ХӨГЖИЛ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ
ТАНИЛЦУУЛГА “Хөгжил” хүний хөгжлийн төв нь “Ажил амьдрал дээр өөрийн үнэ цэнийг өндөрт өргөгч бүтээмжтэй хүчирхэг бие хүнийг төлөвшүүлэх” зорилготойгоор 2006 онд байгуулагдаж «Хүний хөгжлөөс Улсын хөгжил» уриан доор тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Манай үйл ажиллагаа: «Яруу сэтгэгч» хүний хөгжлийн сонин Хүний хөгжлийн цуврал ном «Та хүчирхэг» Хувь хүний үндсэн ур чадварын сургалт «Ирээдүйн эзэд» 3-5 настай хүүхэд хөгжүүлэх цогц хөтөлбөр Өсвөр насныханд зориулсан «Өөрийгөө олохуйн» сургалт Гэр бүлийн харилцааны сургалт Хүний хөгжлийн аудио, видео цуврал зөвлөмж, зөвлөгөө «Хөгжил» хүний хөгжлийн клуб болон салбар клубүүд Хүний хөгжлийн цогц хөтөлбөрүүд «Оюуны хоол» залуусын хөгжлийн хөтөлбөр http://hezeedbelhen.blog.mn, http://yaruuhan-nas.blog.banjig.net, http://yaruuhanhos.blog.banjig.net, http://yaruuhan-ail.blog.banjig.net, www.yaruuhan.blog.banjig.net, http://yaruus.blog.mn, www.yaruus.amjilt.com төрөлжсөн хүний хөгжлийн блог, вэбүүд. Оюунлаг тоглоомын худалдаа, үйлдвэрлэл, сургалтын үйлчилгээ «Та хүчирхэг» радио нэвтрүүлэг «Хамтдаа хөгжицгөөе» оюутан залуусд зориулсан нээлттэй уулзалт «Монголын залуус» залуусын хамтын ажиллагааны цуврал уулзалт Хувь хүн байгууллагын хөгжилд чиглэсэн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө Төсөл хэрэгжүүлэх зэрэг хүний хөгжлийн олон талт үйл ажиллагааг тогтмол явуулж байна. Өнгөрсөн хугацаанд "Unitel" корпораци, “Гоѐо” ХХК, "IRIM" ХХК, "XXII зуун интернэйшнл" ХХК, "Mongol Travel Service" ХХК, "Бөхөг" ХК, "Тэнгэр" худалдааны төв, "Эрдэнэт- Атар өргөө" ХХК, "Улаанбаатар буян" ХХК, "Сэтгэлийн толь" сэтгэлзүйн төв, "Соѐолж" зохимжит хоолны газар, Монголын Лектор төв, Монголын Оюутны холбоо, “Залуу багш” холбоо, YARD NGO, Оюуны чадварын IQтөв, "Оюуны чадвар" хүний хөгжлийн төв, "Гэгээн ундрага холбоо" ТББ, Гэр санаачлага төсөл- Эрдэнэт дэх салбар, Эерэг сэтгэлгээний холбоо, Монголын Скаутын Холбоо, "Үндэсний ухамсар" клуб, "Дайр Этүгэн" хүүхэд залуучуудын нийгэмлэг,Америкийн Соѐл мэдээллийн төв, "Genius" оюутан залуучуудын хөгжлийн төв, www.media-od.com, www.biznetwork.mn, www.amjilt.com, www.xacnews.mn, www.sonin.mn, Р3 радио FM 100.9, "Лавайн эгшиг" радио FМ 97,5, Зангиатай радио FM 105.5, "Боловсрол" суваг телевиз, "Гэрэлтэй цонх" студи, "UBS music" студи, Хотын Төв номын сан, Хүүхдийн номын ордон, "Найрамдал"
www.yaruus.amjilt.com yaruus@gmail.com 99278174
ХӨГЖИЛ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ
хүүхдийн зуслан, "Хандгайт" хүүхдийн зуслан, "Их засаг" Их сургууль, "Идэр" дээд сургууль зэрэг 60 орчим байгууллагатай хүний хөгжлийн чиглэлд хамтран ажиллаж тогтвортой итгэл даасан хамтын ажиллагааг бий болгосон. Мөн “Бөхөг” ХК, “Гоѐо” ХХК, “Дүйнхэр тэргүүн” ХХК, “Эрдэнэт- Атар өргөө” ХХК, “Тэнгэр” худалдааны төв, “Гэр санаачлага” төсөл зэрэг компани олон нийтийн байгууллагуудад 70 гаруй удаагийн лекц, сургалт, өдөрлөг зохион байгуулсан байна.
Цаашид хүний хөгжлийн чиглэлд байгууллага, хувь хүмүүстэй бүхий л хэлбэрээр хамтран ажиллаж Монгол хүнээ хөгжүүлэх үйл хэрэгт жинтэй хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.
Хүний хөгжлөөс Улсын хөгжил
www.yaruus.amjilt.com yaruus@gmail.com 99278174