“ХӨГЖИЛ” ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ
Танилцуулга
“Хөгжил” хүний хөгжлийн төв нь “Ажил амьдрал дээр өөрийн үнэ цэнийг өндөрт өргөгч бүтээмжтэй хүчирхэг бие хүнийг төлөвшүүлэх” зорилготойгоор 2006 онд байгуулагдаж «Хүний хөгжлөөс Улсын хөгжил» уриан доор тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Манай үйл ажиллагаа: 1. «Яруу сэтгэгч» хүний хөгжлийн сонин 2. Хүний хөгжлийн цуврал ном 3. «Та хүчирхэг» Хувь хүний үндсэн ур чадварын сургалт 4. Бага насны хүүхэд хөгжүүлэх цогц хөтөлбөр 5. Өсвөр насныханд зориулсан «Өөрийгөө олохуйн» сургалт 6. Гэр бүлийн харилцааны сургалт 7. Хүний хөгжлийн аудио, видео цуврал зөвлөмж, зөвлөгөө 8. «Хөгжил» хүний хөгжлийн клуб болон салбар клубүүд 9. Хүний хөгжлийн цогц хөтөлбөрүүд 10. «Оюуны хоол» залуусын хөгжлийн хөтөлбөр 11. http://hezeedbelhen.blog.mn, http://yaruuhan-nas.blog.banjig.net, http://yaruuhan-hos.blog.banjig.net, http://yaruuhan-ail.blog.banjig.net, www.yaruuhan.blog.banjig.net, http://yaruus.blog.mn, www.yaruus.amjilt.com төрөлжсөн хүний хөгжлийн блог, вэбүүд. 12. Оюунлаг тоглоомын худалдаа, үйлдвэрлэл, сургалтын үйлчилгээ 13. «Өөрчлөлтийг өөрөөсөө» радио нэвтрүүлэг 14. «Монголын залуус» залуусын хамтын ажиллагааны цуврал уулзалт 15. Хувь хүн байгууллагын хөгжилд чиглэсэн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө 16. Хүмүүнлэгийн үйл ажиллагаа 17. Төсөл хэрэгжүүлэх зэрэг хүний хөгжлийн олон талт үйл ажиллагааг тогтмол явуулж байна. Өнгөрсөн хугацаанд "Unitel" корпораци, “Гоёо” ХХК, "IRIM" ХХК, "XXII зуун интернэйшнл" ХХК, "Mongol Travel Service" ХХК, "Бөхөг" ХК, "Тэнгэр" худалдааны төв, "Эрдэнэт- Атар өргөө" ХХК, "Улаанбаатар буян" ХХК, "Сэтгэлийн толь" сэтгэлзүйн төв, "Соёолж" зохимжит хоолны газар, Монголын Лектор төв, Монголын Оюутны холбоо, “Залуу багш” холбоо, YARD NGO, Оюуны чадварын IQтөв, "Оюуны чадвар" хүний хөгжлийн төв, "Гэгээн ундрага холбоо" ТББ, Гэр санаачлага төсөл- Эрдэнэт дэх салбар, Эерэг сэтгэлгээний холбоо, Монголын Скаутын Холбоо, "Үндэсний ухамсар" клуб, "Дайр Этүгэн" хүүхэд залуучуудын нийгэмлэг,Америкийн Соёл мэдээллийн төв, "Genius" оюутан залуучуудын хөгжлийн төв, www.media-od.com, www.biznetwork.mn, www.amjilt.com, www.xacnews.mn, www.sonin.mn, Р3 радио FM 100.9, "Лавайн эгшиг" радио FМ 97,5, Зангиатай радио FM 105.5, "Боловсрол" суваг телевиз, "Гэрэлтэй цонх" студи, "UBS music" студи, Хотын Төв номын сан, Хүүхдийн номын ордон, "Найрамдал" хүүхдийн зуслан, "Хандгайт" хүүхдийн зуслан, "Их засаг" Их сургууль, "Идэр" дээд сургууль зэрэг 60 орчим байгууллагатай хүний хөгжлийн чиглэлд хамтран ажиллаж тогтвортой итгэл даасан хамтын ажиллагааг бий болгосон. Мөн “Бөхөг” ХК, “Гоёо” ХХК, “Дүйнхэр тэргүүн” ХХК, “Эрдэнэт- Атар өргөө” ХХК, “Тэнгэр” худалдааны төв, “Гэр санаачлага” төсөл зэрэг компани олон нийтийн байгууллагуудад 70 гаруй удаагийн лекц, сургалт, өдөрлөг зохион байгуулсан байна. Цаашид хүний хөгжлийн чиглэлд байгууллага, хувь хүмүүстэй бүхий л хэлбэрээр хамтран ажиллаж Монгол хүнээ хөгжүүлэх үйл хэрэгт жинтэй хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.
Хаяг: Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын сан 208,Сөүлийн гудамж– 7, Улаанбаатар –28 Phone: 99278174; 99158825 E-mail: yaruus@gmail.com Web: www.yaruus.amjilt.com