Ур чадварын сургалтын чиглэлээр хамтран ажиллах санал

Reviews
Stats
views:
13358
rating:
not rated
reviews:
0
posted:
9/1/2009
language:
Mongolian
pages:
0
“ХӨГЖИЛ” ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ Хамтран ажиллах санал № 2009 он сар өдөр Туршлага “Бөхөг” ХК, “Дүйнхэр тэргүүн” ХХК, “Эрдэнэт- Атар өргөө” ХХК, “Тэнгэр” худалдааны төв, “Гэр санаачлага” төсөл зэрэг компани олон нийтийн байгууллагуудад 70 гаруй удаагийн лекц, сургалт зохион байгуулсан. “Хөгжил” хүний хөгжлийн төв нь “Ажил амьдрал дээр өөрийн үнэ цэнээ өндөрт өргөгч бүтээмжтэй хүчирхэг бие хүнийг төлөвшүүлэх” зорилготойгоор 2006 онд байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд хувь хүний хөгжлийн “Яруу сэтгэгч” сонины 40 дугаар, танин мэдэхүйн 20 орчим аудио, видео зөвлөмж, зөвлөгөө, www.yaruus.amjilt.com вэб сайтыг эрхлэн ажиллуулахын зэрэгцээ төсөл, хүмүүнлэгийн ажил, FM-ийн нэвтрүүлэг, ном, оюунлаг тоглоом бүтээх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна. Мөн чадварлаг, бүтээлч хүнийг төлөвшүүлэх зорилгоор хувь хүн болон байгууллагын хөгжилд чиглэсэн «Хувь хүний үндсэн ур чадварын сургалт”-аа тогтмол зохион байгуулсаар ирсэн. Манай сургалт нь 21-р зуунд амьдарч буй хувь хүн бүрт тавигдах үндсэн таван талт ур чадварыг олгож хүчирхэг бие хүн болж хөгжихөд шаардлагатай арга барилыг эзэмшүүлэх зорилготой юм. Сургалтаар хувь хүн өөрийгөө танин мэдэх болон өөрийгөө хөгжүүлэх арга барилыг эзэмшсэнээр өөрийгөө тогтмол хөгжүүлж амьдралаа төгөлдөржүүлэх замаар амьдрал болон өөртөө төгс сэтгэл хангалуун болж ажлын бүтээмж дээшилж үргэлж өөдрөг эрч хүчтэй, зөв сэтгэхүйтэй амьдрах хэмнэл бий болох юм. Манай сургалтанд байгууллага хамт олноо хамруулж ажилтан албан хаагчдынхаа хөгжилд хөрөнгө оруулалт хийж бидэнтэй хамтран ажиллана гэдэгт бид итгэлтэй байна. Байгууллагын хөгжлийн үндэс нь Хүний хөгжил “Ашгийн бүс” ХХК-ний Гүйцэтгэх захирал Сургалтын онцлог Манай сургалт бол хувь хүний хөгжилд чиглэсэн цогц сургалт бөгөөд хувь хүнд үнэт зүйлс, бүтээлч хандлага, амьдралын хэв маяг, дадал зуршил, өөрчлөлтийн талаарх цогц ойлголтыг өгсөнөөр тухайн хүнд өөрийн үнэлэмж, сэтгэл ханамж, хандлагын хувьд томоохон өөрчлөлт авчрах болно. Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын сан 208,Сөүлийн гудамж– 7, Улаанбаатар –28 Phone: 88111816; 99158825 E-mail: yaruus@gmail.com Web: www.yaruus.amjilt.com Тул овогт Т.Гантулга

Related docs
premium docs