Стратегийн төлөвлөлт Монголын Үндэсний номын сангийн стратеги төлөвлөлтийн семинарт зориулан Калимерийн Удирдамжаас авч боловсруулав. Бичиг баримтын бүрэн эхийг доорхи вэб сайт руу орж авна уу.
http://www.calimera.org/Lists/Guidelines/Forms/default.aspx
Калимерийн төсөл 2005 онд дууссан. Европийн орнууд нь стратегийн төлөвлөлтийг уламжлал ѐсоор улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, түүнийг сэргээн боловсронгуй болгох зорилгоор боловсруулж ирсэн. Тун саяхнаас Соѐл урлаг болон мэдээллийн салбарын стратеги төлөвлөлтийг хийж эхэлсэн. Соѐл урлаг нь нийгмийг сайн сайхнаар оршин тогтноход үнэтэй хувь нэмэр оруулж байгааг бид бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг билээ. Тиймээс Соѐл урлагийн төлөвлөгөө нь нийгмийн сайн сайхны төлөөх үндэсний болон орон нутгийн стратегитай нягт уялдаж байх ѐстой. Ямар ч байсан олон шалтгаанаар стратеги төлөвлөгөө боловсруулах нь хэрэгтэй бөгөөд шаардлагатай. Учир нь: Байгууллагын зорилгыг тодорхой болгоно Цаашид хөгжих зүг чигийг тодруулнаа Болж байгаа үйл явцыг тосч ажиллахын оронд үйл явцыг хяналтандаа авна Сонирхогч талуудад итгэл найдвар төрүүлнэ Ололт амжилтаа үнэлж дүгнэнэ Нөөц бололцоогоо өөрсдийн эрмэлзлэлдээ тохируулна Үйл ажиллагааныхаа талаар Засгийн газрын хөтөлбөрт оруулах Байгууллагын зорилгод нийцэх гадаад боломжуудыг баталгаажуулна Төлөвлөлтийн гол зорилго нь хүрэх зорилтуудаа гаргаж түүнд хүрэх бодлогын болон үйл ажиллагааны үе шатуудыг тодорхойлоход оршино. Төлөвлөлт нь ямар ажил хийх хэрэгтэй үгүйг тодорхойлоход тустай. Маш энгийн жишээ татахад хэрэв та зам хөндлөн гарахдаа баруун, зүүн тийшээ харалгүйгээр урагш алхвал машинд дайруулж болзошгүй. Харин баруун, зүүн аль нэг тийшээ хараад яг энэ мөчид зам гарах нь аюултай байна гэдгийг мэдвэл аюулгүй болох цаг мөчийг хүлээх болно. Төлөвлөгөөгүй байгууллага аливаа үйл ажиллагаанд тодорхой бодлогогүй, яаруу давчуу ажиллах хандлагатай байдаг бөгөөд түүнд цаг хугацаа, хичээл зүтгэл, хөрөнгө мөнгө их зарцуулагдана. Төлөвлөлт хийх дадлага туршлага нь менежерүүдийг аливаа эрсдлийг урьдчилан мэдэж нөөц төлөвлөгөө бэлтгэх чадвартай болгодог.
Нөхцөл байдлаас хамааран янз бүрийн төлөвлөгөөнүүд бэлтгэгдэнэ. Музей, номын сан, архивын газрын төлөвлөгөөнүүдэд стратеги төлөвлөгөө, төслийн болон болон зарим тохиолдолд бизнес төлөвлөгөө хамааралтай. Нэг болон хэсэг бүлэг байгууллагуудын гол зорилтууд, бодлого, үйл ажиллагааг нэгтгэн багтаасан төлөвлөгөө бол Стратеги юм. Стратеги төлөвлөгөө нь тухайн байгууллага ямар байгууллага болох, юу хийдэг, яагаад энэ бүхнийг хийж байгааг илэрхийлэх бөгөөд байгууллагыг хөгжүүлэх зорилтууд, түүндээ хүрэх арга замуудыг тодорхойлно. Стратеги төлөвлөгөө боловсруулах зорилго нь сонирхогч бүх талуудад (удирдах бүрэлдэхүүн, байгууллагын эрх мэдэлтнүүд, албан хаагч, үйлчлүүлэгч) ямар байгууллага ямар амжилтад хүрэхийг чармайн ажиллаж байгааг ойлгуулахад оршино. Сайн стратеги төлөвлөгөө нь нэн тэргүүний, чухал зүйлдээ анхаарал хандуулан эх үүсвэрээ дээд зэргээр ашиглахыг баталгаажуулсан байх ѐстой. Ололт амжилтыг үнэлэн дүгнэх, түүнийг сонирхогч талуудад мэдээлэх үйл явцыг стратеги төлөвлөгөөнд багтаана. Стратеги төлөвлөгөө нь ойрын болон хэтийн төлөвлөгөөнүүдтэй байна. Тодорхой үе шатанд хэрэгжих төлөвлөгөө нь голдуу ерөнхий зорилт бүхий урт хугацааны эрхэм зорилготой 3-5 жилийг хамарсан болон ойролцоогоор 1 жилийн хугацаанд гүйцэтгэх тодорхой зорилтуудыг багтаасан богино хугацаатай ойрын төлөвлөгөөнүүдээс бүрдэнэ. Ойрын төлөвлөгөө дуусах хугацаанд хэрэгжилтийг бүхэлд нь үнэлж дүгнээд удаан хугацааны эрхэм зорилтоо шалган шаардлагатай бол хянан завсарлаж дараагийн богино хугацаатай ойрын төлөвлөгөөний зорилгоо тодорхойлно. Сонирхогч талуудыг стратеги төлөвлөгөө боловсруулахад оролцуулах нь маш чухал. Жижиг байгууллагын төлөвлөгөөг ч нэг хүн дангаар хийх ѐсгүй. Сонирхогч талууд стратеги төлөвлөгөө боловсруулахад оролцох нь тэдэнд эзний мэдрэмж төрүүлээд зогсохгүй төлөвлөгөө амжилттай болоход чухал хувь нэмэр болно. Төлөвлөгөөний төслийг цөөн хүнтэй жижиг баг боловсруулаад дараа нь түүнийгээ бусад ажилтнууд, удирдах бүрэлдэхүүн, итгэмжлэгдсэн төлөөлөгч, санхүүжүүлэгчид болон хэрэглэгчдийн төлөөлөгчдөөр хэлэлцүүлнэ. Стратеги төлөвлөгөө боловсруулахад анхаарах зүйлс: байгууллагын зорилт, эрхэм зорилго, хэтийн зорилго байгууллагын одоогийн байдлын талаархи тодорхой мэдээлэл ( байгууллагын нөөц буюу материал, хөрөнгө мөнгө, албан хаагчид, машин техник, технологи, дэд бүтэц гэх мэт), ямар үйлчилгээ үзүүлдэг, зах зээлийн судалгааны үр дүн (ажил гүйцэтгэлийн үнэлгээ, хэрэглэгчдийн санал бодол), байгууллагын давуу болон сул тал (SWOT судалгаа) гэх мэт Байгууллагын одоогийн болон амжилтад хүрэх үеийн үйл ажиллагааны зааг,
ялгааг тодорхойлох (эрхэм зорилго, зорилтын дагуу) Аливаа стратеги урт хугацааны ямар ч зорилго, зорилттой байсан тавьсан эрхэм зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, одоогийн болон зорилго, зорилтдоо хүрэх үеийн зааг ялгааг багасч ойртсон байхын төлөө ажиллах хэрэгтэй. (жишээлбэл, архивын байгууллага гэхэд олон материалтай болох, түүнийгээ ашиглуулахын тулд ангилан, дижитал хэлбэрт оруулах гэх мэт ) Байгуулагад тулгарч буй асуудлууд (эдгээрт үйл ажиллагаа явуулж байгаа газар нутгийн хүн ам зүйн ялгаатай байдал ( угсаатан, ястны харьцаа, нас г.м.), газар зүйн байрлал (хот, хөдөө), нийгэм-эдийн засгийн байдал түүнд нөлөөлөх орон нутгийн болоод үндэсний зорилтууд, нөөцийн гачигдал гэх мэт )) Зорилгодоо хүрэхэд хэрэгтэй бодлого буюу стратегийн зарим асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Тэдгээр нь бодитой, хүрч чадах, хэмжигдэхуйц, тодорхой хугацаанд биелэх, богино хугацааны тодорхой зорилтууд байх ѐстой (Жишээ нь Дэлхийн II дайны үеийн ийн баримт бичгүүдийг 12 сарын 31 гэхэд дижиталчилж дуусган, 5-аас доошгүй удаа үзэсгэлэн гаргах ажлыг жилийн хөтөлбөрт оруулах гэх мэт) Үйл ажиллагааны төлөвлөлт (хэн юуг хэдийд хийж дуусгах) Өртөг, төсвийн хуваарилалт Гүйцэтгэх ажил, үр дүнг хэрхэн хэмжих Ямар ч төлөвлөгөө сайтар баримтажсан байх ѐстой ба оролцогч бүх талууд зорилтууд, үүрэг, хариуцлага, хамрах болон дуусах цаг хугацаа, үнэ өртгийн талаар маш тодорхой мэдсэн байна. Стратеги төлөвлөгөө боловсруулахтай холбоотой баримт бичгийн зарим зүйлийг доорхи жагсаалтад үзүүлэв: Танилцуулга – эрхэм зорилго, хэтийн зорилыгт илэрхийлэх, одоогийн байдал г.м. Урт хугацааны зорилтуудаа тодорхойлох Байгууллагад тулгарч буй хүндрэлтэй асуудлууд Богино хугацааны болон дунд үеийн зорилтууд Үйл ажиллагааны төлөвлөгөө Санхүүгийн төлөвлөгөө Хүний нөөцийн төлөвлөгөө Хийгдэж буй ажлын биелэлт
Дараагийн стратеги төлөвлөгөөний үе шат эхэлж байгаа бол өмнөх стратеги төлөвлөгөөнд гарсан ажлын дэвшилттэй тал, үнэлэлт дүгнэлт Дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө болон одоогийн товлосон төлөвлөгөө Урт хугацааны болон одоогийн товлосон төлөвлөгөө. Стратегид хийгдсэн бүх өөрчлөлт, засварыг баримтжуулсан хэрэгтэй ба оролцогч талуудад мэдэгдэнэ. Төлөвлөгөөтэй холбоотойгоор хийгдсэн уулзалтын тэмдэглэл хадгалагдаж байх ѐстой. Стратегитөлөвлөгөө хэрхэн боловсруулах сайн аргуудыг Интернэт дэх корпорацуудын стратеги төлөвлөгөөний олон жишээг ашиглах нь зүйтэй.