Embed
Email

Бид амьдралаа хэрхэн бүтээн байгуулж байна вэ?

Document Sample
Бид амьдралаа хэрхэн бүтээн байгуулж байна вэ?
Description

Яг одоо ч Та амьралаа бүтээн байгуулж байна

Stats
views:
52
posted:
9/12/2009
language:
Mongolian
pages:
1
ХҮНИЙ ХӨГЖЛИЙН СОНИН

Танин мэдэхүйн мэдээлэл №3 Сэдэв: Амьдралын үнэ цэнэ



Зорилго: Хувь хүнийг хөгжүүлэх үнэт мэдээллийг түгээж хөгжил дэвшлийн шинэ үрийг тарина. Уриа: Хүний хөгжлөөс Улсын хөгжил Үйл ажиллагаа:



Бид амьдралаа хэрхэн бүтээн байгуулж байна вэ? Хөгшин болсон барилгачин тэтгэвэртээ гарахыг хүсч, эзэндээ энэ тухайгаа хэлэв: “Би хөгширч, нас минь явж, бие маань ч дийлэхээ болилоо. Одоо тэтгэвэртээ гарч, амар тайван амьдармаар байна” гэжээ. Эзэн нь “Тан шиг сайн ажилтанаа явуулахад харамсалтай байна” гээд сүүлчийн удаа ганцхан байшин барьж өгөхийг хувийн зүгээс хүсчээ. Барилгачин “За” гэсэн боловч сэтгэл гаргасангүй. Тэрээр муухан материал ашиглаж, ур хийц муутай, чанаргүй байшин барив. Тэр үнэхээр сэтгэлээсээ хандсангүй, “барьж өгсөн” гэсэн нэр зүүгээд хурдхан амрахыг л хүсч байлаа. Ингээд барьж дуусаад байшинг даргадаа хүлээлгэн өгөв. Дарга нь байшингийн түлхүүрийг барилгачны гарт атгуулаад “Энэ бол таны байшин. Миний танд өгч буй бэлэг” гэв. Барилгачин шоконд оров. “Ямар ичмээр юм бэ? Надад өгөхийг нь мэдсэн бол эхнээс нь сайн байшин барих байж дээ” гэж гаслалаа… Бид өөрсдийнхөө амьдралыг өдөр тутам, цаг тутам барьж, босгож, бүтээж байдаг. Эцсийн дүндээ бид өөрсдийнхөө босгосон тэр л “байшин”-д амьдардаг. Сэтгэл, зүтгэл гаргавал сайхан байшинд амьдарна, сэтгэлгүй хандвал муухан оромжинд амьдарна… Харамсалтай нь цаг хугацааг буцааж болдоггүй. Та бол амьдралынхаа барилгачин. Ганц хадаас хадах, хана босгох, цонх шиллэхдээ хүртэл та амьдралаа босгож байгаа. Таны өнөөдрийн гаргаж буй хандлага, сонголтууд бол таны маргаашийн амьдрал. Тэгэхээр амьдралдаа ухаантайхан хандаж, сайн сайхан барилга барьцгаах уу?! Та яг одоо ямар барилга барьж байна вэ?



Лекц, сургалт, FM-ийн нэвтрүүлэг, ном, аудио, видео зөвлөмж, оюунлаг тоглоом.

Давталт: Сар тутам Хэвлэгдсэн дугаар: Одоогоор 40 дугаар хэвлэгдсэн. Захиалга авах шуудан: Монгол шуудан 70078977 UP Post 70127027 Sky Post 70121294 Захиалгын индекс: 101536 Улирлын захиалгын үнэ 2100 төгрөг



Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын сан 208,Сөүлийн гудамж– 7, Улаанбаатар –28 Phone: 88111816; 99278174 E-mail: yaruus@gmail.com Web: www.yaruus.amjilt.com




Related docs
Other docs by luvsandorj jam...
By registering with docstoc.com you agree to our
privacy policy

You are almost ready to download!

You are almost ready to download!