ХҮНИЙ ХӨГЖЛИЙН СОНИН
Танин мэдэхүйн мэдээлэл №4 Сэдэв: Багаар ажиллах чадвар
Зорилго: Хувь хүнийг хөгжүүлэх үнэт мэдээллийг түгээж хөгжил дэвшлийн шинэ үрийг тарина. Уриа: Хүний хөгжлөөс Улсын хөгжил Үйл ажиллагаа:
Бидэнд галуунаас суралцах зүйл байгаа юу?
Баримт 1: Галуу бүр өөрийн далавчаа намируулан нисдэг, энэ нь дагаж яваа бусад шувуудад урам зориг өгч, дэмжлэг үзүүлдэг. Галуунууд V хэлбэр үүсгэн нисдэг нь нисч яваа нийт сүрэгт галууны ганцаараа нисч хүрэх зайнаас 71%-иар илүү хол зайг туулах эрч хүч өгдөг байна. Хичээл 1: Нийгмийн ухамсартай, аливаа удирдлага, заавар, зөвлөгөөг бусадтай хуваалцдаг хүмүүс өөрийн хүрэх гэсэн газраа илүү хурдан, амарханаар хүрч чаддаг яагаад гэвэл тэд нэг нь нөгөөгийнхөө тус дэмэнд амьдардгийг мэддэг. Баримт 2: Сүргээрээ нисч буй үед галуу цуваанаас хоцрохдоо, ганцаараа нисэхээс татгалзан хоцрохгүйг хичээн чирэгдэн ниссээр байдаг. Энэ нь хурдан цувааны байрандаа буцаж очиж өөрийнх нь өмнө нисч яваа шувууны өргөх хүчийг ашиглан алсын замыг туулах эрмэлзлэлийг төрүүлж, өөрийгөө хатуужуулахад дэм болдог байна. Хичээл 2: Хэрэв бид галуу шиг ийм ухамсартай байж чадвал өөрийн очихыг хүссэн газарлуу явж буй тэргүүлэгчдийн цуваанд тэдэнтэй хамт үлдэж чадна. Бид бусдын тусыг дуртайгаар хүлээн авдаг ба бусдад ч бас тус хүргэдэг. Баримт 3: Хэрэв цувааны түрүүнд нисч буй галуу ядарвал ард явж буй өөр галуутай байраа солин нөгөө шувуу тэргүүлэн нисдэг. Хичээл 3: Энэ нь хүмүүст хүнд ажил хийж байгаа үед ээлжлэн солигдох, удирдлагыг хуваан эзэмших нь давуу талтай байдгийг сануулдаг. Хэрэв хүмүүс бид ийм байж чадвал нэг нэгнийхээ мэдлэг чадвар, хүч чадал, авьяас билэг, нөөц бололцоон дээр тулгуурлан бие биендээ туслаж, хамааралтай байж чадна. Баримт 4: Цуваанд явж буй галуунууд гуаглан нисдэг ба ингэснээр тэргүүндээ яваа нэгэндээ нисч буй хурдаа хадгалахад нь урам зориг өгдөг байна. Хичээл 4: Бид хэн нэгнээ урамшуулж, зоригжуулах үгийг байнга хэлж байх хэрэгтэй. Аливаа бүлэг хүмүүст урам өгөх нь тэдний бүтээмжийг дээшлүүлдэг. Хэн нэгэнд чин зүрхнээсээ урам хайрласанаар түүнийг магтсанаар зогсохгүй, түүнд эрч хүч өгч, хүсэл тэмүүлэлтэй болгодог. Бидний уншсан галуунуудын гуаглах нь тэргүүлэгчдээ төдийгүй нийт сүрэгтээ эрч хүчтэй нисэх урам зориг өгч байна. Баримт 5: Цуваанд яваа галуунуудаас нэг нь өвчлөх эсвэл шархдах тохиолдолд хоёр галуу түүнд туслан, хамгаалахаар цуваанаас гарч түүнийг даган нисдэг. Тэд галууг үхэх эсвэл дахин нисч чадах хүртэл түүнтэй хамт үлддэг. Харин дараа нь тэд өөр цуваанд нэгдэх эсвэл өөрийн сүргийг гүйцэж түрүүлэхээр нисэн оддог. Хичээл 5: Хүмүүс галуу шиг нэгнийгээ хайрлаж, тусладаг байж чадвал бие биендээ түшигтэй байж, хүнд хэцүү байдлаас амархан гаргаж чадна. Багаар ажиллахын давуу талуудыг энгийн жишээгээр тайлбарласан нь бодууштай санагдлаа. Бидэнд багаар ажиллах чадвар багагүй дутагддаг. Бид хувийн эрх ашигаа жаахан багасгаж, багийн үнэт зүйлийг эрхэмлэн ажиллаж чадвал илүү хүчирхэг байж чадна. Гурван хүн нэг нэгээрээ ажилласанаас 2 хүн хамтраад ажиллавал илүү ихийг бүтээж чадах мэт. Энэ чадвар нь олон сайхан хүчирхэг залуус нэгдэж Агуу ихийг бүтээх боломж олгоно доо. Төгс хүн гэж үгүй ч ТӨГС БАГ байж болно. Багаар ажиллах чадвар дутагтсанаас олон ч байгууллага бутран саринаж, олон олон бүтээл босолгүй үлдэж, олон амжилтууд нурж унасан даа. Багаар ажиллах чадвар бидэнд юу өгөх вэ? Бид хэрхэн багаар ажиллаж сурах вэ?
Лекц, сургалт, FM-ийн нэвтрүүлэг, ном, аудио, видео зөвлөмж, оюунлаг тоглоом.
Давталт: Сар тутам Хэвлэгдсэн дугаар: Одоогоор 40 дугаар хэвлэгдсэн. Захиалга авах шуудан: Монгол шуудан 70078977 UP Post 70127027 Sky Post 70121294 Захиалгын индекс: 101536 Улирлын захиалгын үнэ 2100 төгрөг
Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын сан 208,Сөүлийн гудамж– 7, Улаанбаатар –28 Phone: 88111816; 99278174 E-mail: yaruus@gmail.com Web: www.yaruus.amjilt.com