"Яруу сэтгэгч" сонины танилцуулга

Reviews
Stats
views:
13701
rating:
not rated
reviews:
0
posted:
9/1/2009
language:
Mongolian
pages:
0
“ЯРУУ СЭТГЭГЧ” ХҮНИЙ ХӨГЖЛИЙН СОНИН Танилцуулга “Яруу сэтгэгч” сонин нь 2006 оны 4-р сард “Хувь хүнийг хөгжүүлэх үнэт мэдээллийг түгээж хөгжил дэвшлийн шинэ үрийг тарина” гэсэн зорилготойгоор байгуулагдаж одоогоор 40 дугаар хэвлэгдээд байна. Мөн сонин хэвлэн нийтлэхийн зэрэгцээ хувь хүний хөгжлийн салбарт хувь Уриа: Хүний хөгжлөөс Улсын хөгжил Давталт: Сар тутам Хэвлэгдсэн дугаар: Одоогоор 40 дугаар хэвлэгдсэн. Захиалга авах шуудан: Монгол шуудан 70078977 UP Post 70127027 Sky Post 70121294 Хэвлэл захиалгын индекс: 101536 Улирлын захиалгын үнэ 2100 төгрөг нэмэр оруулж төсөл, хэлэлцүүлэг, мэтгэлцээн, хүмүүнлэгийн ажил, FMийн нэвтрүүлэг, ном бүтээх, оюунлаг тоглоом бүтээх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд танин мэдэхүй, хувь хүний хөгжлийн 20 орчим аудио, видео зөвлөмж, зөвлөгөө, www.yaruuhan.blog.banjig.net блог, http://hezeedbelhen.blog.mn, www.yaruus.amjilt.com вэб сайтыг эрхлэн ажиллуулж байна. Мөн Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан дээр хувь хүний хөгжлийн “Хөгжил” төв ажиллуулж, Хувь хүний үндсэн ур чадварын сургалт тогтмол зохион байгуулж, Р3 радио FM 100.9- тэй хамтран залуусын хөгжилд зориулсан “Өөрчлөлтийг өөрөөсөө” нэвтрүүлгийг бэлтгэж олон нийтэд хүргэж байна. Байгууллагын нийгмийн хариуцлагыг ухамсарлаж 50 гаруй хүмүүнлэгийн ажлууд, 100 гаруй мод тарих, 70 гаруй удаагийн лекц зохион байгуулсан. Түүнээс гадна “Бөхөг” ХК, “МБМА” ХХК, “Дүйнхэр тэргүүн” ХХК, “Эрдэнэт- Атар өргөө” ХХК, “Тэнгэр” худалдааны төв, “Гэр санаачлага” төслийн салбар зэрэг 10 гаруй байгууллагуудад харилцааны ур чадвар, хувь хүний хөгжлийн сургалтыг зохион байгуулсан туршлагатай. “Яруу сэтгэгч” сонин нь: 1. Үндэслэл, тооцоотой, үнэн бодитой байна 2. Боловсрол, хүний хөгжлийн мэдээллийг чухалчилна 3. Өрсөлдөөнт мэдлэгийг бүтээгч байна 4. Асуудлыг тодорхойлж шийдлүүдийг санал болгогч байна 5. Шинэ бүтээл, оновчтой санааг түгээгч байна Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын сан 208,Сөүлийн гудамж– 7, Phone: 88111816; 99278174 E-mail: yaruus@gmail.com Web: www.yaruus.amjilt.com 6. Нийгмийн сайн сайхан үйлс, хөгжил дэвшилд чиглүүлэгч байна 7. Үндэсний үнэт зүйлсийг дэлгэрүүлэгч байна 8. Ирээдүйч байна гэсэн 8 зарчмыг баримтлан 80 гаруй идэвхитэй гишүүд дэмжигчтэйгээр үйл ажиллагаагаа тогтмол явуулж Монгол хүнийг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрийг оруулж тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.

Related docs
Яруу сэтгэгч сонин №30
Views: 833  |  Downloads: 7
Яруу сэтгэгч сонин- 36
Views: 1257  |  Downloads: 9
Яруу сэтгэгч сонин №29
Views: 728  |  Downloads: 7
Яруу сэтгэгч сонин №28
Views: 819  |  Downloads: 6
premium docs