"Ирээдүйн эзэд" 3-5 настай хүүхэд хөгжүүлэх цогц хөтөлбөр

Description

Хүүхэддээ санаа тавьсан хором бүр тань Ирээдүйд жаргалтай он жилүүд болон хувирах болно.

Reviews
Stats
views:
27
rating:
not rated
reviews:
0
posted:
10/1/2009
language:
English
pages:
0
ИРЭЭДҮЙН ЭЗЭД Хүүхэд хөгжлийн хөтөлбөр “ИРЭЭДҮЙН ЭЗЭД” 3-5 насны хүүхдийн оюун ухаан, сэтгэлгээг хөгжүүлэх сургалт Шинэ зуунд мэндэлж буй хүүхдүүд нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч буй ШИНЭ ҮЕИЙН ХҮҮДҮҮД бөгөөд хүүхэдтэй ажилладаг хуучны арга барил аль хэдийн хоцрогдсон бөгөөд, Шинэ үеийн хэрсүү ухаантай хүүхдүүдэд зориулсан шинэ хөтөлбөр нэгэнт үгүйлэгдэж байгаа билээ. Тиймээс энэхүү хөтөлбөрийг 2 жил гаруй хугацааны уйгагүй судалгаа, туршилтанд үндэслэн боловсруулсан бөгөөд хүүхэд хөгжүүлэх хамгийн сүүлийн үеийн арга барилыг ашигласанаараа давуу юм. Хүний оюун ухааны 50 хувь нь, зан төлөвшлийн 90 хувь нь 5 хүртлэх насанд бүрэлдэн тогтдог. Түүнчлэн хүүхэд гагцхүү үе тэнгийнхнийхээ дунд л илүү ихийг сурч мэдэн, илүү их төлөвшдөг учир “Хөгжил” хүний хөгжлийн төв болон “Хөөрхөн дэлхий” төв хамтран, хүүхдүүдийг “Баг” болгон дунд нь оюуны тоглоом бүхий уралдаант тэмцээн явуулах хэлбэрээр энэхүү сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын ач холбогдол: o Өөрийгөө илэрхийлэх чадвар o Хэл ярианы чадвар o Логик, математикийн чадвар o Хараа, орон зайн чадвар o Харилцааны чадвар o Багаар ажиллах чадвар зэргийг хөгжүүлнэ. Тайлбар: Бага насны хүүхдийн сэтгэцийн онцлог нь нас бүрд харилцан адилгүй байдаг учир 3, 4, 5 насны хүүхдүүдийг нас тус бүрээр бүртгэж, тухайн насны онцлогт тохирсон харгалзах түвшний хөтөлбөрийг хэрэгжүүлж буй учир зөвхөн өөрийн түвшний хөтөлбөрт хамрагдсан хүүхдийг нэг шат дээд түвшний хөтөлбөрт хамруулж болно. Сургалтын хугацаа: Өдөрт 1 цагаар, Долоо хоногт гурван удаа /Мягмар, Пүрэв, Бямба гарагуудад / хичээллэж, 1 сар үргэлжилнэ. Сургалтын төлбөр: 50,000 төгрөг. Нас 3 нас 4 нас 5 нас Өглөөний ээлж 10:00-11:00 11:20-12:20 12:40-13:40 Өдрийн ээлж 14:20-15:20 15:40-16:40 17:00-18:00 Цагийн хуваарь Жич: Сургалтанд хамрагдсан хүүхдүүд болон тэдний эцэг, эх хүсвэл, “Хөгжил” хүний хөгжлийн төвийн, бага насны хүүхдийг хөгжүүлэх “Ирээдүйн эзэд” клубын гишүүн болж, улиралд нэг удаа хүүхдийнхээ хөгжил, төлөвшлийн талаарх судалгаанд оролцон, зөвлөгөө, зөвлөмжийг авч, 16 нас хүртэл нь бидэнтэй хамтран ажиллаж болно. Хаяг: БГД, 3-р хороолол, Эх нялхасын төвийн баруун талд “Хөөрхөн дэлхий” хүүхдийн хөгжлийн төв Утас: 9915-8825, 8817-7575 E-mail: horloo_j@yahoo.com; Blog: www.hezeedbelhen.blog.mn; Web: www.yaruus.amjilt.com Хөтөлбөрийг боловсруулсан: “Хөгжил” хүний хөгжлийн төвийн сургагч багш, хүүхдийн хөгжил төлөвшил судлаач Ж.Хорлоо ИРЭЭДҮЙН ЭЗЭД Хүүхэд хөгжлийн хөтөлбөр Хүүхэддээ санаа тавьсан хором бүр тань Ирээдүйд жаргалтай он жилүүд болон хувирах болно.

Related docs
premium docs