СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ
СОЁЛЫН СУРГУУЛЬ
Шалгасан багш: А. АЛТАНЧИМЭГ
Гүйцэтгэсэн оюутан:
Б. ОЮУНЧИМЭГ
Улаанбаатар хот
2011 он
Оршил
Монгол улсын номын сангийн фондын хөгжил нь Улсын төв номын сангийн
хөгжилтэй салшгүй холбоотой учир 1921 оноос номын сан үүсгэн байгуулагдсанаас хойшхи
номын фондын хөгжлийг он дарааллын үе шаттайгаар харуулахыг хичээлээ. Энэхүү
судалгааг хийхдээ “Монголын номын сангийн түүх” гэх номыг ашигласан болно.
Номын сангийн фондын хөгжил \1920-1940 он\
Монгол оронд 1921 онд ардын хувьсгал ялснаар эрх чөлөөтэй тусгаар тогтносон улсаа
байгуулж, үндэсний соѐлоо хөгжүүлэх боломжтой болсон. Ардын хувьсгал ялснаас хойш 4
сарын дараа нийт ард түмэнд үйлчлэх анхны номын сангийн үндэс суурь тавигдаж, 1921 оны
11-р сарын 9-нд Ардын засгийн газрын 24-р хурлын тогтоолын 3-р зүйлд Судар бичгийн
хүрээлэн байгуулахаар зааж улмаар уг хүрээлэнгийн үүрэг зорилго, зохион байгуулалтыг
тодорхойлж засгийн газарт оруулснаар 1921 оны 11-р сарын 19-нд хүрээлэнгийн дүрмийг
баталж судар бичгийн хүрээлэнг албан ѐсоор байгуулжээ. Энэхүү хүрээлэнгийн /одоогийн
Шинжлэх ухааны Академи/ дэргэд гүн О.Жамъян, бичээч Ч.Бат-Очир, Д.Дашням, эрдэмтэн
Ж.Цэвээн нар хувийнхаа номыг нийлүүлэн 2000 номоор анхны номын санг байгуулсан
байна.
1922 онд 18675 лан, 1923 онд 75345 лан мөнгө олгосныг ихэнхийг ном шаштир
цуглуулах, хувилах, орчуулах, худалдан авахад зарцуулжээ. 1922 оны 1-р сарын 27-нд зайсан
Мөнхочир гэгч “Эрдэнэзуугийн намтар”, “Эрдэнийн эрх” зэрэг ховор номууд бэлэглэн
ирүүлсний дээр “Тансан ламын Энэтхэг орноор зуулчлан явуулсан тухай” ном, “Монголын
түүх”-ийн холбогдолтой номуудыг Франц хэлнээс Н.П.Шастинаар Орос хэлэнд хөрвүүлж
номын хөмрөгөө баяжуулж байжээ.
1920 онд 225 боть Данжуураар Монгол улсын номын сан фондоо баяжуулсан.
1921 оноос цуглуулж эхэлсэн Судар бичгийн хүрээлэнгийн номууд дээр \Монгол
хэлний ном 1600, Хятад, Манж хэлний ном 1400 боть\ хааны ордны номын сангийн олон
мянган номыг нэмж Монгол улсын нийтийн номын сан болгосон нь өнөөгийн Монголын
үндэсний төв номын сан бөгөөд энэ нь Монголын хаадын номын сангийн үндэс суурин дээр
үндэслэгдэж багуулагдсан байна.
Ийнхүү номын сангийн номын хөмрөг жил бүр арвижин байсан нь 1925 оны эцэс
гэхэд зөвхөн Азийн ангийн ном нь 11675 боть болж байв. Улсын анхдугаар их хурлын 1924
оны 10-р сарын 19-ны хуралдаанаар Улсын номын сан гэж нэрлээд түүний фондыг
тодорхойлж гадаад хэлний ном дэвтэр 2100, Монгол хэлний ном судар 600, Төвд үсгийн ном
250, Хятад, Манж, Япон зэрэг хэлний бичгүүд 1400, ном судрын бүгд үнэ 34 болмой гэжээ.
1928 онд номын сангийн ном хөмрөг өссөнтэй холбогдуулан Азийн ба Европын гэсэн
хоѐр анги тусгаар номоо салгаж номдоо шинжлэх ухаан мэдлэгийн салбараар нь ангиллын
заалт өгч, товъѐог катологи зохион байгуулж эхэлжээ.
1935 онд Засгийн газрын 164-р тогтоолоор Улсын хэмжээнд хэвлэгдэн гарч буй ном
хэвлэлийн бүтээгдэхүүн бүрээс 3 ширхэгийг номын санд өгөхөөр тогтоосон нь номын сан
хөмрөгийг цаашид баяжуулахад чухал ач холбогдолтой юм.
Номын сангийн фондын хөгжил \1940 -1960 он\
Номын сангийн фондыг баяжуулахад олон улсын номын солилцоо чухал үүрэг
гүйцэтгэсэн.
1948 оноос манай номын сан ЗСБНХУ-ын В.И. Лениний нэрэмжит улсын номын
сантай ном солилцооны ажлыг хийж ХАА, түүх, утга зохиол, номын ажлын холбогдол бүхий
номууд, мөн ЗХУ-ын олон үндэсний хэл дээрх хэвлэгдсэн номуудыг хүлээн авах болов.
Ийнхүү Монгол эрдэмтэд зохиолчдын ном олон улсын номын санд илгээгдэж дэлхийн улс
гүрнүүдийн ном хөмрөгийг баяжуулах болсон.
1941 онд Улсын нийтийн номын санг хэдийгээр бага боловч арай тусгай байртай
болсоны үр дүнд 1922 онд уншигчдын тоо 129 хүн, 1941 онд 1900 болж ном олголт 14 дахин,
номын хөмрөг 2000-97000 боть болж нэмэгджээ.
1941 онд Улсын нийтийн номын сан аравтын системтээр Монгол номын төрөл анги
үсэг дарааллын товъѐогуудыг катологи зохион байгуулж эхэлсэн. 1950-аад онд МЭӨ дал
модны навчин дээр ханз үсгээр бичсэн “Жадамба” хэмээх ном, 18-р зууны үед зохиосон
Монголын түүхийн чухал баримт бичиг болох “Алтан товч” зэрэг ховордсон бичмэл
номуудаар Монголын номын сан хөмрөгийг баяжуулжээ.
Номын сангийн фондын хөгжил \1960 оноос өнөөг хүртэл\
1960 онд уншигчдад үйлчлэх ажил тодорхой чиглэлтэй болж 1963 онд түүх
философийн хэл утга зохиол, эдийн засаг зэрэг нийгмийн ухааны хүрээлэнгийн ажилтнуудад
зориулж эрдэм шинжилгээний уншлагын 2 танхим нээжээ. Эдгээр танхимууд нь дэргэдээ
ном хэвлэлийн ойрын фондтой байв. 1963 онд нийт уншлагын танхимын дэргэд уншигчдад
амаар буюу бичгээр лавлах товчоо байгуулсан байна.
Улсын нийтийн номын сангийн фондыг баяжуулах, чанарын өөрчлөлт гаргах явдлыг
1960-аад онд чухал зорилт болон тавигджээ. Олон улсын номын солилцоог 1965 онд 19,6
хувиар нэмэгджээ.
1952 оны 8-р сарын 22-ны тогтоолоор хэвлэгдэж буй хэвлэлийн бүтээгдэхүүн тус
бүрээс 5 хувийг Улсын төв нийтийн номын санд олгож байхаар тогтоожээ. Үүний үр дүнд
1921 онд 2000, 1947 онд 97300, 1961 онд 1сая, 1971 онд 2сая, 1990 онд 3сая, 1998 онд 3,5
саяар өссөн байна.
1968 онд Улсын нийтийн номын санд НҮБ-ын хадгалагч номын сан болгох тухай
шийдвэрлэсэн байна. Тус номын сангийн гол хөмрөгийн нэг нь тогмтол хэвлэл байна. Энд
200-гаад мянган нэгж хадгалагдаж байна.
Сүүлийн жилүүдэд бүртгэл мэдээлэл номзүйн ажил манай оронд нилээд амжилттай
хөгжиж байна. 1930-1937 онд Монгол бичмэл ба хэвлэмэл номын 2 томоохон бүртгэл
гаргасны дээр 1913-1991 он хүртэл номзүйн цуврал 16 дэвтрийг Я. Цэвэл, Ш. Базар, М.
Баянзул гэх мэт хүмүүс эмхтгэн хөрвүүлжээ.
1970 оны байдлаар Монгол Улсын их сургуулийн номын сан 400 мянган боть номтой
байв. МУИС-ийн номын сан нь ХАА, Анагаах ухаан, Политехникийн дээд сургуулиуд дээр
номын сангууд салбарласан. ХАА-н сургууль нь 1958, Анагаах ухаан 1961, ПДС нь 1979 он
тус тус номын сангууд байгуулагдсан байна.
1994 онд Монгол улсын их сургууль нь 300 гаруй боть номтой, 19000 гаруй Англи хэл
дээрх номыг \МУИС нь Америкийн олон улсын банканд хүсэлт тавьж улсын төв номын сан
бусад их дээд сургууль\ хуваарилсанаас МУИС-ын номын сан нь 9000 гаруй номоор фондоо
баяжуулсан.
Их дээд сургуулийн номын сангуудаас гадна өдгөө Улсын төв номын санд гар бичмэл,
өрнө дорно дахины номын фонд, сонин сэтгүүл, бэлтгэл ба солилцооны хийгээд данс
эвхмэлийн тоонд зэрэг хадгаламжжуултайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Өнөөдөр 1500 гаруй номын сан үйл ажиллагаагаа явуулж нийт 10 сая гаруй номын
фондтойгоор уншигчдад үйлчилж байна.
1940онд аймгийн нийтийн номын сангууд, 1960 онд сумдын нийтийн номын сангууд
байгуулагдаж өдгөө үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Дүгнэлт:
Монгол улсын номын сангийн фондын хөгжил нь анх 1921 оноос өдгөөг хүртэл он
дэлхийд гайхагдах ховор номын фонд, мөн шинжлэх ухааны бүхий л салбарын арвин
фондтойгоор он дараалан хөгжиж ирсэн байна.