Embed
Email

Эрхэм зорилт болон төлөвлөгөөний жишээнүүд

Document Sample
Эрхэм зорилт болон төлөвлөгөөний жишээнүүд
Эрхэм зорилт болон төлөвлөгөөний жишээнүүд

Монголын Үндэснийн Номын сангийн Менежмент 1. Танилцуулга Энэ материалд хэд хэдэн улсын номын сангийн эрхэм зорилго, тэдгээрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг оруулсан ба тэдгээр нь Монгол Улсын Үндэсний номын сангийн стратеги төлөвлөгөөг боловсруулахад ашиглаж болох боломжийн практик жишээ болно. Энэ баримт нь практикт байгаа загвар болох сайн жишээнүүдийг бүрэн гүйцэд хамраагүй боловч стратегийн гол санааг боловсруулахад санаа авч болохуйц цөөн жишээ болно. Эдгээрийг сонгосон шалтгаан нь:  Ойлгомжтой сайн бичигдсэн  Англи хэл дээр бичигдсэн  Вэбээс үзэх боломжтой  Стратегийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг шууд татаж үзэж болно. (Доор байгаа материалын вэб рүү линк дээр нь дарж үзнэ үү! ) Энэ танилцуулгад Австрали, Их Бритиан (Британийн номын) болон Финландын номын сангуудын стратеги төлөвлөгөөг жишээ болгон оруулав. 2. Австралийн төв номын сан Номын сангийн мэдээлснээр “Стратегийн дунд хугацааны гол зорилгуудыг Номын сангийн 2008-2009 оны үйл ажиллагааны удирдамж”-д оруулж өгсөн ба энэ баримт нь номын сангийн эрхэм зорилго болон стратеги төлөвлөгөөний хураангуйгаас бүрдэнэ. Энэхүү хураангуй нь номын сангийн үйл ажиллагааг удирдан зохицуулах төрөл бүрийн бичиг баримтууд (Номын сангийн бодлого, төлөвлөгөө г.м.) болон номын санд хэрэгжих төсөл, санаачилгуудыг боловсруулахад тулгуур зарчим болдог.  Төсвийн мэдүүлэгт (Portfolio Budget Statement) жилийн хугацаанд гарах төлөвлөсөн ажлын үр дүнг тодорхойлно  Тэнцвэрт онооны карт (Balanced Scorecard) аргыг ажлын гүйцэтгэлийг хэмжихэд хэрэглэнэ.  Сан хөмрөгөө баяжуулах бодлого (Collection Development Policy) нь Номын санд байх Австралийн болон бусад улс орнуудын материалын төрөл болон тоо ширхэгийг тодорхойлно. Семинар-1-ийн гарын авлага



 Сан хөмрөгийн онцгой байдлын үеийн төлөвлөгөө (Collection Disaster Plan) нь Номын санд онцгой байдал үүсэхэд бэлэн байх түүнд бэлтгэх зорилготой бөгөөд түүнээс урьдчилан сэргийлэх, онцгой нөхцөл үүссэн үед баримталж ажиллах зааварчилга юм.  Нөхөн төлбөрийн мэдүүлэг (Cost Recovery Impact Statement) Хадгалалт, хамгаалалтын бодлого (Preservation Policy) – Нэг талаас хадгалж хамгаалах, нөгөө талаас уншигчдад ашиглууах гэсэн 2 талтай асуудлыг энэ бодлогоор зохицуулдаг. Мэдээллийг аль болох удаан ашиглах үүднээс хадгалалт хамгаалалтын оновчтой сонголт хийх шаардлагатай болдог.  Дижиталчилах бодлого (Digitisation Policy) нь уг Номын сан мэдээллийг дижитал хэлбэрт оруулах болон уг үйл ажиллагааг удирдан чиглүүлэх хөтөч болно.  Дижитал нөөцийн хадгалалт, хамгаалалтын бодлого (Digital Preservation Policy) нь Номын сангийн электрон (дижитал буюу дижитал хэлбэрт орсон) нөөцийг хадгалах, хамгаалах болон энэ талаар бусадтай хамтран ажиллах үйл ажиллагааг удирдан чиглүүлнэ.  2008-2012 он хүртэлх Дижитал мэдээллийн хадгалалт, хамгаалалтын зааварт (Digital Preservation Directions Statement 2008 to 2012) Стратегийн дунд хугацаанд Номын сангийн дижитал нөөцийг хадгалах, хамгаалах ажлын эн тэргүүний зорилгыг оруулсан.  Мэдээлэл Технологийн төлөвлөгөө (Information Technology Plan) - Номын сангийн стратегийг амжилттай хэрэгжүүлэх мэдээлэл технологийн дэд бүтэц болон үйлчилгээг өргөжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны төлөвлөгөө.  2006 оны сүүлээр “Мэдээлэл технологийн архитектур төслийн тайлан” (IT Architecture Project Report) баримт бичгийг боловсруулан гаргасан. Энэ баримт бичигт Номын сангийн одоогийн үйл ажиллагаанд гол хэдэн өөрчлөлт хийснээр Дижитал номын сангийн үйлчилгээг хөгжүүлэх чиг хандлагыг тодорхойлсон.  Уншигчдад үйлчлэх бодлого (Reader Services Policy) – Номын сангийн уншигчдад үзүүлэх үйлчилгээ болон, номын сангийн ажилтнууд хэрхэн үйлчилгээ хүргэх/түгээх тухай бодлогын баримт бичиг.



Ерөнхий зарчмын дагуу Номын сан нь үйлчлүүлэгчид, дотоод, гадаадын номын сангууд болон бусад байгууллага, агентлагуудтай үйл ажиллагааны бодлого, стратегиа, солилцох зорилгоор тэдгээр баримт бичгүүдээ вэб сайт дээрээ байрлуулдаг.. Холбогдох хууль тогтоомж, бодлогын баримт болон бусад удирдлагатай хамааралтай баримт бичгийн жагсаалтуудыг (Indexed List of File Titles) вэбсайт дээр тавигдсан болно. Монгол Улсын Үндэсний номын санд эдгээр материалуудтай адил бичиг баримт хэрэг болох учир бид үүнийг оруулж байна. 3. Британийн номын сан 2008-2011 оны стратеги төлөвлөгөө нь сайтар боловсрогдсон, ойлгомжтой, бусад төлөвлөгөөнүүдийг бодвол товч тодорхой. Стратеги нь олон чухал зүйлүүдийг маш тодорхой оруулснаараа ялгарч байгаа ба Стратегийн талаар илүү чухал мэдээллийг дараах жагсаалтын нэр дээр дарж авна уу?.  Номын санг дахин тодорхойлох (Redefining the Library)  Сан хөмрөгийг анхаарах (Collection Care)  Дижитал программ (Digital Programme)  Архив дахь ховор мэдээллүүд (Endangered Archives)  Эрхэмлэх нэр хүндээ дээшлүүлэх (Increasing our value)  Олон нийтэд танилцуулах бүтээлүүд (Borrowing items for public exhibition)  Агуулгын стратеги (Content strategy)  Үйлчилгээний зарчим/дүрэм (Code of service)  Сан хөмрөгөө баяжуулах бодлого (Collection development policy)  Олон төрөл байх (Diversity)  Хууль ѐсны урьдчилсан төлбөрт хувь (Legal deposit)  Судалгааны ѐс зүй (Research ethics)  Олон улстай хамтран ажиллах (Working Internationally) Дахин хэлэхэд, Монгол Улсын Үндэсний номын санд дараах материалуудтай адил бичиг баримт хэрэг болох учир үүнийг орууллаа.



3. Финлянд улсын номын сан



Финляндын Улсын төв номын сан нь Монгол Улсын Үндэсний номын сангийн адил Финляндын номын сангуудын үйлчилгээ, хөгжлийн төв бөгөөд тэдгээрийн дотоод, гадаад хамтын ажиллагааг сурталчлах үүрэгтэй. Финляндын номын сангийн стратеги дараах вэб дээр тавигдсан байна. http://www.nationallibrary.fi/infoe/orginization/nationallibrarystrategy_20062015_sum mary/Files/liitetiedosto2/NationalLibraryStrategy2006-2015%5B1.pdf Энэ стратеги төлөвлөгөө нь бидний урьдах стратегиудаас урт хугацаагаараа ялгаатай бөгөөд чадварлаг “оролцогч тал”-уудтай. Номын сангийн эрхэм зорилго нь дараах байдлаар Стратегид тодорхойлогджээ: Үндэсний номын сан нь нийгэмд байгаа үндэсний хэвлэмэл өв санг баталгаажуулна Үндэсний номын сан нь мэдээлэлжсэн нийгэмд бусад оролцогч талуудтай хамтран Номын сангийн сүлжээний үйлчилгээгээр дамжуулан нийт иргэд, нийгмийн бүлгүүдэд зориулсан мэдлэг мэдээлэл бүтээхийн хамт түгээн дэлгэрүүлнэ. Номын сангийн вэбсайт нь Англи хэл дээр бүрэн гүйцэд хийгдсэн бөгөөд хэрэглэхэд хялбар, уншиж судлах материал ихтэй. Финляндын нийтийн номын сангууд нь дэлхий даяар шилдэгт тооцогддог тул номын сангийн стратеги нь чухал загвар стратеги болох болно. Стратегийг доорхи линкээр орж үзнэ үү. http://www.minedu.fi/export/sites/default/OPM/Julkaisut/2003/liitteet/opm_98_kseng.pdf




By registering with docstoc.com you agree to our
privacy policy

You are almost ready to download!

You are almost ready to download!