Ur chadvariin surgaltiin taniltsuulga

Description

Сургалтын товч танилцуулга

Reviews
Categories
Stats
views:
13513
rating:
not rated
reviews:
0
posted:
9/1/2009
language:
Mongolian
pages:
0
“ХӨГЖИЛ” ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ Ур чадварын сургалтын танилцуулга Сургалтын талаарх сэтгэгдэл Сургалтын ерөнхий агуулга Оюун ухаан сэтгэлгээний чадвар: Сэтгэлгээгээ хөгжүүлэх болон бүтээлчээр сэтгэх арга барилд суралцаж, эерэг сэтгэлгээний чадварыг эзэмшинэ. Сэтгэлзүйгээ удирдах чадвар: Сэтгэлийн тухай ойлгож, мэдрэмжээ хөгжүүлэх замаар амьдралаас мэдэрч болох сайн сайхан бүхнийг мэдрэх ба аз жаргал болон сэтгэл ханамжийн талаарх ойлголтыг авч сэтгэлзүйгээ удирдан жолоодох арга барилд суралцана. Эрүүл аж төрөх чадвар: Эрүүл амьдралын хэв маяг, хэмнэлийн талаарх бүрэн ойлголтыг авч өдөр бүрийн эрүүл амьдралын хэмнэлийг бий болгож чадсанаар бие эрүүл, эрч хүчтэй ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ. Өөрийгөө удирдах чадвар: Бие, сэтгэл, ухаанаа таньсаны үндсэн дээр өөрийгөө хэрхэн танин мэдэж, хэрхэн удирдах болон өөрийнхөө дадал, зуршлыг өөрчлөх арга зүйд суралцана. Харилцааны чадвар: Харилцааны сэтгэлзүйн талаар ойлгож, нийгмийн олон төрлийн хүрээлэл дунд хэрхэн амжилттай харилцааг бий болгож, харилцааг хэрхэн өөрийнхөө хүчирхэг зэвсэг болгох арга барилыг олгоно. Зорилго ба үр дүн Манай сургалт нь 21-р зуунд амьдарч буй хувь хүн бүрт тавигдах үндсэн таван талт ур чадварыг олгож хүчирхэг бие хүн болж хөгжихөд шаардлагатай арга барилыг эзэмшүүлэх зорилготой юм. Сургалтаар энэ цаг үед амьдарч байгаа эрхэм таны ажил амьдралд шаардагдах суурь чадваруудыг олгохын зэрэгцээ хувь хүн өөрийгөө танин мэдэх болон өөрийгөө тогтмол хөгжүүлэх арга барилд суралцуулах юм. Өөрийгөө тогтмол хөгжүүлж амьдралаа төгөлдөржүүлэх замаар амьдрал болон өөртөө төгс сэтгэл хангалуун болж бүх талын бүтээмж дээшилж үргэлж өөдрөг эрч, хүчтэй, зөв сэтгэхүйтэй амьдрахад тань тус болно. Та зөв сэтгэж, сэтгэлзүйгээ танин мэдэж, эрүүл мэнддээ анхаарах чадвартай болж, бусадтай аятайхан харилцаж, өөрийгөө удирдан зохион байгуулж чадсанаар амьдрал танд нууцаа дэлгэх болно. Цаашид “Хөгжил” төвийн үйл ажиллагаа болох төсөл, хэлэлцүүлэг, мэтгэлцээн, хүмүүнлэгийн ажил, FM-ийн нэвтрүүлэг, нийтлэл бичих, лекц унших, ном хамтран бүтээх г.м ажлуудад өөрийнхөө сонирхлын дагуу оролцож өөрийн чадваруудаа үйл ажиллагаагаар тогтмол хөгжүүлэх боломжтой. Маш үнэ цэнэтэй, гайхамшигтай сургалт явуулсанд баярлалаа. Би энэ сургалтанд сууснаар илүү үр дүнг мэдэрч, өмнөхөөсөө илүү үйлдэл хийж чаддаг болсон. Өмнө нь мэддэг байсан хэрнээ сайн хэрэгжүүлдэггүй бол одоо маш хариуцлагатай байж амьдралын нэг өдрийн хэмнэлтэй болж хэрэгжүүлэгч болж чадсан. Энэ сургалт бол миний амьдралын маш үнэ цэнэтэй агуу их том ухаарал хайрласан цаг мөч байсан. Хүний харилцааны маш чухал хандлагууд, харилцааны чадварыг өөртөө төлөвшүүлж байнга хэрэглэж чаддаг болсон. Хувь хүний чадвар!!! Миний чадвар ямар их байгааг надад ямар их боломж байгааг ойлгож, мэдэрч, ухаарч чадсан. Иймээс энэ сургалт бол миний хувьд маш том алхам, үйлдэл юм. Шилдэг биш шилдэгийн шилдэг байх. ( «Дүйнхэр тэргүүн» ХХК-ий ажилтан Г.Насанцэцэг) Үнийн санал: Нэг хүн 50000 төгрөг (Байгууллага, хамт олноороо хамрагдвал хөнгөлттэй нөхцөл санал болгоно) Нийт сургалтын хөтөлбөр: 12 цаг Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын сан 208,Сөүлийн гудамж– 7, Улаанбаатар –28 Phone: 88111816; 99158825 E-mail: yaruus@gmail.com Web: www.yaruus.amjilt.com

Related docs
UR
Views: 2  |  Downloads: 0
Ur-
Views: 5  |  Downloads: 0
Ur
Views: 11  |  Downloads: 0
UR the Spokesperson
Views: 2  |  Downloads: 0
RCH UR
Views: 10  |  Downloads: 0
JOURNAL UR
Views: 4  |  Downloads: 0
Ur_-continent-
Views: 16  |  Downloads: 0
happiness is a decision
Views: 4  |  Downloads: 1
Ur_of_the_Chaldees
Views: 3  |  Downloads: 0
Lyres_of_Ur
Views: 3  |  Downloads: 0
Fristående ur - radio Analoga ur typ DCF
Views: 0  |  Downloads: 0
Dagoth Ur's Plans
Views: 4  |  Downloads: 0
premium docs